<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">

Амьдралын чанар гэж юу вэ?

Та бидний амьдарч буй орчин, хүрээлэн буй зүйлс, нийгэм эдийн засаг, улс төрийн тогтвортой байдал, эрүүл мэнд, ажил, орлого гэх мэт маш олон хүчин зүйлс биднийг бүх талаар нь хөгжүүлж, тав тухтай, сэтгэл хангалуун амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн байдаг. Тиймээс эдгээр хүчин зүйлсийн эерэг, сөрөг нөлөөлөл, тогтвортой, тогтворгүй байдал нь хүний, нийгмийн, цаашлаад улс орны хөгжлийг хэмжих үзүүлэлт болох боломжтой байгаа нь дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагуудын анхаарлыг зүй ёсоор татаж байна.

Тухайлбал “Хүний хөгжлийн индекс”,"Үндэсний нийтийн аз жаргал",“Амьдралын чанар” хэмээх хэмжүүрүүд нь  хөгжлийг тодорхойлох гол хэмжүүр болж байгааг улс орнууд хүлээн зөвшөөрч эхэлж байна. 

АМЬДРАЛЫН ЧАНАР ГЭЖ ЮУ ВЭ?

Дэлхийн 2-р дайны дараа амьдралын чанарыг дээшлүүлэх сонирхол нэмэгдэж, нийгмийн тэгш бус байдлыг танин мэдэж, хүлээн зөвшөөрөх болсон. Энэ нь нийгмийн үзүүлэлтүүдийн судалгаанд түлхэц өгч, улмаар амьдралын субъектив байдал, амьдралын чанарыг судлах зорилготой байсан

Амьдралын чанар / Quality of life (QOL) нь олон үзүүлэлтийг өөртөө хамруулан хүний амьдралын чанарыг хэмждэг бөгөөд энэ нь хувь хүний болон нийгмийн сайн сайхан амьдралын найдварыг бий болгодог стандарт түвшин юм.

Амьдралын чанар нь хувь хүний болон нийгмийн ерөнхий сайн сайхан байдал бөгөөд амьдралын сөрөг, эерэг шинж чанарыг дүрслэн харуулдаг. Энэ нь амьдралын сэтгэл ханамж буюу бие мах бодийн эрүүл мэнд, гэр бүл, боловсрол, ажил эрхлэлт, эд хөрөнгө, аюулгүй байдал, эрх чөлөөний баталгаа, шашны итгэл үнэмшил болон хүрээлэн буй орчин зэргийг судалдаг байна. Тиймээс амьдралын чанарыг орлого дээр суурилан хэмжигддэг амьдралын стандарттай /standard of living/ андуурч болохгүй. 

Амьдралын чанарын стандарт үзүүлэлтүүд нь эд баялаг, ажил эрхлэлтээс гадна хүрээлэн буй орчин, биеийн болон сэтгэцийн эрүүл мэнд, боловсрол, амралт, чөлөөт цагаа өнгөрөөх, нийгмийн хамаарал зэргийг багтаадаг байна.

АМЬДРАЛЫН ЧАНАР ГЭЖ ЮУ ВЭ?

Дэлхийд дээгүүр эрэмбэлэгддэг хүний нөөцийн зөвлөх фирм болох Мерсерээс амьдралын чанарын талаар гаргасан 2019 оны судалгааны үр дүнгээс товч танилцуулъя:

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Амьдралын чанараар тэргүүлдэг 10 хот

Европын хотууд амьдралын чанараар тэгүүлсэн хэвээр байгаа бөгөөд Вена (1), Цюрих (2), Мюнхен (3) зэрэг хотууд зөвхөн Европдоо ч биш Дэлхийн дахинаа эхний нэг, хоёр, гуравдугаар байранд орсон байна.

Хойд Америк, Канад улсын Ванкувер хот (3) хот нь амьдралын ерөнхий чанар хамгийн өндөрт тооцогдож байгаа бөгөөд аюулгүй байдлын хувьд Торонто, Монреал, Оттава болон Калгари хотууд хамгийн өндөр оноо авсан байна.

Дубай (74) хот нь Ойрхи дорнодын бүс нутагтаа амьдралын чанараар тэргүүлсэн бол Абу Даби (78) удаалсан бол Сана'а (229) болон Багдад (231) сүүл мушгисан байна.

Азид Сингапур (25) амьдралын чанараараа тэргүүлсэн бол Японы Токио(49) Кобэ(49) Иокохама(55) Осака(58) болон Нагоя(62) хотууд удаалсан байна. Мөн Хонг Конг(71) ,  Сөүл(77) хотууд өнгөрсөн жилийн ерөнхийлөгчтэй холбоотой асуудлаас үүдсэн улс төрийн байдал тогтворжсон учир өмнөх оныхтой харьцуулахад 2 байр дэвшин жагсжээ. 

Судалгааг бүрэн үзэх бол ЭНД дарна уу.


"River Garden" хотхоны 2-р ээлж

Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа. 

New Call-to-action