<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">

Амьдарлын чанараараа тэргүүлдэг 10 хот

Дэлхийд дээгүүрт эрэмбэлэгддэг хүний нөөцийн зөвлөх компаниудын нэг болох Мерсер жил бүр дэлхийн хотуудын амьдралын чанарын индексийг тооцож, амьдрахад хамгийн тохиромжтой хотуудыг уламжлалт судалгаагаараа тодруулдаг. Мерсер маш боловсронгуй шалгуур үзүүлэлт, судалгааны арга, аргачлалын дагуу судалгаагаа хийдэг бөгөөд тэдний гаргасан хотуудын ангиллыг үндэстэн дамнасан компаниуд, олон улсын байгууллагууд ажилтнуудаа томилолтоор илгээхдээ цалин хөлсийг нь бодитойгоор тооцож, олгох зорилгоор ашигладаг аж.

Дэлхийн 450 хотыг дараах шалгуурын дагуу үнэлдэг бөгөөд Лондон, Нью-Йорк хоёр энэ жагсаалтад багтаж байгаагүй нь сонирхолтой.

  • Улс төр, нийгмийн орчин (улс төрийн тогтвортой байдал, гэмт хэрэг, хууль сахиулах)
  • Эдийн засгийн орчин (валют солилцооны журам, банкны үйлчилгээ)
  • Нийгэм соёлын орчин (хэвлэл мэдээллийн орчин ба цензур, хувийн эрх чөлөөг хязгаарлах)
  • Эмнэлэг ба эрүүл мэндийн асуудал (эмнэлгийн хангамж, үйлчилгээ, халдварт өвчин, бохир ус, хог хаягдал, агаарын бохирдол)
  • Сургууль ба боловсрол (олон улсын сургуулиудын стандарт ба хүртээмж)
  • Нийгмийн үйлчилгээ ба нийтийн тээвэр (цахилгаан, ус, нийтийн тээвэр, замын түгжрэл)
  • Амралт (ресторан, театр, кино театр, спорт, амралт зугаалга)
  • Өргөн хэрэглээний бараа (хүнс, өдөр тутмын хэрэглээний зүйлсийн хүртээмж, автомашин)
  • Орон байр (түрээсийн орон сууц, гэр ахуйн хэрэгсэл, тавилга, засвар үйлчилгээ)
  • Байгал орчин (цаг уур, байгалийн гамшиг)

Meрсер 230 орны жагсаалтыг гаргаснаас дэлхийн шилдэг 10 хотыг танилцуулж байна.

 10. Базел, Швейцар улс

165,000 орчим хvн амтай Герман, Франц, Швейцарын хилийн гурвалжинд байрлах энэхүү жижигхэн хот нь хүрээлэн буй орчноороо гайхагддагийн дээр хvчирхэг эдийн засагтай. “Бие нь жижиг ч бэлчээр нь том” гэдэг үг энэ хотод яг тохирно.

 10. Базел, Швейцар улс

9. Копенгаген, Дани улс

Саяхан дэлхийн хамгийн аз жаргалтай газруудын нэг гэж нэрлэгдсэн. Анхандаа загасчлалын тосгон байсан Копенгаген соёлын өндөр хөгжилтэй хот болж хөгжиж, тэлсэн ба ажил амьдралын тэнцвэртэй байдлыг хангах төлөвлөлт, тогтолцоог бий болгож чадсанаараа сайшаагддаг.

Копенгаген, Дани улс

8. Женев, Швейцар улс 

Дэлхийн дипломатын төв гэж тооцогддог бөгөөд дэлхийн хамгийн баян хүмүүсийн амьдардаг газар юм. Аюулгүйд тооцогддог энэ хотын иргэд нь тун чиг өндөр боловсролтой.

Женев, Швейцар улс

7. Франкфурт, Герман улс

Германы худалдааны бизнесийн өлгий гэж хэлж болох энэ хотод дэлхийн хамгийн алдартай худалдааны шоунуудын нэг болох Франкфуртын Мотор Шоу зохиогддог.

Франкфурт, Герман улс

6. Дюссельдорф, Герман улс

Баруун Германы энэ хот загвар, урлагийнхныг соронз мэт татдагаараа алдартай.

Дюссельдорф, Герман улс

5. Ванкувер, Канад улс

Хүн амын нягтшил хамгийн өндөртэй, түмэн зүйлийн үндэстэн ястан амьдардаг энэ хотны хүн амын 52 хувийн унаган хэл нь Англиас бусад хэл.

Ванкувер, Канад улс

4. Мюнхен, Герман улс 

Мюнхен хот бол Германы хүч чадлын эх сурвалж гэгддэг бөгөөд Германы хамгийн сайн шар айргууд эндээс эхтэй. Манайхаар бол Булган аймаг юм уу даа.

Мюнхен, Герман улс

 

3. Оукланд, Шинэ Зеланд

Тус хот нь хоёр том боомтын дэргэд байрладаг болоод ч тэрүү, тэнцвэртэй эдийн засаг, тав тухтай орчин ба хувийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангадаг.

Оукланд, Шинэ Зеланд

 

2. Швейцарын Цюрих хот 

Тус хот нь улсынхаа эдийн засаг болон соёлын төв гэгддэг бөгөөд зөвхөн Мерсерийн жагсаалтаас гадна энэ төрлийн бусад жагсаалтуудыг байнга тэргүүлдэг.

Швейцарын Цюрих хот

 

1. Вена, Австри улс

Энэ хот 7 дах удаагаа жагсаалтыг тэргүүлж байна. Дунайн голын зүүн хэсэг болох Вена хот нь хүн амын тоогоороо Европын Холбоонд 7-д бичигддэг бөгөөд баялаг сайхан соёлтой.

Вена, Австри улс

 

 

 


"RIVER PLAZA" бизнес ангиллын орон сууц

RIVER PLAZA цогцолбор нь ХУД-ийн 11-р хороо, River garden хотхоны баруун талд талд байрлах доороо худалдаа үйлчилгээтэй, 23 давхар өндөр зэрэглэлийн 168 айлын орон сууц, худалдаа үйлчилгээний цогцолбор юм. Та уг танилцуулгыг татан авснаар хотхоны талаарх ерөнхий танилцуулга, өрөөний зохион байгуулалт зэргийг мэдэх боломжтой.

New Call-to-action

"River Garden" хотхоны 2-р ээлж  Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Та дараахь холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.

Сүүлд нэмэгдсэн

Хэрэгжүүлсэн төслүүд

Олон уншсан

Хэрэгжиж буй төслүүд