<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - May 5, 2020

Ковид-19 халдварын энэ цаг үед дасгалаар дархлаагаа хэрхэн дэмжих вэ?

Дэлхий дахиныг нөмрөөд буй COVID-19 өвчний үед хүн ам олноор төвлөрдөг фитнесс, йог, спорт төвүүдийн үйл ажиллагаа хязгаарлагдаж, та бид эрүүл чийрэг байдлаа хадгалах сорилттой тулгараад байгаа билээ. Тэгвэл олон нийтийн газраар зорчихгүй байх, бусдаас зайгаа барихыг зөвлөж буй энэ мөчид хэрхэн бусдын эрүүл аюулгүй байдалд хариуцлагатай байхын зэрэгцээ өөрийн дасгал хөдөлгөөний дэглэмээ хадгалах вэ?

Халдварт өвчний үед хаана хэрхэн дасгал хийх вэ

  1. 1. Байгальд алхах

Цэцэрлэгт хүрээлэн, уул, голын эргээр алхах, дугуй унах, гүйх нь хүмүүсээс зайгаа барихын зэрэгцээ эрүүл чийрэг байдлаа хадгалах хялбар арга юм. Харин явах замаа сонгохдоо албан ёсны эх сурвалжаас тухайн газар зорчиж болох эсэхийг лавлаж, гадуур алхах зуураа бусдын болон өөрийн эрүүл мэндийн төлөө хамгийн багадаа хоёр метрийн зай барих ёстойг санаарай.

БАЙГАЛЬД АЛХАХ

  1. 2. Гадаа гүйх

Тэгвэл хол явалгүй хэрхэн дасгал хийх вэ? Хөл хорио тогтоох, олон нийтийн үйл ажиллагаа зогсохтой зэрэгцэн замын хөдөлгөөн шингэрч, олны хөл татарчээ. Энэ үед байрныхаа гадна гүйх, алхах зэрэг нь дасгал хийх хялбар арга болоод байна. Ялангуяа мод, ногоон байгууламжтай, хүчил төрөгчөөр баялаг орчинд гүйх нь дархлааг дэмжин эрч хүч өгдөг байна. Гэрийнхээ гадуур ийнхүү дасгал хийх нь орчин тойронтойгоо илүү танилцах, байгальтайгаа ойртох зэрэг давуу талтай юм.

Гадаа гүйх

  1. 3. Цэцэрлэгт хүрээлэнд йог хийх

Мэдээж йогийг гэртээ хийж болно. Харин та цэвэр агаарт дасгалаа хийхийг хүсвэл йогийн гудас хэрэглэлээ зэхэж, хамгийн ойр байх цэцэрлэгт хүрээлэнгээ зориорой. Дийлэнх цэцэрлэгт хүрээлэн нь хавтгай талбай, хангалттай зай, байгалийн нар салхитай тул йога хийх тав тухтай орчинг танд өгөх юм.

ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД ЙОГА ХИЙХ

  1. 4. Спортоор хичээллэх

Урин цаг айлчлан иржээ. Ажил хичээлээ тараад, амралтын өдрөөр зааланд сагсан бөмбөг, волейбол тоглон алжаалаа тайлж дархлаагаа дэмждэг байсан үеийг бүгд санагалзаж байгаа нь дамжиггүй. Харин энэ онцгой цаг үед УОК-с гаргасан зөвлөмжийг баримтлан найз нөхөд, үр хүүхэдтэйгээ гадаа спортын талбайд хөл бөмбөг, сагсан бөмбөг зэрэг спортоор хичээллэх нь агаарт, хөдөлгөөнөөр дархлааг дэмжих хамгийн чухал ач холбогдолтой юм.

hul bumbug

  1.  

 

"River Garden" хотхоны 2-р ээлж

Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Та дараахь холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.

New Call-to-action

 

Нийтэлсэн NCD Group