<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
_DSC4556 copy-1.jpg

Нийтлэлүүд

Орон сууцны үнэ цэнд юу нөлөөлдөг вэ?

Lorem ipsum dolor sit amet, consectetuer adipiscing elit, sed diam nonummy nibh euismod tincidunt ut laoreet dolore magna aliquam erat volutpat.
Nomin construction

Орон сууц, үл хөдлөх хөрөнгө худалдан авна гэдэг нь гэр бүлээрээ тав тухтай орчин нөхцөлд амьдрах хэрэгцээ шаардлагыг хангахаас гадна таны амьдралдаа хийх хамгийн томоохон хөрөнгө оруулалтуудын нэг.

Аливаа хөрөнгө оруулалт нь одоогийн болон ирээдүйн үнэ цэн дээр суурилсан шийдвэр гаргалт байдаг.

 

Орон сууцны үнэ цэнд юу нөлөөлдөг вэ

Үл хөдлөх хөрөнгө, орон сууцны цаашдын үнэ цэн өсөн нэмэгдэх эсэх нь дараах хүчин зүйлсээс хамаардаг.

  • Сайн байршил
  • Хотхоны ерөнхий төлөвлөлт
  • Экстерьер, интерьер дизайн
  • Барилгын чанар, насжилт
  • Зах зээлийн үнэ
  • Сайн СӨХ, үл хөдлөх хөрөнгийн менежмент
  • Хотхоны соёл
  •  

Орон сууцны үнэ цэнд юу нөлөөлдөг вэ

    • Хөрөнгийн үнэлгээ хийж үнэ цэнийг тодорхойлоход БАЙРШИЛ хэзээд хамгийн чухал нөлөөтэй байсаар ирсэн. Байршил сайтай үл хөдлөх хөрөнгийн үнэ цэн олон жилийн дараа ч анхны үнэ цэнээ хадгалж эрэлттэй хэвээр байдаг. Үнэ цэнтэй байршлыг тодорхойлохдоо ямар бүс нутагт байршилтай, ойр орчмын төлөвлөлт, дэд бүтэц, зам харилцааны шийдэл ,агаарын чанар, 360 дахь үзэгдэх орчин, хоосон орон зайн ирээдүйн төлөвлөлт зэрэг үзүүлэлтийг харгалзан үзэх бөгөөд тухайн улс орны онцлогоос шалтгаалан харилцан адилгүй байна. 

      Ерөнхий төлөвлөлттэй цогцолбор хотхон нь тухайн орон сууцны үнэ цэнийг тодорхойлох хоёр дахь чухал хүчин зүйл. Учир нь ерөнхий төлөвлөлтийг даган дэд бүтэц, хотхоны зам харилцаа, зогсоолын хүрэлцээ, гадна тохижилт, харуул хамгаалалт, худалдаа үйлчилгээ зэрэг нь хамт төлөвлөгддөг учир эрүүл, аюулгүй тав тухтай, сэтгэл хангалуун амьдрах боломж нь ерөнхий төлөвлөлтийг хэрхэн хийснээс шууд хамааралтай.

    • ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Үнэ ба үнэ цэнийн ялгаа
    •  

Орон сууцны үнэ цэнд юу нөлөөлдөг вэ

Харин худалдаж авсны дараах буюу урт хугацаан дахь үнэ цэнийг хадгалаж хамгаалах, нэмэгдүүлэхэд оршин суугчдын соёл, сайн СӨХ, үл хөдлөх хөрөнгийн менежмент шууд нөлөөтэй.

Хотхоны соёл нь хамтын хариуцлага, нэгдэн нийлэх чадвар дээр суурилж байдаг хувь хүний соёл, өрх гэр, оршин суугч бүрийн ухамсарт үйл ажиллагаа, амьдралын хэв маяг, хандлагын чухал илрэл юм.

Өөрөөр хэлбэл оршин суугчид нь өөрсдөө хотхоныхоо соёлыг тодорхойлно.

Үл хөдлөх хөрөнгийн менежмент гэдэг нь энгийнээр тодорхойлбол хөрөнгийг хамгаалах, арчлах гэж ойлгож болох бөгөөд хөрөнгийг урт хугацаанд удирдаж сайжруулснаар цаашдаа өмчлөгч болон эзэмшигч,түрээслэгчдэд ирээдүйн үнэ цэнийг бий болгож, тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ болон насжилтад сайнаар нөлөөлдөг.

Тиймээс аливаа үл хөдлөх хөрөнгийг сонгон худалдан авалт хийхдээ дээрх үнэ цэнд нөлөөлөх үзүүлэлтүүдийг хэрхэн хангаж байгааг нь харгалзан судалж, ирээдүйд амьдрах тав тухтай орчныг тань бүрдүүлэх, олон жилийн турш үнэ цэнээ алдахгүй үр өгөөжтэй хөрөнгө оруулалт хийгээрэй.


"RIVER GARDEN" хотхоны 2-р ээлж

Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “RIVER GARDEN” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид RIVER Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.

New Call-to-action

 

 

 

СҮҮЛД НЭМЭГДСЭН

New Call-to-action
span#hs_cos_wrapper_topcolumn { display: none; }