<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Jun 16, 2021

Ногоон орчин ба аз жаргалын төвшин

Гадаа агаарт гарч моддын дэргэдүүр алхан цэцэгсийн үнэрийг мэдрэх нь таны сэтгэл санааг сэргээдэг биз ээ. Ногоон орчны хүмүүст үзүүлэх эерэг нөлөө нь бодитой бөгөөд олон жилийн туршид байгалиас стресс тайлах, нийгмийн харилцааг нэмэгдүүлэх, дасгал хөдөлгөөнийг дэмжих, тэр ч байтугай сэтгэцийн өвчнийг намдаахад тусалдаг болохыг эрдэмтэд нотолсон байдаг.

Гэхдээ энэ нөлөө нь алс зайд орших ой эсвэл наран шарлагын газруудаар хязгаарлагдахгүй. Судалгааны үр дүнд явган хүний ​​замын хажуугийн зүлэгжүүлэлтээс эхлээд хөл бөмбөгийн талбай, байрны гадаах бут сөөг, бүр цаашлаад орон нутгийн цэцэрлэгт хүрээлэн хүртэлх бүх төрлийн ногоон байгууламжууд нь таныг аз жаргалтай болгож, сэтгэл санаанд эерэгээр нөлөөлдөг болохыг харуулж байна.  

Ногоон орчин ба аз жаргалын төвшин

Судлаачид ногоон байгууламжийн хэрхэн нөлөөлж буйг судалсан байдаг бөгөөд зарим үр дүнгээс нь хуваалцъя.

  • Ногоон байгууламжаас 1 км-ээс хол зайд амьдардаг хүмүүсийн стресст өртөх магадлал нь ногоон байгууламжаас 300 метрээс бага зайд амьдардаг хүмүүсээс 50 хувь илүү байдаг. Судалгаанд хамрагдагсад ногоон байгууламжид илүү олон цагийг өнгөрөөх тусам стрессийн төвшин илүү бага байгааг тогтоожээ.

  • Байгалиас хөндийрөх нь хүний ​​хөгжил, эрүүл мэнд, сайн сайхан байдалд сөргөөр нөлөөлдөг бөгөөд сэтгэл санааны хувьд эрүүл байхын тулд байгальтайгаа тогтмол харьцаж байх шаардлагатайг олон судалгаагаар баталжээ.

  • Нидерландын эрдэмтэд хамгийн бага ногоон байгууламжтай орон сууцанд амьдардаг хүмүүсийн түгшүүрийн эмгэг нь хангалттай ногоон байгууламжтай орчинд амьдардаг хүмүүстэй харьцуулахад 44 хувиар илүү байгааг тогтоожээ.

  • Судалгаагаар хангалттай ногоон байгууламжгүй хотхон, хороололд амьдардаг хүмүүсийг ногоон байгууламжаар хүрээлэгдсэн орчинд амьдардаг хүмүүстэй харьцуулахад сэтгэл гутралын түвшин 33 хувиар илүү байгааг харуулжээ.  

  • Амьдрах орчноо илүү байгальд ойр, мод, бут ихтэй газраар солин шилжилт хийсэн хүмүүсийн хувьд 3 жилийн хугацаанд сэтгэцийн эрүүл мэндийн байдал нь эрс сайжирсан байв. 

  • Хувь хүмүүс ногоон орчинд амьдарч байхдаа сэтгэцийн хямрал багатай, амьдралын сэтгэл ханамж өндөр байсан гэж мэдээллэсэн байна.

  • Ногоон орчин бүрдсэн талбайд биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх нь энгийн орчинд хийх үетэй харьцуулахад сэтгэцийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөө өндөр байдаг байна.

  • Өдөр тутмын амьдралдаа ногоон байгууламж бүрдсэн орчинд байснаар эрүүл мэндийн асуудал багасч, цусны даралт, холестерины төвшинд сайнаар нөлөөлж, стрессийг бууруулж, ерөнхий эрүүл мэнд сайжирч, бэрхшээлийг давах чадварыг нэмэгдүүлэх олон давуу талтай.

Цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжид илүү их цаг зарцуулах нь сэтгэлийн хямрал, айдас, стресс гэх мэт сэтгэцийн эрүүл мэндийн асуудал, сөрөг мэдрэмжтэйгээ тэмцэхэд үнэтэй хувь нэмэр оруулдаг. Хүн бүрт ногоон орчин хүрэлцээтэй байх боломжоор хангах нь нийгмийн эрүүл мэнд болоод амьдралын чанарт үзүүлэх эерэг нөлөөллийг нэмэгдүүлэх чухал арга зам юм.


GARDEN CITY 2 хотхоны танилцууга 

NCD Group-ийн хэрэгжүүлж буй GARDEN CITY цогцолбор хотхон нь ирээдүйд үнэ цэнэ нь өсөн нэмэгдэх байршилд аюулгүй байдал, тав тухыг дээд зэргээр хангасан байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй технологийн дагуу, Евро стандартад нийцсэн материал, тоноглолуудыг ашиглан шилдэг архитектур болон дизайны шийдлээр сүндэрлэж буй орон сууцны хотхон юм.

Garden City

Нийтэлсэн NCD Group