<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Jun 28, 2021

Бизнесээ амжилтад хүргэх алхам

Ихэнх хүмүүс компьютерээ асаагаад л эсвэл хаалгаа онгойлгоод л ашиг олж эхэлнэ гэж бодож өөрийн бизнесийн гараагаа эхлүүлдэг. Гэвч бизнест тогтмол ашиг, орлого олох нь тэдний бодож байснаас хамаагүй хэцүү байх нь олонтаа. Бизнесийн амжилтад хүрсэн хүмүүс бусдаас ялгарах хэдэн чухал зүйлсийг дадал болгон, амьдралдаа дагаж мөрддөг байна. Хэрэв та амжилтад хүрэх өөрийн аяллаа эхлүүлэхийг хүсвэл дараах 10 зүйлийг анхаараарай.

Амжилтаа төсөөлөх

Хэрэв та өөрийгөө амжилтад хүрч байгаагаар төсөөлж чадахгүй бол өөр хэн ч чадахгүй. Өөрийгөө болон эргэн тойрноо харах өнцөг тань таны ирээдүйн ололт, амжилтад чухал нөлөө үзүүлдэг. Та зөвхөн аюул, эрсдэлийг л харж байна уу? эсвэл боломжийг олж харж байна уу? 

Б төлөвлөгөө

Амжилттай байх нь сайн төлөвлөгч байх эсэхээс ихээхэн хамаарна. Юу хийхээ тодорхойлсны дараа түүндээ хүрэхийн тулд А, Б төлөвлөгөөг боловсруулсан байх шаардлагатай. Таны төсөөлж буй эхний хувилбар үргэлж хамгийн сайн нь биш байж болох ч бууж өгөхийн оронд өөр арга хэмжээ авахад үргэлж бэлэн хэрэгтэй.

Эрсдэлээ тооцоолох

Эрсдэлгүйгээр ололт, амжилт гэж хэзээ ч байхгүй. Аливаа зүйлийг амттай, үргэлж аюулгүй байлгахыг хүсдэг хүмүүс амьдрал дээр амжилттай байх нь ховорхон гэмээр. Амжилтад хүрсэн бизнес эрхлэгчид болон хувь хүмүүс үргэлж ямарваа нэг эрсдэлтэй нүүр тулгарч байдаг. Тиймээс тэдгээр эрсдэлийг сайтар тооцоолох нь шаардлагатай юм. Боломж болгон дээр сохроор үсрэх нь ухаалаг арга биш бөгөөд үүний оронд та бүх боломжийг үнэлж, амжилтад хүрэх хамгийн өндөр боломж олгодог нэгийг нь сонгох хэрэгтэй. 

Эйкшин план

3

Хэрхэн амжилтад хүрэх тухай зөвхөн хийсвэр төсөөлөлтэй байх нь хангалтгүй юм. Амжилтад хүрсэн хүмүүс урт хугацаанд хийгдэх, тодорхой үйл ажиллагааны төлөвлөгөө гаргадаг. Тэдэнд алхам тутамд хэрэглэгддэг стратегийн санаанууд байдаг ба хүсэж байгаа зүйлдээ хүрэхийн тулд юу хийх хэрэгтэйгээ мэдэхгүй л бол шинэ зүйл рүү бүү үсрээрэй.

Нэр хүндээ бүтээх

Тухайн салбарт өөрийн нэр хүндээ бий болгох нь таныг манлайлагч болгож, бусад хүмүүс танд анхаарлаа хандуулж эхлэх алхам болно. Үүнийг хийх хамгийн сайн арга бол өөрийн дүр төрхийг тухайн салбарт бий болгох явдал юм. Хувийн эсвэл мэргэжлийн хүрээнд блог хөтөлж эхлэх нь таны тухай, таны санаа бодлын талаар бусдад маш их зүйлийг хэлэх болно. 

Багаа бүрдүүлэх

2

Хэрэв та бизнесийн санаагаа хэрэгжүүлэх гэж байгаа бол зөв баг бүрдүүлэх ёстой гэдгийг мэдэх байх. Та амжилтын зүг тэмүүлж байгаа бол ижил төстэй сэтгэлгээтэй хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэхэд анхаарах хэрэгтэй. Амжилтад хүрсэн хүмүүс өөрсдөө бүх зүйлийг хийж чадахгүй гэдгээ мэддэг учраас тэд мөрөөдлийн багаа бүрдүүлж, аливаа ажлыг зөв хүмүүст нь даалгаж өгөхөд ихээхэн ач холбогдол өгдөг.  

Зөв цагт нь бизнесээ тэлэх

Бизнесээ зөв цаг үед нь тэлж, томруулах нь цаашдын ирээдүйн амжилтад чухал нөлөөтэй. Бизнесийн амжилтын гол стратеги нь цаг хугацаатай салшгүй холбоотой байдаг.  Бизнест өсөлт гаргах цаг үе болон хүлээх ёстой цаг үе гэж байдаг тул бэлэн биш үедээ тэлэхийг оролдох нь асар их алдагдалд хүргэж, таны санаа бүрэн бүтэлгүйтэж болох аюултай.

Бодитой хүлээлттэй байх

Бодитой, хүрч болохуйц зорилго тавих нь бизнест маш чухал. Хэрэв та тухайн төсөлд хөрөнгө оруулах маш бага хэмжээний хөрөнгөтэй бол олон сая долларын ашигтай бизнес байгуулна гэж найдах нь өрөөсгөл юм. Хэтэрхий том зүйл хийх гэж оролдох нь таны урмыг хугалж, эрт орой хэзээ нэгэн цагт бууж өгөхөд хүргэх аюултай. Тиймээс цөөн хэдэн тодорхой зорилгыг тавьж, түүндээ хүрэхийн төлөө хичээх хэрэгтэй.

ХОЛБООТОЙ: Шинээр бизнес эрхлэхэд анхаарах зүйлс

Амжилт, алдаа оноогоо тэмдэглэ

Амжилтад хүрсэн хүмүүс амжилтын замналдаа анхаарлаа хандуулж, жижиг алхам бүрийг тэмдэглэж авдаг. Нөгөөтэйгүүр алдаа дутагдал нь танд гайхалтай үнэ цэнэтэй сургамжийг өгдөг билээ. Тэдний ач холбогдлыг дутуу үнэлж, алдсан боломж гэж харахаас татгалзаарай. Таны хийсэн бүх зүйл ирээдүйд асар их ашиг тустай сургамж, хичээл болох юм.

Аналитик байх

1

Амжилт, бүтэлгүйтлийнхээ хариуцлагыг хүлээж чаддаг байх хэрэгтэй! Гаргасан шийдвэрүүд нь таны ахиц дэвшилд хэрхэн нөлөөлж байгааг мэдэх нь ирээдүйд илүү сайн, тогтвортой стратеги гаргахад тусалдаг. Аналитик байх нь таны хувийн болон мэргэжлийн хүрээнд чухал хамааралтай. Хийсэн зүйл, гаргасан шийдвэр түүний үр дүн урт хугацаанд таны амьдрал болон бизнест хэрхэн нөлөөлсөн талаар эргэцүүлж үзээрэй. Та яагаад алдаа гаргасан юм бэ? Илүү сайн хийж чадах зүйл байна уу?


GARDEN CITY 2 хотхоны танилцууга 

NCD Group-ийн хэрэгжүүлж буй GARDEN CITY цогцолбор хотхон нь ирээдүйд үнэ цэнэ нь өсөн нэмэгдэх байршилд аюулгүй байдал, тав тухыг дээд зэргээр хангасан байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй технологийн дагуу, Евро стандартад нийцсэн материал, тоноглолуудыг ашиглан шилдэг архитектур болон дизайны шийдлээр сүндэрлэж буй орон сууцны хотхон юм.

Garden City

Нийтэлсэн NCD Group