<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Oct 18, 2018

Амжилтад хүрсэн хүмүүс яагаад өөрөөр сэтгэдэг вэ?

Амжилтад хүрсэн хүмүүс саад бэрхшээлийг маш сайн даван туулдаг нийтлэг шинж чанартай байдаг. Ямар ч саад бэрхшээлтэй тулгарсан тэд асуудалтай талыг нь биш, боломжтой талыг нь харж эргэн тойрныхоо хүмүүст нөлөөлж чаддаг. 

"Амжилттай хүмүүс төрөлхийн байдаггүй. Тэд хүмүүсийн хийх дургүй зүйлсийг дадал болгосноор амжилтанд хүрдэг."  - Дон Маркиз

Дараах шинж чанарууд нь тэднийг хайрцагнаасаа гарч, хязгаарыг давж сэтгэхэд нөлөөлдөг байна.

Өөртөө итгэлтэй байдал

Хүмүүс өөрсдийн хийж чадахгүй гэсэн бодлоосоо болоод гайхалтай санаануудаа салхинд хийсгэдэг. Харин амжилтанд хүрсэн хүмүүс өөрсдийн шинэ санааг ажил хэрэг болгож чаддаг ба бүтэлгүйтвэл өөрсдийн чадвараас болоогүйг мэддэг учраас сургамж гэж хүлээж авдаг байна.

АМЖИЛТТАЙ ХҮМҮҮС ЯАГААД ӨӨРӨӨР СЭТГЭДЭГ ВЭ?

Тайван байдал

Эдгээр хүмүүс сэтгэл санааны хувьд маш тогтвортой байдаг. Учир нь аливаа асуудлыг шийдвэрлэхэд сэтгэл хөдлөлөөрөө хандах нь сөрөг нөлөө ихтэй гэдгийг тэд сайн мэддэг. Тэд цаг хугацааны эрхэнд бүх зүйл өөрчлөгддөг бөгөөд өөрсдийнх нь хийж чадах зүйл нь зөвхөн тайван байж аль болох хамааралтай асуудлыг хяналтандаа байлгах хэрэгтэй гэж боддог.

Үнэнч шударга байдал

Супер амжилтад хүрсэн хүмүүс шударга байхыг хичээдэг. Үнэнч шударга байснаараа хүмүүстэй илүү жинхэнэ, тогтвортой харилцааг бий болгодог. Notre Dame-ын судалгаанаас худлаа ярих нь сэтгэцийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг харж болно.

АМЖИЛТТАЙ ХҮМҮҮС ЯАГААД ӨӨРӨӨР СЭТГЭДЭГ ВЭ?

Өөрийгөө цэнэглэх

Амжилтад хүрсэн хүмүүс өрсөлдөж, өөрсдийгөө сорьж жижиг амжилтуудаар өөрийгөө цэнэглэдэг байна. Жижиг амжилт гаргаснаар тархинд тестостерон даавар ялгардаг бөгөөд энэ нь хүний хүсэл, тэмүүлэл, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг байна. Та жижиг, жижиг хэдэн амжилт гаргасан байхад хэдэн сарын ажил хийх эрч хүчийг олж авдаг.

Суралцах эрмэлзэл

Супер амжилттай хүмүүс олон талын мэдлэгтэй байдаг учир нь тэд байнга шинэ зүйл судалж, сурах гэж хичээдэг ба амралт чөлөөт цагаараа бие даан суралцах дадалтай болсон байдаг. Гол нь тэд тэнэг харагдахаас айлгүй мэдэхийг хүссэн зүйлээ хэнээс ч асууж чаддаг.

АМЖИЛТТАЙ ХҮМҮҮС ЯАГААД ӨӨРӨӨР СЭТГЭДЭГ ВЭ?

Олон төрлийн хүмүүстэй харилцах

Олон төрлийн хүмүүстэй танилцаж, өөрийнхөө үзэл бодлоо хуваалцсанаар шинэ, шинэлэг санаа бий болгох хамгийн амархан арга юм. Тиймдээ ч ихэнх амжилттай компаниуд өөр өөр төрлийн хүмүүсийг нэг баг болгож ажиллуулдаг байна.

Нээлттэй байдал

Олон хүнтэй харилцаж тэдний санаа бодлыг сонссон ч өөрийнхөөрөө зүтгээд байвал амжилтад хүрч чадахгүй. Тэд ярилцаж байгаа хүнийхээ ярьж байгаа зүйлийг хэзээ ч үгүйсгэдэггүй. Тэд аль болох харилцаж байгаа хүнийхээ байр суурийг хүндэлдэг бөгөөд уулзалтын явцад нээлттэй байж дор хаяж нэг сонирхолтой ашиг тустай зүйл олж авахыг хичээдэг байна.

АМЖИЛТТАЙ ХҮМҮҮС ЯАГААД ӨӨРӨӨР СЭТГЭДЭГ ВЭ?

Айдасгүй

Айдас таны төсөөллөөр тэжээгддэг сэтгэл хөдлөл харин аюул бодит зүйл юм. Айдас бол хүний сонголт гэдгийг амжилтанд хүрсэн хүмүүс ойлгодог учраас аливаа зүйлийг хийхдээ айдсаасаа болж хойш суудаггүй.

Тоглоомын сонирхолтой болгох

Ихэнх хүмүүс ажлаа ял мэт хүлээж авдаг бол амжилтанд хүрсэн хүмүүс ажлаа илүү өөрт сонирхолтой байдлаар аз жаргалтайгаар хийдэг байна. Тэд ажлаа сонирхолтой тоглоом мэтээр төсөөлдөг байна.

Үндэслэлтэйгээр томоор мөрөөддөг

Амжилтад хүрсэн хүмүүсийн түүхээс харахад тухайн үедээ боломжгүй зүйл байсан боловч өнөөдөр бодит болж чадсан байдаг. Та мөрөөдөлдөө хэрхэн хүрэхээ сайн мэдэхгүй байж болох ч жижиг жижиг алхмаар урагшлах хэрэгтэйг ямагт санаарай.


"RIVER PLAZA" бизнес ангиллын орон сууц

RIVER PLAZA цогцолбор нь ХУД-ийн 11-р хороо, River garden хотхоны баруун талд TIME SQUARE хотхоны хойд талд байрлах доороо худалдаа үйлчилгээтэй, 23 давхар өндөр зэрэглэлийн 230 айлын орон сууц, худалдаа үйлчилгээний цогцолбор юм. Та уг танилцуулгыг татан авснаар хотхоны талаарх ерөнхий танилцуулга, өрөөний зохион байгуулалт зэргийг мэдэх боломжтой.

New Call-to-action

Нийтэлсэн Nomin construction