<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Aug 15, 2018

АМЖИЛТТАЙ ХҮМҮҮС НЯМ ГАРАГТ ЮУ ХИЙДЭГ ВЭ?

АМЖИЛТТАЙ ХҮМҮҮС НЯМ ГАРАГТ ЮУ ХИЙДЭГ ВЭ?

Хоёр хоног амарсны эцэст Даваа гарагтай тулах ч бас амаргүй шүү. Ялангуяа, амралт зугаалгын горимд шилжсэн зуны улиралд энгийн Бямба, Ням гарагууд амралт чөлөөт цагийн байдлын өнгөрдөг болоод ч тэр үү Даваагаа Бямба хүртэл яагаад ийм ойр, Бямбаас Даваа хүртэл яагаад ийм ойрхон юм бэ гэж бодогдоно.

Хэдийгээр ажилдаа дуртай ч Даваа гаригт ажилдаа явах ёстой гэсэн “айдас” хүмүүсийн зохион байгуулалтад муугаар нөлөөлөх магадлалтай хэмжээн сэтгэл судлаач Доктор, Магистр Ричард Ситрин "Уян хатан чанарын давуу тал" номондоо дурьджээ.

Гэвч хүссэн хүсээгүй ирэх Даваа гарагаас болоод бүтээмжээ бууруулах албагүй бөгөөд хамгийн чухал нь амралтын өдрийнхөө цагаас авалгүйгээр ирж буй ажлын долоо хоногтоо илүү өөдрөг, үр ашигтай бэлдэх Ням гарагийн ухаалаг зуршлуудтай болох нь зүйтэй. Дараах зөвлөмжүүд танд тусална.

 

НЭГ ЦАГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАЛТАД ЗАРЦУУЛДАГ

"Ням гарагт нэг цагийг ирэх долоо хоногийн ажлаа төлөвлөхөд зарцуулах нь тархийг ачааллаас чөлөөлж, санаа зоволтыг багасгахад тусална" гэж доктор, сэтгэл судлаач Кристин М. Аллен зөвлөж байна. Тэгэхээр календариа шалга, хамтран ажиллагсад эсвэл өөртөө тэмдэглэл явуул, хийх ажлын жагсаалтаа гарга, хүлээгдэж буй ажлуудаа эрэмбэлж ялгаарай. Мөн угаалга хийх, ирэх долоо хоногийн хоолоо бэлдэх, ажлын хувцсаа бэлдэх гэх мэт ажлуудаа өглөөгүүр хийхийг хичээгээрэй. Ингэснээр, амралтын өдрийнхөө үлдсэн цагуудад тайван амарч болно.

 

ХӨНГӨН ХООЛЛОДОГ

“Баасан, Бямба гарагт хүссэнээ ид. Харин Ням гарагын үдийн эсвэл оройн хоол хүндэдвэл бас согтууруулах ундаа хэрэглэх нь таны Даваа гарагыг залхуутай, назгайрсан байдалд оруулна” гэж Калифорни мужийн Торрансд байрлах Торрансын Дурсгалын Төв Эмнэлгийн хоолны эмч Дебра Нессел зөвлөж байна.

Ням гарагт амттайгаас гадна уурагтай, нүүрс устай, хоол боловсруулахад туслах ширэгтэй жимс, хүнсний ногоотой хоол идэхийг хичээгээрэй. Согтууруулах ундааны оронд ус их уугаарай. Архи таны биеийг усгүйжүүлж, оюун ухааныг удаашруулж, стрессийг өдөөдөг. 

 

АМЖИЛТТАЙ ХҮМҮҮС НЯМ ГАРАГТ ЮУ ХИЙДЭГ ВЭ? 

ӨДРӨӨ УТГА УЧИРТАЙ БОЛГОДОГ

Даваа гарагыг илүү үр бүтээлтэй байлгахын тулд Ням гарагт ууланд гарах, хүүхдүүдтэйгээ тоглох зэргээр идэвхтэй байж, сэтгэл санаагаа сэргээх зүйлс хийж өнгөрүүлээрэй. Жишээ нь найзуудтайгаа йогиар хичээллэх, сайн дурын үйл ажиллагаанд оролцох гэх мэт нь тухайн өдрийг утга учиртай болгохын дээр таны оюун санаа болон сэтгэлийг сэргээж, шинэ 7 хоногийг өөдрөг, урам зоригтой угтах боломж олгоно.

Бид бүгдэд амралтын өдрүүдээр амжуулна гэж хойш нь тавьсан, амжуулах шаардлагатай олон ажил байдаг хэдий ч гэр бүл, хайртай хүмүүстээ цагаа зориулаарай.

 

АМЖИЛТТАЙ ХҮМҮҮС НЯМ ГАРАГТ ЮУ ХИЙДЭГ ВЭ?

 

ЭЕРЭГ ЗҮЙЛ ДЭЭР ТӨВЛӨРДӨГ

Ажил руу явах замын түгжрэл, ааш муутай хамтран ажиллагсад, амтгүй кофе зэрэг нь ажлын долоо хоногийн эхлэлийг балладаг бөгөөд Даваа гарагаас байнга цэрвэх шалтаг болдог аж. Тиймээс, аль болох юмс, үзэгдлийг эерэгээр харахыг хичээгээрэй. Ажилдаа дургүй байсан ч ажлаасаа илүү таашаал авахад юу нэмэр болох талаар Ням гаригт бодож үзээрэй. Тухайн ажлаа эхлүүлж байсан үе, хэний төлөө, юуны тулд ажиллах болсон зэргээ эргэн дурсах нь эерэг дурсамжийг сэргээнэ. Дараа нь түүнээс хойш юу өөрчлөгдсөн бэ гэж өөрөөсөө асуугаарай. Эхэлж байх үеийн урам зоригоо эргэж сэргээхийн тулд та одоо юуг өөрөөр хийж чадах вэ? гэж бас бодоорой.

 

ХУУЧНЫ АРГААР ХӨГЖИЛДДӨГ

Найзуудаа урьж муушигпокер тогло. Эсвэл хүүхдүүдтэйгээ хөгжилд. Тоглоом, хобби болон бүтээлч үйл ажиллагаанууд "бүтээлч сэтгэлгээг өдөөж, оюун ухааныг цэвэрлэж, итгэлийг тань сэргээдэг" гэж RegainYourTime.com -ийг үүсгэн байгуулагч , "Хувийн бүтээмжийн нууцууд" номын зохиолч Маура Томас тайлбарладаг. Байгууллагын зан төлөвийн судалгаагаар компьютер тоглоом тоглох, спорт болон бусад хөгжилтэй үйл ажиллагаанууд бүтээлч сэтгэлгээг нэмэгдүүлдэг нь батлагджээ.

 АМЖИЛТТАЙ ХҮМҮҮС НЯМ ГАРАГТ ЮУ ХИЙДЭГ ВЭ?

 

ЧАНАРТАЙ УНТАХ ОРЧНОО БҮРДҮҮЛДЭГ

Ням гарагийн шөнө сайн унтаж амрах нь Даваа гарагийн ачааллыг бууруулах хамгийн сайн арга юм. Сайн нойр танд стрессийг даван туулахад туслах ба илүү өөдрөг, хийж чадна гэсэн мэдрэмж төрүүлж, сэрэмжтэй, эрч хүчтэй болгоно.

Ням гарагт оройн хоолоо унтахаасаа хоёр цаг хагасын өмнө идсэн байвал зохионо. Мөн амралтын сүүлийн өдөр биеийн дасгалыг хангалттай хийх юм. Өдөр бүр дасгал хийх нь нойрны чанарыг сайжруулахад тусалдаг бөгөөд зүрхний цохилтыг хурдасгах дасгал хөдөлгөөнийг дор хаяж 20 минут хийх хэрэгтэй.

 

АМЖИЛТТАЙ ХҮМҮҮС НЯМ ГАРАГТ ЮУ ХИЙДЭГ ВЭ?

Нийтэлсэн Nomin construction