<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Jun 2, 2020

Барилгын салбарын чанарын ямар стандартууд байдаг вэ?

ISO гэж юу вэ? Барилгын чанарын ямар стандартууд байдаг вэ

Дэлхийн хамгийн өрсөлдөөнтэй бизнесийн салбарын нэг бол барилга, бүтээн байгуулалтын салбар юм. Тиймээс аюулгүй, байгаль орчинд ээлтэй байдал, хэмнэлт, зардал бууруулалт гэх мэт хэрэглэгчдийн өсөн нэмэгдэж буй хүсэл шаардлагад нийцэх зорилгоор барилгын салбарын компаниуд ISO стандартын батламжийг ашиглах болжээ.

Ямар “ISO” стандартууд байдаг вэ

Ямар “ISO стандартууд байдаг вэ?

Стандарт нь хувийн болон улсын байгууллага, гэрээлэн гүйцэтгэгч болон дэд гүйцэтгэгч, архитектур, дизайн, инженерчлэл гээд барилга бүтээн байгуулалтын хэлбэр төрлөөс хамааран янз бүр байдаг:

  • ISO 9001 –Чанарын удирдлагын тогтолцоо– Дэлхийд хамгийн өргөн тархсан ISO систем;
  • ISO 14001 – Байгаль орчны менежментийн олон улсын стандарт;
  • ISO 50001 – Эрчим хүчний менежмент, ESOS (эрчим хүчний хэмнэлт схем)-ийн олон улсын стандарт. Англид төвтэй томоохон компаниуд энэхүү стандартын батламжийг зайлшгүй авах ёстой байдаг;
  • ISO 45001 –Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо. Өмнө нь OHSAS 18001 систем уг үүргийг гүйцэтгэж байжээ;
  • ISO 44001 – Хамтын ажиллагааны олон улсын стандарт;

Эдгээр стандартын батламжийг авахад тус бүр харилцан адилгүй шат дамжлагатай байх бөгөөд тэд өөр өөрийн өвөрмөц шинэ боломжийг компанид бий болгодог байна.

Стандартын батламж авахын давуу тал

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛЯагаад "Ногоон" барилга гэж?

Стандартын батламж авахын давуу тал:

Дээр дурдсан батламжууд нь зөвхөн барилгын компанид гэлтгүй бизнесийн бусад салбарын байгууллагад ч олон шинэ боломжийг бий болгодог. Тэгвэл ямар нийтлэг давуу талыг стандартын батламж үүсгэдэг вэ?

ISO гэж юу вэ. Барилгын чанарын ямар стандартууд байдаг вэ

  • Гэмтэл ослоос сэргийлэх – Аюулгүй байдлын ISO 45001 стандарт нь аливаа осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх, хариу үйлдэл үзүүлэх бүтэц тогтолцоог нэвтрүүлдэг байна.
  • Үр ашигтай, алдагдалгүй ажиллагаа – Аливаа бизнесийн чухал хэсэг нь нь зардал хорогдлыг бууруулахын зэрэгцээ хэрэглэгчийн хүлээлтэд нийцсэн бүтээгдэхүүнийг бий болгох билээ. ISO 9001 стандарт нь мэдээллийн ил тод байдал, тогтмол харилцаа холбоог сайжруулах зорилготой. Мөн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, хөрөнгийн менежмент гэх мэт бизнесийн байгууллагад бүхэлд нь хамаарах суурь асуудалд ч уг стандарт хамаардаг ажээ.
  • Журам тогтоомжийг алдаагүй мөрдөх – Эрчим хүчний зарцуулалтыг бууруулах, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах зэрэгт чиглэсэн олон тооны мөрдлөг журам орчин үед бий болжээ. Тиймээс энэ чиглэлийн стандартыг нэвтрүүлсэн байгууллагатай түншлэхийг улсын төдийгүй хувийн хэвшлийн байгууллагууд ч чухалчлах болсон байна. ISO 14001, ISO 50001 стандарт нь бизнес эрхлэгчдэд тулгарах журам тогтоомжийг үр дүнтэй даган мөрдөх тогтолцоог бий болгохын зэрэгцээ шинэ хэрэглэгч, шинэ зах зээлийг бизнес эрхлэгчдэд олгох үүд хаалгыг нээдэг ажээ.

Барилгын салбарын туршлагатай бүтээн байгуулагч NCD Группийн хувьд Чанарын удирдлагын тогтолцоо ISO9001, Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO45001 стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна. 

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: "CASA DA VINCI" ТӨСӨЛД АШИГЛАЖ БУЙ ШИЛДЭГ 9 ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ

                                                                          Source:https://www.nqa.com/en-si/certification/sectors/construction

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нийтэлсэн NCD Group