<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">

Бидний тухай

Номин Констракшн

Девелопмент Групп.

 

Номин Констракшн Девелопмент Группийн үйл ажиллагаатай танилцахыг зорин энэхүү хуудсаар зочилж буй танд юуны өмнө талархал илэрхийлье.

 
Z.png

Захирлын мэндчилгээ

Номин Констракшн Девелопмент Группийн хамт олон барилга бүтээн байгуулалт, үл хөдлөх хөрөнгийн салбарт 1997 оноос хойш өнөөдрийг хүртэл амжилттай ажиллаж байна. Бидний амжилтын гол түлхүүр нь эх орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө сэтгэл санаа нэгдэн, хамтран ажилладаг эрч хүчтэй, мэдлэг чадвартай хамт олон юм. Тиймээс бид ажиллагсдынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэх, ур чадварыг нь байнга хөгжүүлэх, тохилог аюулгүй ажлын орчин нөхцөлийг бүрдүүлэхэд ихээхэн анхааран ажилладаг.

Б.Хүрэлхүү / Гүйцэтгэх Захирал

 

 

Компаний Бүтэц зохион байгуулалт

01

ТӨСЛИЙН УДИРДЛАГЫН АЛБА

02

ЗАХИРГАА , ХҮНИЙ НӨӨЦИЙН АЛБА

03

БИЗНЕС ХӨГЖЛИЙН АЛБА

04

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН АЛБА

05

НОГООН БАЙГУУЛАМЖИЙН АЛБА

06

ЗУРГИЙН АЛБА

07

ХЭМАБ-ЫН АЛБА

08

ХУУЛИЙН АЛБА

09

ХЯНАЛТЫН АЛБА

10

БОРЛУУЛАЛТЫН АЛБА

Баг

Нөхөрсөг хамт олон

Өдгөө Барилга угсралт, Барилгын зураг төсөл боловсруулалт, Ногоон байгууламж, Мод үржүүлэг, Төмрийн бэлдцийн үйлдвэрлэл, Тавилгын үйлдвэрлэл, Хөнгөн ган карказын үйлдвэрлэл чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Төсөл

Бүтээн байгуулалт

Орон сууцны барилгын салбарт "Өнөр" хотхон, “Өнөр Эрдэнэт” хотхон, "Ривер Гарден" хотхон, "Цэцээ Гүн" хотхон, “Тайм Скүэр” хотхон, "Гарден сити" хотхон, "Каса Да Винчи" хаусны хотхон "зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна..

Бидний тухай

Туршлага болон Бүтээн байгуулалт

Үндэсний Шилдэг Бүтээн байгуулагч Номин Констракшн Девелопмент Групп нь Улаанбаатар хотыг олон улсын жишигт хүрсэн эрүүл аюулгүй, тав тух, тохилог орчин, найдвартай дэд бүтэц бүхий томоохон хот болгон хөгжүүлэхэд идэвх санаачлагчтай ажиллаж, хүн амыг орон сууцаар хангах ажилд хувь нэмрээ оруулж, хөрөнгө оруулалт хийн ажиллаж байна.

Холбогдох