<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView&amp;noscript=1">

Захирлууд чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?

ceofreetime.jpeg

Гүйцэтгэх захирлууд буюу CEO нар бизнесийн ертөнцөд өөрийн онцгой байр суурьтай хүмүүс. Өндөр цалин, урамшуулал, хангамж, бас олон хүнийг удирдаж даргалах нь атаархал төрүүлэм мэт боловч олон цаг ажилладаг, бага амардаг хамгийн хүнд ажил, мэргэжлийн тоонд зүй ёсоор багтдаг. Өнөөдөр харин тэд өөрсдөд нь багахан олддог чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг талаар сонирхоцгооё.

 

Тэд унших дуртай

Бизнесийн ертөнц байнгын хөгжил хөдөлгөөн, өөрчлөлтөд байдаг. Дарвины хэлснээр хамгийн хүчтэй нь бус өөрчлөлтөд хамгийн сайн зохицож чаддаг нь шалгаран үлддэг гэдэг. Гар утасны ертөнцөд ноёрхож байсан Нокиа компаний мөхөл энэ хичээлийг захирлуудыг ой тойнд ортол заасан байдаг. Бизнесийн өөрчлөлт, хөгжилд гүйцэтгэх удирдлагын үүрэг роль, манлайлал маш чухал тул захирлууд өөрсдөө байнга сурч хөгжиж байхаас өөр сонголтгүй.

Шилдэг гүйцэтгэх захирлууд бүгд сайн уншигчид байдаг. 27.6 тэрбум долларын борлуулалттай компани удирддаг Марк Цукерберг 14 хоног бүр нэг ном заавал уншдаг. Бизнес, эдийн засаг, менежментийн номнуудаас гадна захирлууд гүн ухаан, сэтгэлгээ, түүхэн намтрууд зэргийг түгээмэл уншдаг аж. Тэд хэрхэн баяжих вэ, тэрбумтан болох аргууд гэх мэт арилжааны шинжтэй хямдхан номнуудад цагаа дэмий үрдэггүй. Монгол захирлуудын унших дуртай, уншиж буй бас уншихаар төлөвлөж байж болох зарим бүтээлүүдээс дурдвал:

  • Daniel Kahneman - Thinking Fast and Slow. Эдийн засгийн ухааны Нобелийн шагналт энэ эрхмийн бүтээлд хүний бодлын хоёр өөр хэлбэрийн тухай өгүүлдэг. Эдийн засагт төдийгүй байгууллагын зан төлөв, бизнесийн шийдвэр гаргалтанд хэрэгтэй мэдлэг, арга техникүүдийг энэ номноос олж мэднэ.
  • Jim Collins - "Good to Great". Сайнаас агууд дэвшихүй хэмээн монгол хэлнээ хөрвүүлэгдсэн энэ бүтээл бизнесийн бестселлерүүдийн нэг мөн. Зарааны концепц, 5-р түвшний манлайлал зэрэг олон ойлголтуудыг эмпирик судалгаагаар гаргаж ирсэн нь өнөөдөр бизнесийн удирдлагын ухаанд өөрчлөлт хийж байна.
  • Jack Welch - "Winning". "20-р зууны шилдэг менежер" өөрийн туршлагад суурилсан үнэ цэнэтэй бизнес удирдах арга, ухаануудыг энэ бүтээлээрээ өгжээ. Компани удирдаж буй хэн бүхэн нэг уншихад огт илүүдэхгүй.
  • Tim Ferriss - "Tools of Titans: The Tactics, Routines, and Habits of Billionaires, Icons, and World-Class Performers." 100 сая давсан сонсолттой өөрийн подкаст нэвтрүүлгээрээ алдаршсан энэ зохиолч олон сонирхолтой хүмүүстэй уулзаж ярилцдаг тул шинэ бестселлер нь сонирхолтой санаа, арга ухаан, зөвлөмжөөр дүүрэн гэдэгт эргэлзэхгүй байна.
  • Joan Magretta - "Understanding Michael Porter". Майкл Портерын өрсөлдөөний стратегийн ном, нийтлэлүүд гүйцэтгэх удирдлагуудын заавал унших жагсаалтанд ордог. Харин энэ бүтээл Портерыг энгийнээр маш ойлгомжтой тайлбарласан гэдгээрээ онцлог. Ялгарал, үнэ цэнийн гинжин хэлхээ, Портерын 5 хүч зэрэг ойлголтуудыг илүү зөв ойлгох, эзэмших, хэрэглэхэд тусална. Монгол хэл рүү хөрвүүлсэн.

Ном төдийгүй сүүлийн үеийн мэдээлэл, нийтлэлүүдийг тогтмол уншиж, сонсож, үзэж мэдлэгээ нэмэгдүүлж, шинэ зүйлсийг олж харж байдаг. Мэдээллийн зарим сувгууд, аппуудаас дурдвал:

 

Тэд суралцдаг

"Сур, сур, бас дахин сур" гэдэг үгэнд захирлууд дуртай. Энгийнээс эхлээд удирдах түвшинд олон жил ажилласан туршлагатай байдаг тул суралцаж буй зүйлээ бодит ажилтайгаа холбож сэтгэдэг тул практик хэрэглээг нь олж харж чаддагаараа жирийн оюутнуудаас эрс ялгаатай. Шалгалт өгөөд дүн авах нь тэдний хувьд сонин биш харин ажилд нь хэрэгтэй эсэх л чухал байдаг.

Урт хугацаагаар ажлаас хөндийрөн суралцах боломжгүй тул тэд богино хугацааны сургалтуудад хамрагдах нь бий. Туршлагатай гүйцэтгэх захирлууд оролцсон сургалтууд тэдний хувьд илүү үр дүнтэй байж болно. Гадаад орнуудад ялангуяа АНУ-ын их, дээд сургуулиудын Executive MBA хөтөлбөрүүдэд хамрагдах нь бий. Бизнесийн удирдлага, менежментийн бус боловсролтой гүйцэтгэх удирдлагууд бизнес удирдахад хэрэгтэй боловсролыг эзэмшихэд ийм хөтөлбөрүүд тохиромжтой. Сөрөг тал: өндөр үнэтэй.

Сүүлийн жилүүдэд онлайнаар суралцах сайтууд (MOOC) олноор нээгдсэн нь захирлууд ч бас бага зардлаар дэлхийн шилдэг сургуулиудад суралцах боломжуудыг нээж байна. Зарим онлайн хичээлүүдээс онцлон дурдъя:

 

Бүтэн сайныг гэр бүлдээ зориулдаг

Ихэнх хүмүүс ажлын 5 өдөр ажилладаг бол гүйцэтгэх захирлууд ажлын 6 өдөр ажиллах нь элбэг. Бизнес удирдаж цаг наргүй ажилладаг тул ням гарагийг гэр бүлдээ заавал зориулдаг. Тэдний хувьд бизнес, карьер маш чухал хэдий ч сайн хань, сайн эцэг, эх байх нь бүр илүү чухал. 

Идэвхтэй хүмүүсийн хувьд цаг хугацаа нэг л мэдэхэд нисээд өнгөрчихсөн байдаг. Үр хүүхдүүд нэг л мэдэхэд өсч том болоод сургуульд явцгааж,тун удахгүй өрх тусгаарлана. Хамтдаа амьдрах цаг мөчүүдийг эргүүлж үл болох тул гэр бүлтэйгээ өнгөрөөх цагаа аль болох хөгжилтэй, дурсамжтай, үнэ цэнэтэй байхыг хүсдэг. Бүтэн сайнд:

  • Гэр бүлээрээ агаарт гардаг, ууланд алхдаг.
  • Усанд сэлдэг, цанаар гулгадаг, гүйдэг, сагс тоглодог, фитнесс хийдэг. 
  • Хүүхдүүдтэйгээ худалдаа, үйлчилгээний төвөөр хэсэнгээ хоол идэцгээдэг.

 

Спортоор хичээллэдэг бас хорхойтон

Бүх л хүмүүсийн адилаар эрүүл амьдрах гэдэг захирлуудын хувьд спортоор хичээллэх гол шалтгаан болдог. Гэвч бизнестээ амжилт гаргахад өдөр тутмын хатуу хөдөлмөр, асуудал бэрхшээлүүд, цаг хүлээхгүй гаргах шийдвэрүүд зэрэг нь тэсвэр тэвчээр, хүч чармайлт шаардаж байдаг. Спортоор хичээллэх нь хүнийг эрүүл саруул, эрч хүчтэй ажиллах боломжийг хангах төдийгүй тэсвэр тэвчээртэй, зорилгынхоо төлөө бууж өгөхгүй тэмцэх чадварыг суулгадаг. 

Гэр бүлтэйгээ, ялангуяа хүүхдүүдтэйгээ тоглох, гүйх харайх, усанд сэлэх, фитнессээр хичээллэх нь захирлуудад ховорхон олддог цагийг гэр бүлтэйгээ үр бүтээлтэй өнгөрөөх боломж бас болдог. Спортын хорхойтнуудынхаа хувьд найзуудтайгаа хөлбөмбөг үздэг захирлууд олон бол хурдан морь сонирхдог боссууд ч бас цөөнгүй.  

ХОЛБООТОЙ: Амжилттай бизнесменүүдийн амьдралын хэв маяг 

 

rivergarden green.jpg

Байгальд дуртай бас аялдаг

Бизнес удирдах ажил их хотын хурдтай, стресстэй орчин явагддаг тул захирлууд цэвэр агаар, байгальд гарч стрессээ тайлах нь олонтаа. Ногоон орчинд эрүүл агаар, байгаль дэлхий, уснаас эерэг энерги авах төдийгүй гадна ажлаас түр хөндийрөн тархиа амраах боломжийг олгодог байна.

Захирлууд олон улс орнуудад ажлаар явах хэрэгцээ байнга л гардаг. Олон хүн гадаад явж буй хүмүүсийг сайхан юм үзэж хараад ирлээ гэсэн өнцгөөс ойлгох нь түгээмэл байдаг. Бизнесийн томилолтын үед харин цагт шахагдсан олон уулзалтуудыг хийдэг, шинэ хүмүүстэй уулзах хэрэгцээ шаардлага өндөр, анхаарал байнга төвлөрүүлэх бизнесийн харилцаа, өндөр ачаалал бүхий ажил байдаг тул оффис дээр ажиллахаас илүү ядраадаг. Иймд тэд жилдээ нэг ч гэсэн удаа жинхэнэ утгаар нь гэр бүлээрээ амрахыг хичээдэг байна.

Олон хүмүүс гадаадад тур операторуудын аяллаар явдаг нь анх очиж үзэж буй газраа сайн мэдэхгүй хүмүүст зохимжтой байдаг. Ийм аяллаар бие биеэ хайн хашгиралдах бөөн хүмүүсийн дунд явах нь заримдаа стресстэй санагдах нь бий. Харин захирлууд очиж амрах газраа сайн мэддэг. Үзье гэсэн газраа очиж хийе гэсэн зүйлээ тааваараа хийнгээ тухайн газар орчны сонин сайханг гэрийнхэндээ сонирхуулдаг ажээ. 

 

"River Garden" хотхоны 2-р ээлж

River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. 

Та дараахь холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.

 

Хэрэгжүүлсэн төсөл
Хэрэгжиж буй төсөл