<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - May 29, 2020

Ирээдүйн суутнуудын өсөж, торних Vega City хотхон

Гэр бүлийн гэрэл гэгээ, эх орны ирээдүй хүүхэд билээ.

Бяцхан үрсийн инээмсэглэл, тэднийгээ аз жаргалтай, эрүүл саруул, боловсролтой сайн хүн болгож өсгөх нь эцэг эх бүрийн мөрөөдөл, үүрэг хариуцлага юм. Хүүхэд бүр алдартан, эрдэмтэн болохгүй ч хүүхэд бүр өөрийн гэсэн ертөнцтэй, эх орныхоо ирээдүйд хувь нэмрээ оруулах эмч, инженер, тамирчин, урлагийн гялалзсан од, уурхайчин гээд тэдний ирээдүй өөр өөрийн өнгөөр гэрэлтдэг.

Гэр бүл, амьдарч буй орчин гэдэг тэдний амьдралын хамгийн анхны анги танхим байдаг. Харин энэ л орчин хүүхдийн төлөвшил, хүмүүжил, ирээдүйд ямар хүн болоход хамгийн их нөлөөлдгийг бид мэддэг шүү дээ.

Хүүхэд орчноосоо цаг мөч тутамд суралцаж, хүрээлж буй найз нөхөдтэйгөө харилцаж анхны нийгмийн харилцааны суурийг тавьдаг.

101920013_307555303588912_5439417462946791424_n

Айл гэр аз жаргалтай амьдрах орчноо сонгоно гэдэг ирээдүйдээ оруулж буй ус, агаар мэт хамгийн чухал хөрөнгө оруулалт.

Ийм ч учраас NCD Групп нь бүтээн байгуулалтынхаа 12 жилийн хугацаанд гэр бүл төвт архитектур төлөвлөлттэй хотхонуудыг ашиглалтад оруулж ирсэн туршлага, чадварт суурилан дараагийн томоохон бүтээн байгуулалт болох Vega City төслийг эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудад хамгийн ээлтэй байхаар төлөвлөн гүйцэтгэж байна.

Танд хүүхдэд ээлтэй Vega City хотхоны 4 давуу талыг хүргэж байна.

vega

Байршлын давуу тал буюу сургуулийн бүсэд байршилтай

Сурч боловсрох сургууль нь хүүхдийн өсөж төлөвших суурийг тавьдаг хамгийн чухал харилцааны орчин юм.

Vega City хотхон нь нийслэл Улаанбаатар хотын хамгийн сайн байршил болох ХУД-ийн 15-р хороонд байршилтай бөгөөд Орчлон ОУ-н дунд сургууль, International school of Ulaanbaatar, Олонлог, Хобби, улсын 130-р дунд сургуулиуд хотхоноос ердөө 2-5 минут алхах зайд оршино. Энэ нь таны алтан цагийг хэмнэж, гэр бүлтэйгээ илүү их цаг өнгөрөөх боломж, давуу талыг олгоно. 

 1

4 өөр төрлийн ландшафт тохижилт, ногоон байгууламжийг төлөвлөсөн

Хүүхэд гадаа орчинд тоглож хорвоог танин мэддэг ба энэ нь тэдний хэл яриа, бие бялдрын хөгжилд хамгийн сайнаар нөлөөлдөг.

1.5 сая хүн амтай нийслэл Улаанбаатар хотын хувьд хүүхдийн өсөж торних, тоглох орчин хамгийн эрүүл, тав тухтай байх хэрэгтэй хэмээн бид зорьдог. Тиймдээ ч Вега сити төслийг автомашингүй аюулгүй орчин, хүрээлсэн архитектур төлөвлөлттэй байхаар шийдсэнээс гадна орчныхоо агаарыг цэвэршүүлэн, хүний сэтгэл санааг тайвшруулж, байгальд буй мэт тайван мэдрэмж төрүүлэх мод бут сөөг, хиймэл нуур, ногоон байгууламжийг нийт хотхоныхоо 70%-д төлөвлөсөн. Түүнчлэн төслийн барилгад хүний эрүүл мэндэд ээлтэй, эко материалуудыг ашиглаж байна.

93109013_1294227860966665_6284037350234259456_n

Хүүхэд торних аюулгүй орчин, нас насны тоглоомын талбай

Хүүхэд насны тань хамгийн сайхан дурсамж юу вэ?

Мэдээж аав ээжтэйгээ хамтдаа өнгөрүүлсэн нандин цаг үе, хөршийн найзуудтайгаа өглөө нарнаас орой хүртэл гадаа хөгжилдөн тоглосон, инээж уйлсан бага насны дурсамжтай мөчүүд зурайдаг байх.

Техник технологийн хөгжил, дэвшил хормоор хэмжигдсэн өнөө үед хүүхэд насыг ухаалаг хэрэгслээс хол өнгөрөөх хамгийн чухал шалтгаан мэдээж хүүхдийн тоглоомын талбай, амар тайван гадна орчин. Хүүхэд тоглох үедээ өөрийн амьдралд хэрэгтэй дадал, зуршлуудыг сурч, хөгжсөөр байдаг. Иймдээ ч нас, сэтгэхүй, бие бялдрын онцлогт тохирсон тоглоомын талбайд тоглох нь тэдний аюулгүй өсч торниход чухал нөлөөтэй. 

Vega City төсөл нь нас насны хүүхдийн онцлогт тохирсон хүүхдийн тоглоомын талбай болон сагсан бөмбөгийн талбай, гүйлт, дугуйн замыг төлөвлөсөн. Энд л бяцхан үрс хоорондоо танилцаж нөхөрлөн, аюулгүй орчинд өглөөнөөс үдэш хүртэл тоглож наадан, эрүүл чийрэг өсөх орчныг бүрдүүлсэн.

_DSC4432 solih

Хүүхдийн хөгжил боловсролыг дэмжсэн цогц үйлчилгээний төв

Хүүхдийн ордон, сургууль, гэрийн хооронд баяр жаргалтай өнгөрөөсөн дурсамж бидний цөөнгүй заримд нь байдаг болов уу. Үүний адилаар хүүхдийн авьяас, оюун ухаан, бие бялдрыг дэмжсэн хүүхэд хөгжлийн төвүүд өнөө үед хамгийн эрэлттэй болсон.

Хотхоны нэгэн чухал давуу тал нь Гэр бүлийн гишүүн бүрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүхий л худалдаа үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн бөгөөд ялангуяа хүүхэд багачуудад зориулсан  хамгийн чухал хэрэгцээт хүүхэд хөгжлийн төвүүдийг хотхоны худалдаа үйлчилгээний төвд шийдсэн. Таны хүүхэд хотхоноосоо гаралгүй шилдэг сургалт, чадварыг олж авна гэхээр танд ямар санагдаж байна.

b62032ad-4f7d-494b-b103-d25900f2bf621201a

Эх орны хөгжил дэвшил, сайн сайхан бүхэн ирээдүйн иргэд болсон хүүхэд багачуудтай минь хамааралтай.   Тэдний  амьдрах орчин хамгийн эрүүл, аюулгүй бөгөөд тав тухтай байх нь чухал.

Vega City хотхоны төлөвлөлтийг хүүхдэд хамгийн ээлтэй байхаар бодолцож, аз жаргал, тав тухтай амьдрах, сурч хөгжих, энэ л хотхоноос ИРЭЭДҮЙН СУУТНУУД ӨСӨЖ, ТОРНИХ бүхий л боломжийг бүрдүүлэн, ИХ ХОТЫН ЗҮРХЭНД СҮНДЭРЛЭХ “ Vega City ” төслийг бүтээн байгуулж байна.

vega cityVEGA CITY төслийн танилцуулга татах

NCD Group-ийн хэрэгжүүлж буй VEGA CITY төсөл нь Улаанбаатар хотын зүрхэнд, хамгийн үнэ цэнэтэй байршилд олон улсын стандартад нийцсэн чанар, стандартын дагуу архитектур дизайны өвөрмөц шийдлээр айл гэр бүрийн аз жаргалтай амьдрал, бусдаас тодрон гэрэлтэх амжилтыг билэгдэн бүтээн байгуулагдах цогцолбор ногоон хотхон юм.

Vega City хотхоны танилцуулга татах

Нийтэлсэн NCD Group