<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">

Гайхам амжилттай CEO-уудын хачирхалтай 10 хобби

Алдарт Inc.’s цахим сэтгүүлээс 30 нас хүрээгүй ч амжилттай яваа 30 залуу CEO-ууд оюун ухаан, бие бялдрын хувьд эрч хүчтэй, аз жаргалтай бас амжилттай байхын тулд ажлын бус цагаар юу хийдгийг нь судалжээ. Тэдгээрээс хамгийн сонирхолтой 10 CEO-уудын хоббиг танилцуулж байна. Бас тэд бүгдээрээ компанийнхаа үүсгэн байгуулагчдын нэг нь байх буюу дангаараа бус хэн нэгэнтэй хамтарч бизнесээ эхлүүлсэн байх юм.

TaskUs компанийн үүсгэн байгуулагчдын нэг Брюс Мэддок триатлоны яггүй тамирчин аж. Тэрээр триатлоны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Iron man-д зургаан удаа оролцож байсан гавьяатай. Түүний үүсгэн байгуулсан TaskUs компани нь харилцагчийн дижитал үйлчилгээний клаудад суурилсан шийдэл санал болгодог.

ГАЙХАМ АМЖИЛТТАЙ CEO-УУДЫН ХАЧИРХАЛТАЙ 10 ХОББИ ГАЙХАМ АМЖИЛТТАЙ CEO-УУДЫН ХАЧИРХАЛТАЙ 10 ХОББИ

Bark & Co. компанийн үүсгэн байгуулагчдын нэг Карли Страйф чөлөөт цагийнхаа ихэнхийг нохойтойгоо өнгөрүүлдэг ч, нохойгоо сундлаад мотоциклоор давхих дуртай. Түүний компани нь гэрийн тэжээвэр амьтдад зориулсан бүтээгдэхүүн санал болгодог бөгөөд ойролцоогоор 200,000 гишүүнчлэлтэй. Түүнчлэн, нохойтой холбоотой контент бүхий BarkPost вэбсайт, нохойныхоо зургуудаас хуваалцдаг BarkCam аппликэйшн, нохдын болзооны BarkBuddy вэбсайтыг ажиллуулдаг.

ГАЙХАМ АМЖИЛТТАЙ CEO-УУДЫН ХАЧИРХАЛТАЙ 10 ХОББИ ГАЙХАМ АМЖИЛТТАЙ CEO-УУДЫН ХАЧИРХАЛТАЙ 10 ХОББИ

Swift Navigation компанийн үүсгэн байгуулагчдын нэг Колин Бэйглэй зав л гарах юм бол DJ хийдэг. Түүний компани нь өндөр нарийвчлалтай GPS хүлээн авагч үйлдвэрлэдэг.

 ГАЙХАМ АМЖИЛТТАЙ CEO-УУДЫН ХАЧИРХАЛТАЙ 10 ХОББИ ГАЙХАМ АМЖИЛТТАЙ CEO-УУДЫН ХАЧИРХАЛТАЙ 10 ХОББИ

FiscalNote компанийн үүсгэн байгуулагчдын нэг Tим Хван нь магадлан итгэмжлэгдсэн нисгэгч юм. Тэр чөлөөт цагаа тэнгэрт өнгөрүүлэх дуртай. Түүний компани нь засгийн газрын харилцааны менежментийн програм хангамжийг хөгжүүлж, санал болгодог.

 ГАЙХАМ АМЖИЛТТАЙ CEO-УУДЫН ХАЧИРХАЛТАЙ 10 ХОББИ ГАЙХАМ АМЖИЛТТАЙ CEO-УУДЫН ХАЧИРХАЛТАЙ 10 ХОББИ

Сошиал медиа маркетингийн InstaBrand брэндийн үүсгэн байгуулагчдын нэг Эрик Дахан нь жадаар харваж загасчлах дуртай нэгэн.

ГАЙХАМ АМЖИЛТТАЙ CEO-УУДЫН ХАЧИРХАЛТАЙ 10 ХОББИ ГАЙХАМ АМЖИЛТТАЙ CEO-УУДЫН ХАЧИРХАЛТАЙ 10 ХОББИ

Grove компанийн үүсгэн байгуулагчдын нэг Гэйб Бланшетийн хобби нь skydiving буюу агаарт шумбах. Одоогийн байдлаар 30 удаа skydiving хийсэн. Grove компани нь гэрийн нөхцөлд хүнсний ногоо тарьж ургуулах системийг боловсруулсан юм.

ГАЙХАМ АМЖИЛТТАЙ CEO-УУДЫН ХАЧИРХАЛТАЙ 10 ХОББИ ГАЙХАМ АМЖИЛТТАЙ CEO-УУДЫН ХАЧИРХАЛТАЙ 10 ХОББИ

SQZ Biotech компанийн үүсгэн байгуулагчдын нэг Армон Шарей уулнаас цасаар бууж алжаалаа тайлдаг. Түүний компани аливаа өвчнийг эмээр бус эсийг дахин инженерчлэх замаар өвчинг анагаахаар ажиллаж байгаа бөгөөд энэ нь уламжлалт эмчилгээнээс илүү аюулгүй бас үр дүнтэй учир анагаахад ярвигтай өвчнүүдийг эмчлэх боломж бүрдэх юм.

ГАЙХАМ АМЖИЛТТАЙ CEO-УУДЫН ХАЧИРХАЛТАЙ 10 ХОББИ ГАЙХАМ АМЖИЛТТАЙ CEO-УУДЫН ХАЧИРХАЛТАЙ 10 ХОББИ

Манайхаар бол “Алтан гадас одонт” гэдэг шиг салбарынхаа хамгийн нэр хүндтэй шагналын эзэн болох сэргээгдэх эрчим хүчний технологийн Uncharted Play компанийн үүсгэн байгуулагчдын нэг Жессика Матью өөрийн эрчим хүчээ бокс, муай тай, хүндийг өргөлт, олсонд харайх, алхах зэргээс нөхдөг. Ухаалаг төхөөрөмж болон цахилгааны дэд бүтцэд зориулж эрчим хүчийг хураах хөдөлгөөнт шийдлийг боловсруулдаг.

 ГАЙХАМ АМЖИЛТТАЙ CEO-УУДЫН ХАЧИРХАЛТАЙ 10 ХОББИ ГАЙХАМ АМЖИЛТТАЙ CEO-УУДЫН ХАЧИРХАЛТАЙ 10 ХОББИ

Худалдаа, комплаенс, хяналт шалгалт болон банкинд зориулж хиймэл оюун ухаанд суурилсан програм хангамж бүтээдэг Neurensic компанийн үүсгэн байгуулагчдын нэг Дэвид Уайдхорн стрессээс бясалгалын ачаар ангид байж чаддаг. Түүний програм эрсдэлийг таньж илрүүлэн, нийцтэй ажиллагагаа баталгаажуулж, доголдолыг хянадаг.

 ГАЙХАМ АМЖИЛТТАЙ CEO-УУДЫН ХАЧИРХАЛТАЙ 10 ХОББИ ГАЙХАМ АМЖИЛТТАЙ CEO-УУДЫН ХАЧИРХАЛТАЙ 10 ХОББИ


"RIVER PLAZA" бизнес ангиллын орон сууц

RIVER PLAZA цогцолбор нь ХУД-ийн 11-р хороо, River garden хотхоны баруун талд талд байрлах доороо худалдаа үйлчилгээтэй, 23 давхар өндөр зэрэглэлийн 168 айлын орон сууц, худалдаа үйлчилгээний цогцолбор юм. Та уг танилцуулгыг татан авснаар хотхоны талаарх ерөнхий танилцуулга, өрөөний зохион байгуулалт зэргийг мэдэх боломжтой.

New Call-to-action

"River Garden" хотхоны 2-р ээлж  Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Та дараахь холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.

Сүүлд нэмэгдсэн

Хэрэгжүүлсэн төслүүд

Олон уншсан

Хэрэгжиж буй төслүүд