<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Nov 5, 2020

Дэлхийн томоохон хотууд түгжрэлээ шийдсэн сайн жишээнүүд

Хөгжин тэлж буй томоохон хотууд маш олон сорилтуудтай нүүр тулсан байдаг. Үүний нэг нь авто замын түгжрэл бөгөөд энэ нь томорсон бүх хотуудад тулгарсан асуудал байсаар ирсэн. Бүгд л ухаалаг шийдлүүдийг ярьдаг боловч хэрэгжүүлэх аргыг зөв, сайн хийсэн нь асуудлаа шийдэж чадсан байна.

Авто замын түгжрэл бол эдийн засаг, хүрээлэн буй орчин, түүнчлэн амьдралын чанарт ихээхэн нөлөөлдөг томоохон үр нөлөө бүхий сорилт юм. Харин үүнд шийдэл олж, шийдлээ зөв менежменттэй хэрэгжүүлж чадсан улс орнуудын томоохон хотууд улс орныхоо хөгжлийн тулгуур нь болж хотжилтыг жинхэнэ утгаар нь хөгжүүлж чадаж байна.

Нийт хүн амынх нь 54% нь хотдоо оршин суудаг, тус бүр 10 саяас дээш хүн амтай 6 том хот, тус бүр нь 1 саяас дээш хүн амтай 103 дагавар хотоос бүрдэх Хятад улс хүн амынхаа өсөлтийг тооцоолон Хотыг хөгжүүлэх загвар стратегийг дэлхийн бусад хотуудын сайн жишээнүүдийг цуглуулан боловсруулж Дэлхийн эдийн засгийн форум (World Economic Forum ) дээр анх олон нийтэд дэлгэсэн. Энэхүү судалгааны ажилд зөвхөн түгжрэлийг шийдсэн аргуудыг тусгахаас гадна хотжилт түүнчлэн агаарын бохирдлыг бууруулах олон шийдлүүдийг тусгажээ.

Энэхүү загвар стратегид дэлхийн 7 том хотод автомашины түгжрэлээ хэрхэн шийдсэн талаар дурджээ.

  1. Шведийн Вант Улсын Стокгольм хот #stockholm

  2. Stockholm
  3. Замын төлбөр авах электрон шийдэл. 7 хоногийн ажлын өдрүүдээр өглөөний 6:30 – 18:30 хүртэл хотын төвийн замаар зорчигч автомашинууд бүгд төлбөр төлнө. Гэхдээ нийтийн тээвэр, такси, гал, түргэн тусламж, цахилгаан машин зэргийг алслагдсан арлаас ирж очиход энэ хязгаарлалт хамаарахгүй байх байдлаар зохион байгуулсан. Энэ хязгаарлалтыг хэрэгжүүлсэн эхний 2 жилд ид ачаалалтай хэсэгт түгжрэл 25% иар буурсан. Энэ нь өдөрт 1 сая автомашин төлбөртэй замаар зорчихгүй болсон гэсэн үг. Мөн 1 өдөрт замын татвараас бүрдэх орлого 300.000 ам.доллар болсон. Энэ орлогыг бусад зам харилцааг сайжруулахад зарцуулсан байна.

  4. Испани улсын Барселон хот #barcelona

  5. Barcelone
  6.  
  7. Түгжрэлийг урьдчилан таамаглах хотын лаборатори байгуулсан. Авто зогсоолын менежмент болон авто замын урсгалыг хянадаг 2 ажлыг ухаалаг технологийн тусламжтайгаар шийдсэн. Автомашины зогсоол дээр суурилуулсан мэдрэгчүүд болон сул зогсоолын цаг үеийн датанд анализ хийдэг видео зэрэг нь хотын төвлөрсөн wi fi нд шилжиж хэрэглэгчид болон зогсоолын удирдлагад байгаа төхөөрөмжид мэдээлснээр хэрэглэгч хаан сул зогсоол байгааг төвөггүй олж түгжрэл, гацаа үүсэхээс урьдчилан сэргийлдэг байна.

Автомашины урсгалыг хянах хяналтын камер нь замын цагдаагийн газар болон хотын зам хариуцсан газрын мэдээллийн санд тухайн цаг үеийн дата (real time data ) болон шилжсэнээр эдгээр газрууд гэрлэн дохиог замын түгжрэлтэй уялдуулан удирдах боломжтой болгодог байна.

  1. Лондон хот #london

  2. London-Walking-Tours
  3. Зорчих электрон төлөвлөгөө гэсэн шийдлийг ашиглажээ. Зорчих цахим төлөвлөгөө гэсэн платформыг хөгжүүлж нийт хотын хэмжээнд явах чиглэлээ оруулахад автоматаар хэрэглэгчид ямар хөсгөөр тухайн чиглэлд зорчвол илүү цаг хэмнэх, бага түгжрэлд орох талаар санал болгодог байна. Тухайлбал: зорчигч чиглэлээ оруулангуут тухайн чиглэлд нийтийн тээвэр, такси, метро, унадаг дугуй, суудлын машин, эсвэл явганаар алхах гэсэн сонголтуудыг санал болгодог. Энэхүү шийдлийг амжилттай хэрэгжүүлсэн гол хөшүүрэг нь операторуудыг маш зөв зохион байгуулсан явдал байсан. Үүнээс улбаалан хувийн секторын апп хөгжүүлэгчдийг урамшуулалт хөтөлбөрөөр хөшүүрэгдэж такси захиалга, газрын зургийн хөгжүүлэлт, зорчих олон сонголтуудыг хөгжүүлсэн байна.

  4. Хонг Конг #hongkong

  5. hongkong
  6. Зорчих мини автобусыг хөгжүүлсэн. Дээд тал нь 16 хүнтэй жижиг автобусуудыг хотын том нийтийн тээвэр очих боломжгүй хэсгүүдэд зорчуулж зогсохгүйгээр шууд нэг чиглэлд очдог байхаар зохион байгуулсан. Тус мини автобусыг явуулж эхлэнгүүт эрэлт маш их болж сонгогдсон чиглэлд шууд үйлчлэх, илүү тохь тухтай зорчих боломжийг хэрэглэгчид олгож байсан. Энэ шийдэл нь хувийн таксинууд болон бусад тээврийн хэрэгслүүдийг журамлах зохицуулахад маш тус дөхөм болсон шийдэл байв.

  7. Дани улсын Копенгаген хот #copenhagen 

  8. copenhagen
  9. Төвлөрсөн нийтийн тээвэр. Дани улсын төвлөрсөн төлөвлөлт замын түгжрэл бага байх үндэс нь болдог. Төвлөрсөн нийтийн тээврийн систем нь 3 үндсэн төрлийн нийтийн тээврийн оператороос мэдээлэл агентууд, компаниуд болон засгийн газарт шууд дамжиж бүгд жигд нэгдсэн мэдээлэл авах боломжийг олгодог. Энэ систем дээр суурилан төвлөрсөн тасалбар олголтыг зохион байгуулсан бөгөөд энэ нь тасалбар захиалгыг ухаалаг утасны аппликэйшн тэй холбосноор хялбар, цаг хэмнэсэн байдлаар шийдэхээс гадна зорчих тээврийн хэрэгсэлийг аль болох олон сонголттойгоор санал болгох боломжтой болсон. Тухайлбал: автобусны буудал бүрт дугуйн зогсоолыг шийдсэнээр зорчигч унааны сонголттойгоор зорчих, мөн автобусанд эхний эгнээнд зорчих хонх шийдсэнээр автобус хамгийн түрүүнд 1 р эгнээгээр хурдан явах боломжийг олгосон. Энэ шийдэл нь олон машин замаар зорчих байдлыг бууруулж хүлэмжийн хийн ялгаралыг 83% бууруулж чадсан. Түүнчлэн дугуйн зах зээлийг дэмжсэн шийдэл болсон бөгөөд Дани улсад Ногоон давалгааг эхлүүлж хүлэмжийн хийг жилдээ 90,000 тонноор бууруулж чадсан байна.

  10. Хятадын Ханзу хот

  11. Нийтийн дугуйн тээврийг хэрэгжүүлсэн. Ханзу хот бол дэлхийн хамгийн том нийтийн унадаг хөтөлбөрийг хэрэгжүүлсэн хот юм. Тус хотод нийт 67,000 нийтийн унадаг дугуй, 3000 засвар үйлчилгээний төв ажилладаг бөгөөд 2013 оны 6 сард хамгийн ихдээ 230,000 дугуйн түрээс гаргасан амжилт байдаг. Энэ хөтөлбөрийн амжилттай хэрэгжих болсон нэг шалтгаан нь унадаг дугуйн түрээсийг зорчигчид хамгийн амархан байхаар зохион байгуулж чадсан явдал юм. Унадаг дугуйг түрээслэх зориулалтаар карт ашиглах бөгөөд энэ нь бусад нийтийн тээврүүдийг ашиглах давхар боломжтой карт юм. Тухайн картанд тухайн хотын байнгын оршин суугч биш богино хугацаанд аялагч хүн ч бэлэн мөнгө байршуулж, зөвхөн унадаг дугуй биш бүх нийтийн тээврээр зорчих боломжоор хангаж өгсөн.

  12. Нэгдсэн Вант Улс

  13. Маш идэвхтэй ажилладаг хөдөлгөөн зохицуулалтын удирдлагын систем ажилладаг. Өдөрт 120,000 автомашины хөдөлгөөний урсгалыг зохицуулдаг Хөдөлгөөн зохицуулалтын удирдлагын (АТМ ) туршилтын загварыг анх 2005 оны 11 сард боловсруулсан. Энэхүү зохицуулалт нь оргил цагаар автомашины хурдны хязгаарыг буурсан үед замыын даацыг нэмэгдүүлэх зорилгоор шинэ эгнээг ашиглалтанд оруулдаг. Шинэ эгнээ нь зөвхөн ачаалалтай үед замын даацыг нэмэгдүүлэх түр зуур нээх зориулалтаар ашиглагддаг.

АТМ нь жолооч нарт түгжрэл болон ослын талаар мэдээлэл илгээн жолооч нарыг өөр зам сонгох талаар санал болгодог. ATM зохицуулалт нь өмнөх ашиглаж байсан зохицуулалтаас даруй 5 дахин хямд өртгөөр бүтсэн бөгөөд автомашнууд түгжрэлд удаан зогссоноос үүсэх хүлэмжийн хийн ялгарал 10% иар буурсан тооцоо байдаг юм байна. Гэхдээ энэ зохицуулалт бүх зам дээр тохирохгүй бөгөөд маш сайн зохион байгуулж төлөвлөсөн замууд дээр ашиглахад тохиромжтой.

Хятадын Dalian болон Zhangjiakou хотын "Хот хөгжүүлэх загвар стратеги" ийг эндээс үзээрэй. 

https://www.weforum.org/reports/future-urban-development-initiative-dalian-and-zhangjiakou-champion-city-strategy

 

 

 

Нийтэлсэн NCD Group