<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - May 7, 2020

Барилгын салбарын ирээдүй - Ногоон архитектур

Ногоон барилга, архитектурын шийдлийн үндсэн зорилго нь байгаль орчинтой нийцтэй дизайн бүтээх юм. Энэ хүрээнд барилгын мэргэжилтнүүд өөрсдийн бүтээлдээ байгалийн эрүүл унаган тогтолцоог алдагдуулахгүй байхын зэрэгцээ хүрээлэн буй орчинд хор хөнөөлгүй материал сонгох, дахин боловсруулсан бүтээгдэхүүн ашиглахыг чиг болгодог байна.

Тэгвэл ногоон барилга, архитектурыг тодорхойлоход нөлөөлдөг байгалийн хүчин зүйлүүд юу вэ? Үүнд:

  • Барилгын агаар, салхины урсгал зохицуулалт
  • Дахин боловсруулсан барилгын материал
  • Хүний эрүүл мэндэд ээлтэй бүтээгдэхүүн, материал
  • Барилга хоорондын зайг нарны гэрэл хангалттай тусахаар төлөвлөх зэрэг хамаарна.

barilgiin salbariin ireedui-1

Ногоон архитектур яагаад бий болсон бэ?

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд хүн төрөлхтөн өөрийн амьдарч буй орон сууц, орчин тойронд анхаарал хандуулах нь эрс нэмэгджээ. Тиймээс орчин үеийн барилга нь загвар хийц, орчин нөхцөлдөө байгаль орчныг, эд материал болон хийц бүтэцдээ хүний эрүүл мэндийг чухалчлан анхаарах болсон байна.

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛЯагаад "Ногоон" барилга гэж?

15BFFSEC-Sustainability-Diagram-Credit-Norman-Studio-for-DIALOG-960x720

“LEED” стандартын батламж

Барилга бүтээн байгуулалтын “ногоон” түвшнийг тодорхойлохоор архитектурын мэргэжилтнүүд “LEED” стандартыг нэвтрүүлжээ. Энэхүү үнэлгээ нь дээр дурдсан байгаль орчин болоод эрүүл мэндэд ээлтэй үзүүлэлтэд үндэслэн стандартын батламж гаргадаг байна. Энэ бол ногоон архитектур ирээдүйн барилгын чухал хэсэг болсонтой зэрэгцэж, орчин үеийн барилгын стандартад дэвшил гарч буйн томоохон өөрчлөлтийн илрэл юм.

LEED Certification

Ногоон архитектурын хязгаарлалт

000_-_AERIAL_VIEW_OF_THE_ENERGY-PLUS_MASTERPLAN

Байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндийг дээд зэргээр чухалчилдаг ногоон архитектурыг өргөн хүрээнд нэвтрэхэд учирч буй хамгийн том бэрхшээл нь түүний өртөг юм. Ердийн барилгын энгийн хийц бүтэцтэй харьцуулахад илүү өндөр технологи, нарийн мэргэшил шаардах ногоон архитектур нь зардал өндөртэй тул түүнийг хэрэглээ өргөн хүрээг хараахан хамраагүй байна. Гэсэн ч ногоон архитектурын чанар, эрүүл мэндийн үр өгөөж нь ямар ч зардлаас илүү үнэ цэнийг танд бий болгох юм.

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: "CASA DA VINCI" ТӨСӨЛД АШИГЛАЖ БУЙ ШИЛДЭГ 9 ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ

                                                                                                    Source:  https://developmentone.net/green-architecture