<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Jun 9, 2017

Гэр бүлээрээ аялахад тохиромжтой 5 газар

Зуны эхэн сар наашилж, аялал зугаалгын цаг улам л ойртож байна. Харин та энэ зуныг адал явдал дурсамжаар дүүрэн өнгөрүүлэхийг хүсч байна уу? Мэдээж аялалд гарахдаа хамгийн хайртай хүмүүс болох гэр бүлийнхэнтэйгээ явах нь танд таатай байх болно. Урт амралтын өдрүүдийг зүгээр л гэртээ өнгөрүүлэхийн оронд хаашаа аялах тухай маршрутаа гаргаж, сонирхолтой санаагаар баяжуулахыг танд зөвлөе. 

1. Камбож Ко Тонсей арал

Хэрэв та гэр бүлийн хамт далайн эргээр алхахыг хүсвэл Камбож улсын Ко Тонсей арал танд яг тохирно. Зүүн өмнөд Азид байрлах байгалийн үзэсгэлэнт энэхүү арал нь тайван дөлгөөн уур амьсгалтай бөгөөд эндээс ердөө 30 минутын зайд Раббит арал оршино. Тиймээс гэр бүлээрээ явж буй хүмүүс завь хөлөглөн 2 үзэсгэлэнт арлыг нэг дор үзэх боломжтой. Энэ бүсэд аялал жуулчлал эрчимтэй хөгжиж буй учир жижиг дэн буудлаас эхлээд тансаг зочид буудлаас та сонголтоо хийж болно.jpeg

Хэрэв та гэр бүлийн хамт далайн эргээр алхахыг хүсвэл Камбож улсын Ко Тонсей арал танд яг тохирно. Зүүн өмнөд Азид байрлах байгалийн үзэсгэлэнт энэхүү арал нь тайван дөлгөөн уур амьсгалтай бөгөөд эндээс ердөө 30 минутын зайд Раббит арал оршино. Тиймээс гэр бүлээрээ явж буй хүмүүс завь хөлөглөн 2 үзэсгэлэнт арлыг нэг дор үзэх боломжтой. Энэ бүсэд аялал жуулчлал эрчимтэй хөгжиж буй учир жижиг дэн буудлаас эхлээд тансаг зочид буудлаас та сонголтоо хийж болно. 

2. Испани улс Барселона хот

Spain.jpg

Барселона хэмээх нэрийг хөл бөмбөгийн шүтэн бишрэгчид андахгүй мэднэ. Испанийн алдарт Барселона хотыг гэр бүлээрээ зорин үзэхэд та бүхэнд мартагдашгүй дурсамжийг үлдээх болно. Энд та Ла Бокерийн хүнсний захаар зочилж, дэлхийн хамгийн тансаг Испани амттангуудыг сонирхсоноор таны хүүхдүүдэд мөрөөдлийн оронд очсон мэт сэтгэгдэл төрөх болно. Мөн та хүүхдүүддээ Испанийн эртний түүхэн барилгуудыг үзүүлэх боломжтой.

3. АНУ Хойд Каролин муж

USA.jpg

Хүүхдүүдийн амралтыг эхлэхээр Америкийн Нэгдсэн Улсыг зорьдог бол энэ удаад танд Хойд Каролин мужид зочлохыг санал болгоё. Энэхүү мужид хүүхдүүдийн хамт Great smoky Mountains national park хэмээх үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр заавал орохыг танд зөвлөж байна. Энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь UNESCO-ийн дэлхийн өвд бүртгэгдсэн бөгөөд олон аялагчид тус газрыг зорьж, гайхамшигт гоо үзэсгэлэнг нүдээр үзэхийг санал болгодог.

ХОЛБООТОЙ: Та томилолтоор явахдаа гэр бүлийнхээ аюулгүй байдалд санаа зовнидог уу?

4. Герман улс Берлин хот 

German.jpg

Герман улсад жинхэнэ шар айргийг амтлахаас өөр хийх олон зүйл бий. Аялагчдын хувьд диваажин гэлтэй Берлин хотыг заавал зориорой. Хамгийн гол нь тус хот нь жилийн 4 улирлын турш, цэвэр цэнгэг агаартай байдаг мөн жуулчид тасардаггүйгээрээ алдартай. Үүнийгээ дагаад аялал жуулчлал, бэлэг дурсгал, соёлын бараа бүтээгдэхүүн дээд цэгтээ хүртлээ хөгжсөн гэхэд хилсдэхгүй. Берлинд та гэр бүлийн хамт тансаг дүүрэгт тохилог байшин түрээсэлж, үзвэр үйлчилгээний төвүүдээр өдөр шөнөгүй хэсэх боломжтой. 

5. Тайланд Чианг Май

Дээр дурьдсан улсуудыг бодвол Монголтой харьцангуй ойрхон Тайланд улсын Чианг Майд гэр бүлээрээ зочлохыг танд санал болгож байна. Чианг Майд сармагчингуудтай нөхөрлөж, хүрхрээнээс хулсан завиар бууж, адал явдлыг мэдрэх боломжтой. Харин сармагчингууд таны үнэт эдлэл, цаг зэргийг "хулгайлаад" явдаг учир болгоомжтой байхад илүүдэхгүй. Тайландын борооны улирал 6-9 сар хүртэл үргэлжилдэг тул бусад үед хэдийд ч гэр бүлээрээ зочлоход бүрэн тохиромжтой..jpg

Дээр дурьдсан улсуудыг бодвол Монголтой харьцангуй ойрхон Тайланд улсын Чианг Майд гэр бүлээрээ зочлохыг танд санал болгож байна. Чианг Майд сармагчингуудтай нөхөрлөж, хүрхрээнээс хулсан завиар бууж, адал явдлыг мэдрэх боломжтой. Харин сармагчингууд таны үнэт эдлэл, цаг зэргийг "хулгайлаад" явдаг учир болгоомжтой байхад илүүдэхгүй. Тайландын борооны улирал 6-9 сар хүртэл үргэлжилдэг тул бусад үед хэдийд ч гэр бүлээрээ зочлоход бүрэн тохиромжтой.


"River Garden" хотхоны 2-р ээлж

 Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа. 

River Garden