<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Oct 30, 2020

Бизнесийн САЙН БАГ амжилтын хөшүүрэг болсоор ...

Бүгд л бизнест сайн баг хэрэгтэй, багаар ажил явна, сайн баг амжилтын үндэс гэж ярих нь олонтаа боловч яг сайн баг яаж бүрэлддэг, сайн багийг хэрхэн төлөвшүүлэх талаар ойлгосон нь цөөнх байдаг.

ЯАГААД?

Ихэнх чадварлаг удирдагчид, менежерүүд бизнесээ зөв,  амжилттай авч явах ямар арга зам байна гэж хайх нь их боловч ажилчид, баг хамт олон суурьтай бүтэц нь амжилттай бизнесийн хамгийн зөв модель юм. Гэхдээ баг бүрдүүлэх гэж ажиллаж байгаагаа юу гэж нэрлэх нь таны сонголт боловч сайн баг бүрдүүлэх нь эцсийн дүндээ харилцагч, үйлчлүүлэгч нарт үр дүнг нь хүртээх  бизнесийнхээ өгөөжийг сайжруулахын тулд хийж байгаа зүйл юм.

Менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг RDP фирмийн зөвлөх Rob Denker 25 жилийн туршид хийсэн ажлууд, туршилтууд, бодит кэйс үүд дээрээ үндэслэн бизнест сайн баг бүрдүүлэхэд доорх 6 ҮНЭН байдаг гэдгийг тодорхойлжээ. ЯАГААД алхам биш үнэн гэж нэрлэсэн бэ ? Энэ 6 зүйл бол цаг хугацааны хувьд туршигдсан бодит амьдрал дээр батлагдсан зүйлүүд учир ийнхүү 6 ҮНЭН гэж нэрлэжээ.

Бизнест маш сайн, дэмжигч багийг бүрдүүлэх 6 ҮНЭН

1-р ҮНЭН: Үүрэг амлалтын мэдрэмжтэй байх

Амлалт бол хариуцлага

Байгууллага компанийн орчинд багийн гишүүд үүрэг хариуцлагаа сайн мэддэг байх нь байгууллага дотор байгаа жижиг богино хугацаанд гарч болох зөрчлүүдийг арилгадаг бөгөөд энэ нь байгууллага  бүхэлдээ асуудал, зөрчил багатай болоход нэмэр дөхөм болдог.

Сайн баг, шилдэг баг гэдгийн нэг үзүүлэлт нь багийн гишүүд бүгд амлалт гэдэг зүйлд маш хариуцлагатай хандаж багаараа дэмжин ажиллаж нэг хүний гэхээс илүү бүгдийнх нь сонирхолд нийцсэн шийдлүүдийг гаргаж байдаг.

5-Team-Building-Activities-That-Are-Inclusive-to-All-resized

Ийм багууд амлалтыг хариуцлага мэт ухамсарлаж дараах хэдэн аргуудыг нийтлэг ашигладаг.

  • Нэг цагийг багийн уулзалтад зориулан зохицуулж энэ уулзалтаараа багийнхаа нэгдсэн зорилгыг эргэн харж дараагийн 30 хоногт нэн чухал гэсэн ангилалд багтах 3 зүйлээ дараалуулан тавина. Ингээд багийн бүх гишүүдийн дуу хоолойг сонсож ярилцана.
  • Ажлын орчиндоо аль нэг багана юм уу ханыг тэр чигт нь БАГИЙН ХЭСЭГ гэсэн байдлаар тохижуулна. Хэт нүсэр биш ч багийн гишүүдийн хийсэн ажлууд, төлөвлөгөө, ярилцсан сэдвүүд, унших судлах зүйлүүдийн жагсаалт, арга хэмжээнүүдийн фото зураг гэх мэт зүйлүүдээр тохижуулах 
  •  Багийнхаа талаар цуглуулсан цахим болон хэвлэмэл түүхэн мэдээллүүд он цагийн дата тай байх. Чухал тэмдэглэлт он сар, арга хэмжээ, хийсэн ажлуудын жагсаалт гэх мэт.

2-р ҮНЭН: Талархлаа илэрхийлдэг хуваалцдаг байх.

Сайн баг байх нэг үндсэн үзүүлэлт бол аливаа талархалт үйл явдлыг багаараа хуваалцдаг. Багийн дотор эерэг уур амьсгал бүрдүүлэхийн тулд байнга хоорондоо шинэ санал, санаачлалыг хуваалцдаг байх. Багийн гишүүн бүрт талархалтай хандаж, гишүүн бүр багтаа ямар чухал гэдгийг байнга сануулж талархаж байх. Талархлыг тууштай явуулахын тулд

  • Амжвал долоо хоног бүр багийн гишүүн бүр дор хаяж нэг зорилго тавьж ажиллах. Тэр зорилгодоо хүрсэн үед нь талархаж урамшуулах
  • Сөрөг зүйлүүдийг аль болох хязгаарлаж эерэг зүйлүүдээр нөхөх. Жишээ нь: чи дандаа өөрийнхөө саналыг тулгаж хэрэгжүүлэх гэж зүтгэдэг гэхийн оронд би чамайг энэ зүйлийг хир чухалд авч үзэж байгааг чинь ойлгож байна гэх мэт эерэг болгон хувиргаж болно.
  • Өөрийн багтаа хэлж сайжруулмаар байгаа 10 зүйлээ жагсааж бичээд түүнийгээ хэлэх ойлгуулах ямар боломж байгааг хайх

3-р ҮНЭН: Эерэг харилцааг хуваалцах.

Ямагт эерэг зүйлүүд ярьж явдаг хүмүүст  асуудлыг шийдэх гарц шийдлүүд ямагт байдаг. Тиймээс, эерэг зүйлүүдийг байнга дэмжин хуваалцаж байх.

Сайн багийн нэг шинж тэмдэг бол дийлэнх цагаа хоорондоо ярих жижиг гэлтгүй асуудлаар хоорондоо санал бодлоо солилцсон харилцан яриа хэлбэрээр ажил нь явагддаг. Энэ нь багийн гишүүдийн хоорондын харилцаа болон үргэлж холбоотой байх баг бүрдэхэд маш чухал ач холбогдолтой.

Promise-1024x512

Баг дотор эерэг харилцааг бүрдүүлэхийн тулд

  • Тусдаа ярилцах цаг гарган багийн дотор юу болж байна юуг одоогийн төвшнөөс сайжруулах хэрэгтэй гэх зэргээр баг дотроо ярилцах
  • Багийн дотор гишүүдийн хоорондын харилцааны хэв маягийг няхуур ажиглан яавал одоогийн байдлаас илүү дээр болж болох талаар бодож үзэх. Жишээ нь: хошин шог, маазрал их байна уу, эсвэл хэт их жүжигчилсэн байна уу?, эсвэл нэгнийхээ яриаг таслан шууд ярьж байна уу гэх мэт. Үе үе чадварлаг байгууллага, мэргэжилтнүүдийг урьж авчран эерэг харилцааны талаар санал бодлыг нь хуваалцах 

4-р ҮНЭН: Чөлөөт цагийг хамтдаа өнгөрөөх  

Сайн багууд тэмдэглэлт баяр, хоол идэх, спортын арга хэмжээ гэх мэт ажлын бус цагуудыг хамтдаа өнгөрөөдөг.

Ингэхийн тулд доорх аргуудыг хэрэглэж болно.

  • Ажлын бус цагийг хамтдаа өнгөрүүлэх нь багийн ажиллагаанд хир чухал вэ гэдгийг ойлгуулах
  • Зарим үед заавал зорилго тавихгүй ч энгийн байдлаар хамт хоол идэх гэх мэт энгийн зүйлүүд байж болно.
  • Сар бүр багаараа гарах арга хэмжээг урьдчилан төлөвлөх нь багийн гишүүдийн оролцоог нэмэгдүүлэхээс гадна чирэгдэл учруулах нь бага

5-р ҮНЭН: Үнэ цэнээ хуваалцах

Хоорондоо хуваалцах үнэ цэнээ тодорхойлохын тулд багийн гишүүд тус бүр өөрөөсөө дараах хэдэн зүйлийг асуух хэрэгтэй.

  • Би яагаад энэ багт байгаа билээ. Би өөр багт байж болох байсан. Гэвч яагаад энэ багийг сонгосон бэ?
  • Энэ багийн давуу талууд юу вэ? Тэр нь байгууллагад юу авчрах вэ?
  • Хэрэв энэ баг байхгүй бол байгууллага юу алдах вэ?
  • Чи өөрийнхөө хүүхэд ач зээдээ энэ багийн гишүүн байснаараа юу бүтээсэн гэж хэлэх вэ?

гэх мэт асуултад хариулах үед энэ багийн үнэ цэнэ тодорхойлогдоно.

6-р ҮНЭН: Гэнэтийн зүйлийг даван туулах

Ямар ч баг тодорхой хэмжээгээр уналтыг даван туулсан туршлагатай байдаг. Сайн багууд уналт, стрессийн үед бие биенийхээ давуу талуудыг удирдан хамтдаа хэцүү үеийг даван туулсан байдаг. Ингэхийн тулд доорх хэдэн зүйлүүдийг хийсэн байдаг.

  • Хямралын үеийн талаар таамаглал дэвшүүлэн баг дотроо яриа өрнүүлж, гэнэтийн цомхтгол болон нөөцүүд, зардлаа танах гэх мэт огцом арга хэмжээнүүдийг багаараа ярилцан гаргалгаа шийдэл олох
  • Өөр ямар нэг боломжит хувилбар байгаа эсэхийг ярилцан шийдлийг хайх

Дээрх аргууд нь энгийн бөгөөд бидний мэдэх алхмууд боловч ЯАГААД зарим баг сайн байна ЯАГААД зарим баг төдийлөн сайн төлөвшөөгүй байна гэдэгт гол учир нь байгаа юм.

Бизнесийн САЙН БАГ бүрдүүлэх нь өрсөлдөөнт зах зээл, технологийн хурдацтай хөгжлийн үед бизнесийг амжилттай хөтлөх гол хөшүүрэг болсоор байна.

Нийтэлсэн NCD Group