<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Sep 4, 2018

Контемпорари хэв маяг ба түүний онцлог

Орчин үеийн амьдралын хэмнэлд контемпорари урсгал, хэв маяг нь бидний унах машин, загвар, технологи болон архитектур, интерьер гэх зүйлүүдээр дамжин бидний өдөр тутмын амьдралд ямар нэгэн байдлаар нөлөөлсөөр байдаг. Контемпорари гэх нэр томьёо нь товчоор уламжлалт хэв маягийг эвдэж шинэ орчин үеийн хэв маягруу хөрвүүлэх гэж ойлгож болох ба контемпорари интерьерийн хэв маягийн онцлог дараах зүйлсээр тодорхойлогдоно.

Цэлгэр уужим орон зай

Контемпорари хэв маяг

1920-1960-аад онд бий болсон модерн хэв загварын давчуу, харанхуй өрөө, жижиг цонх зэргийн эсрэг байр суурийг баримтлан өрөөний шал, хана, тааз, цонхоор дамжин байгалийн гэрэл тусах бүхий л боломжийг тодорхойлдог.

Өнгө, материалын сонголт

Контемпорари хэв маяг

Саарал, бор, хар, цагаан гэх мэт байгалийн өнгө дагуух өнгийг тавилга, шал, гэрлийн бүрхүүл болон бусад чимэглэлийн зүйлсэд ашиглах нь контемпорари хэв маягийг илтгэдэг. Мөн тавилган дах металл оруулгууд нь таны гэрт гэрэл нэмэх төдийгүй хээ, материалын шинж чанарыг ашиглан өөрийн төсөөллийг бодит болгох боломжийг контемпорари хэв маяг олгодог.

ХОЛБООТОЙ: Зочны өрөөг тань дэгжин харагдуулах хөшигний дизайн

Байгалийн гаралтай материал ашиглах

Контемпрорари хэв маяг

Мод бол контемпорари хэв маягийг илтгэх чухал үзүүлэлт. Дан ганц байгалийн гаралтай материалыг модоор хязгаарлалгүй таар, арьс зэрэг органик, эко материалыг гадна болон дотор засал чимэглэлд өргөн хэрэглэгддэг.

Гоёмсог интерьерийн ард нуугдсан технологи

контемпорари хэв маяг

Орчин үед контемпорари хэв маягийг тодотгох зүйлийн нэг бол технологи. Бид өдөр бүр технологийн инновацийг гар утас, компьютер тэр ч бүү хэл гэртээ мэдрэх боломжтой болсон. Дулааны хяналт, гэрэлтүүлэг, хамгаалалтыг удирдахад утасгүй төхөөрөмж, алсын  зайн хяналтын систем зэргийг өргөн ашиглах болсон.


"RIVER PLAZA" бизнес ангиллын орон сууц

RIVER PLAZA цогцолбор нь ХУД-ийн 11-р хороо, River garden хотхоны баруун талд TIME SQUARE хотхоны хойд талд байрлах доороо худалдаа үйлчилгээтэй, 23 давхар өндөр зэрэглэлийн 230 айлын орон сууц, худалдаа үйлчилгээний цогцолбор юм. Та уг танилцуулгыг татан авснаар хотхоны талаарх ерөнхий танилцуулга, өрөөний зохион байгуулалт зэргийг мэдэх боломжтой.

New Call-to-action