<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">

Италийн сэргэн мандалтын үе

Итали улсын сэргэн мандалтын үе нь дэлхий дахины өөрчлөлт буюу орчин үеийн соёл урлаг, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухааны үндэс суурь  болох XII-XVI зууны өөрчлөлт шинэчлэлтийн гол цөм юм.

Урлаг соёл

Италийн сэргэн мандалтын үе - Урлаг соёл

Италийн сэргэн мандалтын үе - Урлаг соёл

Дундад зууны шашны нөлөөнд нийгэм, cоёлын баригдмал үзэл суртлын дор байсан. Итали урлаг соёл нь дахин сэргэж урлагийг шинжлэх ухаанчаар хөгжүүлэх боломж гарч ирсэн нь сэргэн  мандалтын үе юм. Соёлын гол үзэл баримтлал нь хүний мөн чанар, гоо сайхан, хүч чадал, авьяас билгийг сайшаан харуулах явдал байв.

Хүмүүс шинжлэх ухаанд итгэн, түүнийг ойлгож, туршиж хүний бие махбодыг сонирхон  эртний сонгодог үеийн гоо сайхан болон төгс зохицлын уламжлалыг гол баримтлалаа болгож  уран зураачид гэрэл, сүүдрийг судалж, тэр ч бүү хэл Леонардо да Винчи хүний биеийн бүтцийг судалж, уран зургийн шинэ аргыг бий болгож байлаа.

Леонардо да Винчи тухайн үеийн алдар цуутнуудын томоохон төлөөллийн нэг бөгөөд зураач, архитехтороос гадна механикийн салбарыг ихээхэн сонирхож түүнд тулгуурласан уран бүтээл туурвидаг байсан энэ шинжлэх ухааны олон шинэ нээлтэнд ихээхэн хувь нэмэр оруулсан гэж үздэг.

ХОЛБООТОЙ: Леонардо Да Винчигийн төрөлх нутаг Винчи тосгоны түүх

Улс төр

Улс төрийн хувьд өвөрмөц системтэй , эдийн засаг, нийгэм хүндхэн байсан ба нэгдсэн төрт улсгүй жижиг хот улсууд болон газар нутгуудад хуваагдсан нөхцөл байдалд байсан. Тухайн үеийн тархай бутархай байдлыг ашиглан Франц, Испани, Герман, Турк гэхчлэн улсууд довтлон түрэмгийлдэг байв.  Ард олны эх оронч үзэл, харийн дайснаас хамгаалах нийгмийн идэвх нэмэгдсэн нь сэргэн мандалтын үе хөгжихөд ихээхэн нөлөөлсөн. 15-р зууны Итали нь Европын хамгийн хотожсон бүс нутгуудын нэг байлаa.

Уран барилга

Италийн сэргэн мандалтын үе - Уран барилга

Италийн сэргэн мандалтын үе - Уран барилга

Сэргэн мандалтын үеийн соёл нь гол төлөв урлагийн бүтээл, барилга байгууламж, шинжлэх ухааны ололт дээр суурилсан байдаг. Тухайн үеийн  архитектор уран зураачдын авьяас чадварыг үнэлээд ч барамгүй ба тэд амьдарч буй үеэсээ хол ирээдүйг харж сэтгэдэг байсан нь өнөөгийн бидний хэрэглэдэг шүхэр, нисдэг тэрэг, танк, оёдлын машины зураг төсөл юм. Тэд маш өвөрмөц дахин давтагдашгүй, хүчирхэг байдлыг илэрхийлэн зураг төслөө гаргадаг нь “Сант мария дель фьоре cүм” -ээс харагдаж байна.

Италийн сэргэн мандалтын үеийн барилга байгууламж нь сүм хийд, язгууртнуудын орд харш байсан бөгөөд барилгын хийц загварт өргөн багана, том том арзгар чулуун хана, тэгш өнцөгт хэлбэрийг ихээхэн тусгаж өгдөг байсан. Мөн одоо ч тэдний  загвар дизайн, хүчийг илэрхийлэх олон зураг, төсөл хэрэглэгдсээр байна.


"CASA DA VINCI" ХАУСНЫ ХОТХОН 

"CASA DA VINCI" хаусны хотхон нь ХУД-ын 4-р хороо, Арцатын аманд нийт 23,3 га газрыг хамран байрлах бөгөөд Single house, Twin house, Town house болон house-аас бүрдэх 156 айлын хотхон юм. Уг төсөл нь хотын А зэрэглэлийн шинэ суурьшлын бүсэд байрлалтай бөгөөд хотхоны ерөнхий төлөвлөлтийг айл бүрийн хувийн орон зай, тав тухыг чухалчилж байгалийн нар үзэх, айл бүр ногоон байгууламж бүхий өөрийн эзэмшлийн эдэлбэр газартай байхаар төлөвлөгдсөн.

Та хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл доорх холбоосоор зочлон  татаж авна уу. Баярлалаа.

New Call-to-action