<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
_DSC4556 copy-1.jpg

Нийтлэлүүд

Дижитал эрин үед хүүхдээ хэрхэн ухаалаг, аюулгүй байхад сургах вэ?

Lorem ipsum dolor sit amet, consectetuer adipiscing elit, sed diam nonummy nibh euismod tincidunt ut laoreet dolore magna aliquam erat volutpat.
Nomin construction

Технологи эрчимтэй хөгжлийг даган бидний амьдралын хэв маяг өөрчлөгдөж дижитал хэлбэрт шилжсээр байгаа нь эцэг, эхчүүдийн хувьд анхаарал хандуулах шаардлагатай асуудал болж байна. Гэвч хүүхдээ хэрхэн зөв дижитал хэрэглэгч болгон төлөвшүүлэх талаар мэдлэг, мэдээллээр хомс байдаг нь цахим орчинд хүүхдэд учирч болох эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Иймд эцэг эхчүүдийн хувьд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулан, цахим орчны зөв зохистой хэрэглээг төлөвшүүлэн, хэрхэн дижитал иргэний боловсрол олгох тухай зөвлөмжийг энэхүү нийтлэлээр хүргэж байна.

Шинэ үеийн дижитал иргэдийг бэлтгэх

Дараагийн үеийн дижитал иргэдийг бэлтгэх

Цахим орчин хүүхдэд технологийн болон бусад мэдлэг чадварт суралцах, өөрт хэрэгцээт мэдээллийг хайж олох болон онлайнаар бие даан сурах арга барилд суралцах зэрэг олон эерэг талууд бий. Гэвч сайны хажуугаар саарын үлгэрээр сөрөг талууд ч цөөнгүй бийг дурдвал:

  • Айлгалт, дарамтлал, доромжлолд өртөснөөр эрүүл мэндэд аюултай үйлдэл хийх, сэтгэл зүйн эмгэгтэй болох;
  • Онлайн тоглоомд хэт донтох;
  • Хуурамч дүртэй этгээдэд хууртах;
  • Садар самуунд уруу татагдах;
  • Хуурамч мэдээ, мэдээлэлд хууртах, гэх мэт.

НҮБ-ын Хүүхдийн сангаас дэлхийн нийт цахим хэрэглэгчдийн 30 гаруй хувийг насанд хүрээгүй хүүхэд эзэлж байгааг мэдээлсэн байна. Иймд та хүүхэдтэйгээ нээлттэй харилцан ярилцсанаар дээр дурдсан сөрөг муу зүйлсийг ялган таних, зайлсхийхэд суралцах, онлайн орчны зөв хэрэглээний ур чадваруудыг олж авахад туслан дижитал иргэний боловсрол олгоход анхаараарай.

Монгол улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны хүүхдэд зориулсан ekids.mn хуудаснаас цахим орчны хүүхдэд үзүүлэх нөлөө болон зөв зохистой хэрэглээний талаар зөвлөгөө мэдээлэл авах боломжтой.

Гар утасны эрин үеийн "Алтан дүрэм"

Гар утасны эрин үеийн "Алтан дүрэм"

Дижитал иргэн гэж хэн бэ? DigitalCitizenship.net сайтын үүсгэн байгуулагч, зохиолч Майк Рибблийн хэлж буйгаар “технологийн хэрэглээний хариуцлагатай бөгөөд зохистой хэм хэмжээг" хэр тохируулж чадаж буй нь дижитал иргэншлийн түвшинг тодорхойлдог ажээ. Үүнийг ухаалаг утасны эрин үеийн алтан дүрэм гэнэ.

Өнөөдөр харамсалтай нь манай улсад сошиал медиа болон сайтууд дээр дурдсан цахим халдлага, гэмт хэрэг төдийгүй худал хуурамч, сөрөг мэдээллээр хахаж, бусдыг дарамталж, доромжлол ноёлох хандлага газар авсан. Харин илүү эерэг, үр бүтээлтэй, хүүхдүүд төдийгүй насанд хүрэгсэд ч сурч хөгжиж, аз жаргалыг мэдэрч урам зориг авдаг орчин болгон хувиргахад дижитал иргэдийн эерэг, бусдыг хүндэтгэдэг, аюулгүй хэрэглээ, зан төлөв гол арга зам нь мөн.

Өвчнөөс урьдчилан сэргийлэх нь эмчлэхээс хэдэн хувь илүү. Үүний адилаар хүүхдээ сошиал орчинд хөл тавихаас нь өмнө зөв зохистой хэрэглээний мэдлэг, ёс зүй, зан төлвийг суулгах, өөрсдөө зөв үлгэр дуурайлал үзүүлэх нь танд хүүхдээ эрсдэлээс сэргийлэхэд тусална. Сөрөг, аюултай зүйлсийг түгээмэл шинж тэмдгүүдээр нь олж таньдаг, блок хийж зайлсхийдэг, зохих газарт нь болон эцэг, эхдээ цаг алдалгүй мэдээлдэг болгон хүүхдэдээ сургахад ялангуяа анхаараарай.

Дижитал иргэншлийг хүүхдэдээ хэрхэн төлөвшүүлэх вэ?

Дижитал иргэншлийг хүүхдэдээ хэрхэн төлөвшүүлэх вэ?

Дижитал иргэншлийг төлөвшүүлэхэд юун түрүүн онлайн орчны аюулгүй байдлын зарчмуудаас зааж өгөөрэй:

  • Танихгүй хүмүүсийн найзын хүсэлтийг авахгүй байх;
  • Танихгүй хүмүүстэй мессенжерээр харилцаа үүсгэхгүй байх;
  • Өөрийн талаар хэт их мэдээллийг профильдаа оруулахгүй байх;
  • Нууц үгээ хэн нэгэнд хамаагүй өгөхгүй байх, гэх мэт.

Онлайн орчны зөв зохистой зан төлөв, ёс зүйн талаар зааж зөвлөөрэй:

  • Бусдын үзэл бодлыг хүндэтгэх;
  • Бусдыг хэл амаар үл доромжлох;
  • Бусдын ил задгай хувийн зургийг үл тараах;
  • Хов жив, хуурамч мэдээ, цуурхал шэйрлэхгүй байх, гэх мэт.

Эцэг эхчүүд дижитал иргэншилд суралцах, үлгэрлэх хэрэгтэй

Эцэг, эхчүүд зөв зохистой хэрэглээг өөрсдөө үлгэрлэх нь чухал. Жишээ нь хүүхэдтэйгээ хамт лего угсрахдаа онлайн видео зааварчилгаа үзэж болох юм. Үүгээр интернэт бол хүн өөрийгөө хөгжүүлж, бие даан сурч боловсрох талбар гэдэг талаас нь таниулах боломжтой. Эх нь хээр алаг бол хүү нь шийр алгийн үлгэрээр өөрсдөө фэйсбүүк дээр хэрэлдэж суудаг бол зааж сургасны үр дүн гарахгүй.

Хүүхдийн цахим орчны аюулгүй байдлыг хангахад туслах шүүлтүүрийн программ хангамж байдаг ч олон эцэг эхчүүд огт хэрэглэдэггүй. Интернетийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай гэрээ байгуулахдаа насанд хүрээгүй хүн байгаа эсэхийг мэдээлж бага насны хүүхэд үзэхэд тохиромжгүй сөрөг мэдээллийг шүүх шүүгч программыг заавал суулгуулах шаардлагатай.

Дижитал эрин үе эцэг эхчүүдээс илүү их хичээл зүтгэл, мэдрэмж шаардах болсон бөгөөд хүүхэдтэйгээ ярилцах болон зааж сургах нь таны хүүхдийн аюулгүй байдалд тусална.


"River Garden" хотхоны 2-р ээлж

Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. 

Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та энд дарж манай хотхоны танилцуулгыг татаж аваарай.

New Call-to-action

СҮҮЛД НЭМЭГДСЭН

New Call-to-action
span#hs_cos_wrapper_topcolumn { display: none; }