<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - May 20, 2019

Жинхэнэ манлайлагчдын өдөр тутамдаа ашигладаг харилцааны 10 нууц арга барил

Ямар ч сайн манлайлагч сайн харилцагч байдаг.

Тэд ярилцахдаа сонсогчийнхоо сэтгэл хөдлөлд хүрч, хийж чадахгүй гэж бодсон зүйлийг нь бүтээх урам зоригийг бий болгодог. 


Хэнд юу ярихаа мэд

Сайн харилцагчид нь чухал мэт сонсогдох, мэдлэг чадвараа гайхуулах, өөрийгөө магтахыг гол зорилгоо болгодоггүй. Тэд хүмүүсийн сонсохыг хүссэн, мэддэг зүйлийг нь биш, зайлшгүй мэдэж авах шаардлагатай, ухаарал хайрлах зүйлсийг хэрхэн яаж хүлээн авч байгаа хүндээ хүргэхийг урьтал болгодог. Мөн тэд сонсогчдодоо гашуун үнэнийг өгүүлэхээс хэзээ ч айдаггүй.

1.Хэнд юу ярихаа мэд_

Биеийн хэлийг гарамгай унш

Сонсогчдынхоо ямар хариу үйлдэл үзүүлж байгааг сайн харилцагчид гярхай ажиглаж байдаг. Хүмүүсийн дийлэнх нь зөвхөн биеийн хөдөлгөөнөөр хариу үйлдэл үзүүлэх хандлагатай байдгийг тэд мэддэг учир нүүр царайны хувирал, биеийн хөдөлгөөн зэргийг сайн харилцагчид андахгүй олж харж чаддаг. Сайн манлайлагчид энэ чадвараа ашиглан илтгэлээ дундаас нь хувиргаж, харилцах арга барилаа өөрчилж чаддаг.

2. Биеийн хэлийг гарамгай унш

3. Үнэнч шударга бай

Сайн манлайлагчид үр бүтээмжтэй харилцааг бий болгохын тулд үнэнч шударга байх нь чухал гэдгийг мэддэг. Эс бөгөөс сонсогчид нь тэдний ярианаас юу үнэн, юу худал болохыг ялгахаар хэлсэн үг бүрээс нь өө хайх гарах эрсдэлтэй. Хэрвээ манлайлагчдад хэлж болохгүй ямар нэгэн мэдээлэл байгаа бол тэд энэ тухайгаа шулуухан хэлээд л тайлбарлачихдаг; учир нь хагас үнэний ортой үг сонсогчдын итгэлийг хөсөрдүүлж, сэтгэлийг тогтворгүйжүүлдэг билээ. Ямар ч нөхцөлд зөвхөн чигч шударга зан л бусдын итгэлийг олж чаддаг гэдгийг санаарай.

3. Үнэнч шударга бай

Худал дүр бүү эсгэ

Сайн харилцагчид индрийн ард гарч зогслоо гээд өөрөөсөө өөр хэн нэгэн болох гэж оролддоггүй. Марк Зукерберг Фэйсбүүкийг хөрөнгө оруулагчдадаа танилцуулахдаа яагаад юүдэнтэй цамц, жинсэн өмд өссөн гэж бодож байна? Өөрөө өөртөө үнэнч байсан цагт хүмүүс аяндаа тэдний үгэнд татагддаг гэдгийг сайн удирдагчид мэддэг. Харин дүр эсгэж эхэлсэн тэр цаг мөчөөс юмс орвонгоороо эргэдэг гэдгийг манлайлагчид мөн ухамсарладаг.

4. Худал дүр бүү эсгэ

Хүсч буй зүйлдээ тууштайгаар ярь

Сайн манлайлагчид юу гэх гээд байгаа нь ойлгомжгүй, сул дорой, хэт даруу зангаар өөрсдийн үг яриаг хаацайлах гэж оролддоггүй. Харин ч эсрэгээрээ тэд толгой харц өөдөө бат зогсоод, байгаа үнэнийг байгаа чигээр нь, цаашид яах ёстой шулуун шударгаар хэлж орхидог хүмүүс юм.

5. Хүсч буй зүйлдээ тууштайгаар ярь

Хүн нэг бүрчлэн ярианд оролцож байгаа мэт мэдрэмжийг төрүүл

Удирдагч хүнд хүн болгонтой ганцаарчилсан яриа өрнүүлэх цаг зав байхгүй нь элбэг. Дугуй ширээнд тойрч суугаад хуралдах ч бай, танхимд бужигналдаж байгаа үзэгчид ч бай, сайн удирдагчид танхимыг бүхэлд нь захирч, хүн болгонд түүнтэй шууд харилцаж буй мэт мэдрэмжийг төрүүлж чаддаг.

6. Хүн нэг бүрчлэн ярианд оролцож байгаа мэт мэдрэмжийг төрүүл

7.Бусдыг сонс

Жинхэнэ харилцаа нь хоёр талын идэвх оролцоогоор бий болдог гэдгийг сайн харилцагчид мэддэг ба, өөрөө ярихаас илүүтэйгээр бусдыг сонсох нь илүү чухал байдгийг мэддэг. Сайн харилцагчид хэзээ ч бусдыг ярьж байхад дараа нь юу ярих тухайгаа төлөвлөж сарнидаггүй, харин тэд нөгөө хүнийхээ яриаг чих тавин сонсож, тэр хүний үзэл бодлыг ойлгоход бүх анхаарлаа төвлөрүүлж байдаг.

7. Бусдыг сонс

8. Алдаа дутагдлаа хүлээхээс ичих хэрэггүй

Сайн удирдагчид алдаа гаргасан бол тэр дор нь хүлээн зөвшөөрдөг. Тэд бусад хүмүүсээр алдаагаа олуулж, чичлүүлэх гэж ч айж хүлээдэггүй. Алдаагаа хялбархан булзааруулж болох байлаа ч гэсэн үг хэл, үйл хөдлөлдөө бүрэн дүүрэн хариуцлага хүлээж чаддаг хүмүүс бол сайн удирдагчид юм. Тэгэх тэгэхдээ худал дүр эсгэж, сүр бадраалгүй ердөө байгаа байдлыг үнэнээр нь өчдөг.

8. Алдаа дутагдлаа хүлээхээс ичих хэрэггүй

9. Санал гомдлыг хүлээж авахдаа нээлттэй бай

Сайн харилцагчид хэзээ ч илэрхийлэх гэсэн санаагаа үзэгчдэд алдаа мадаггүй, үнэн зөв хүргэж чадсан гэж сохроор итгэж найддаггүй. Тэд хүлээн авч байгаа хүмүүсээсээ өөрийнх нь санааг зөвөөр ойлгож авсан эсэхийг лавлаж, хэрэв тэгээгүй бол нөгөө хүмүүсээ буруутгалгүй, өөрсдийн арга барилаа өөрчлөн өөр өнцгөөс оролдож үздэг.

9. Санал гомдлыг хүлээж авахдаа нээлттэй бай

10. Идэвх санаачлагатай бай

Харилцааны шилдэг ур чадвартай манлайлагч хүн хэзээ ч бусадтай хөл нийлүүлэх гэж цаг алддаггүй. Тэд муу мэдээг тухай бүрд нь мэдэгдэж, цуу яриа дэгдэхээс сэргийлж чаддаг ба дагагчдадаа товч тодорхой, ойлгомжтой зааварчилгаа өгдөг учир хүмүүсийг буруу зүгт чиглүүлж, гаргасан алдаагаа засах гэж цаг алддаггүй.

10. Идэвх санаачлагатай бай

Дүгнэлт

Сайн харилцагчид үргэлж олны дундаас цойлон гарч ирж чаддаг. Учир нь тэд чигч шударга, үнэнийг баримтлагч бөгөөд бусдыг сонсож чаддаг хүмүүс юм. Тэд үр дүнтэй харилцаа холбооны үнэ цэнийг мэдэж, эрхэмлэдэг учраас л үүндээ тун гаргууд сайн байдаг. Тиймээс та сайн харилцагч болсноор сайн манлайлагч болохын эхний алхмыг амжилттай тавина.

 

"River Garden" хотхоны 2-р ээлж

 Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа. 

New Call-to-action

 

Нийтэлсэн Nomin construction