<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Sep 26, 2019

Орон сууцны үнэд юу юу багтдаг вэ?

Бид гэр бүлээрээ аз жаргалтай, амар тайван амьдрахад амьдарч буй орчин нөхцөл маань шууд болон шууд бусаар нөлөөлж байдаг. Орон сууц худалдан авах, хайртай хүмүүстэйгээ амьдрах орчноо сонгох нь амьдралдаа цөөхөн хийх сонголтуудын нэг. Тэгвэл таны хийх сонголт, түүний төлөө төлж буй үнэд юу юу багтдаг хийгээд эргээд та юу авдаг талаар хуваалцъя.

Орон сууц худалдан авснаар зөвхөн амьдрах байр бус орчин, амьдралын хэв маяг, чанар, тав тух, сэтгэл ханамжийг худалдан авдаг бөгөөд эдгээрийг доорх зүйлс бүрдүүлдэг.

 

Орон сууцны үнэд юу юу багтсан бэ?

1. Байршлын үнэ цэнэ

Байршлаас маш олон зүйлс хамаардаг учир үл хөдлөх хөрөнгө худалдан авахад байршил бас дахин байршил чухал хэмээн салбарын мэргэжилтнүүд зөвлөдөг. Барилгын өртөг талаасаа ярьсан ч олон улсад дунджаар нийт өртгийн 59 орчим хувийг барилга, угсралтын зардал, 20 орчим хувийг газрын өртөг эзэлдэг байна. Харин Монгол улсад хийсэн тооцооллоор газрын үнэ 27 орчим хувийг эзэлж байгаа нь барилгын материалиас гадна, газрын үнэлгээ орон сууцны үнэнд нөлөөлөх гол хүчин зүйлийн нэг болж байна. Тэгвэл байршлын үнэ цэнийг дараах зүйлс тодорхойлно.

  • Хотын төвдөө ойр хирнээ агаарын бохирдол харьцангуй бага байх. Гэр бүлийн гишүүдийн хэрэгцээт нийгмийн болон худалдаа үйлчилгээ, цааашлаад ажил, сургууль цэцэрлэг зэрэгтээ ойролцоо амьдрах нь таны завгүй амьдралыг хөнгөвчилнө.
  • Тухайн газрын үүх түүх, өмнө нь юу байсан нь энергийн хувьд ч, газрын хөрсний бохирдол зэргийг ч тодорхойлно.
  •  Бүс нутгийн төлөвлөлт, онцлог бүр нарийндаа сонирхож буй орон сууцны хотхоны 360 буюу эргэн тойронд ямар барилга байшин, аж ахуй нэгж байдаг, зам харилцааны төлөвлөлт зэргийг анхаарах хэрэгтэй. Хоосон орон зай, газар байгаа бол ирээдүйд ямар барилга баригдахыг сонирхох нь зүйтэй. Үүнээс дуу чимээ болон цонхны харууц шууд тодорхойлогдоно. Мөн дүүрэг, бүс нутаг тус бүрийн хүн амын нягтаршил, айл өрхийн орлого, гэмт хэрэг гаралтын тоо зэрэг нь ялгаатай байдаг бөгөөд энэ нь эргээд бүс нутгийнхаа үнэ цэнийг тодорхойлно.
  • Дэд бүтэц, зам харилцааны таатай төлөвлөлт
    Тухайлбал хаусны хотхон сонгох гэж байгаа бол тухайн байршил нь төвийн дэд бүтэц, шугам сүлжээнд холбогдох боломжтой эсэх, зам харилцааны таатай бүсэд байршиж байгаа эсэхийг анхаараарай.

 

Cropped

2. Барилга угсралт, материалын чанар

Барилгын чанар материалын чанараас гэдэг... Барилгад ашигласан материал чанартай байхаас гадна гүйцэтгэлийн чанар, барилгын компанийн баримталдаг чанарын стандарт, туршлага тун чухал. Эдгээрээс таны орон сууцны чанар, урт удаан эдэлгээ, барилгын насжилт шууд хамаарах нь тодорхой.

3. Хотхоны ерөнхий төлөвлөлт, загвар дизайн

Барилга архитектур нь өөрөө шинжлэх ухаан хийгээд урлагийн бүтээлийн цогц байдаг. Хотхоны ерөнхий төлөвлөлт, барилга хоорондын зай, зам харилцаа, гадна тохижилт, ногоон байгууламж, өрөөний зохион байгуулалт зэрэг нь цогцоороо хүний эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах орчныг бүрдүүлсэн эргономикийг тооцсон шийдэлтэй байх хэрэгтэй. Мөн энэ урлаг нь ямагт хөдөлгөөн дунд оршдог. Тиймээс хамгийн сүүлийн үеийн шинэлэг, онцлог загвар дизайнтай байх нь танд гоо зүйн төгс мэдрэмжийг өгөхөөс гадна орон сууцны үнэ цэнэд шууд нөлөөлнө.

4. Амьдралын хэв маяг

Орон сууцны хотхон нь зөвхөн амьдрах байр алжаал тайлах орчин төдийгүй амьдралын шинэ хэв маягийг гэр бүлийн гишүүдэд олгох ёстой. Амьдралын шинэ хэв маягт эрүүл, идэвхитэй амьдрах, хотхон болон ойр орчмоосоо чанартай үйлчилгээ авах, сайн хөршүүдтэй амьдрах, сонирхол хоббигоо хэрэгжүүлэх боломжит орчин зэрэг олон зүйлс багтана.

_DSC4401-copy

5. Хөрөнгө оруулалт

Таны сонгосон үл хөдлөх хөрөнгийн өнөөгийн болон цаашдын үнэ цэнэ, үнэлгээ өсөн нэмэгдэх эсэх нь дээр дурдсан хүчин зүйлсээс хамаарах тул та өнөөдөр юунд хэдий хэр хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд ирээдүйд ямар үр өгөөжтэй байх вэ гэдэг дээр тунгаан бодоорой.

ХОЛБООТОЙ:  ҮНЭ БА ҮНЭ ЦЭНИЙН ЯЛГАА

6. Сэтгэл ханамж

Эцэст нь хэлэхэд “Хүн тансаг амьдарснаар бус тайван, сэтгэл хангалуун амьдарснаар аз жаргалтай байдаг” гэдэгчлэн таны болон гэр бүлийн тань авч буй хамгийн чухал зүйл нь сэтгэл ханамжтай байдал буюу “гэр бүлийн аз жаргал” юм. Орон сууцандаа ороод амьдраад ирэхийн цагт таны хүлээлтэд нийцэх магадгүй түүнээс ч давах сэтгэл амар амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлсэн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулаарай. Энэ нь гэр бүлийнхээ төлөө хийж буй чухал зүйлсийн нэг юм.

 

"RIVER PLAZA" бизнес ангиллын орон сууц

RIVER PLAZA цогцолбор нь ХУД-ийн 11-р хороо, River garden хотхоны баруун талд талд байрлах доороо худалдаа үйлчилгээтэй, 23 давхар өндөр зэрэглэлийн 168 айлын орон сууц, худалдаа үйлчилгээний цогцолбор юм. Та уг танилцуулгыг татан авснаар хотхоны талаарх ерөнхий танилцуулга, өрөөний зохион байгуулалт зэргийг мэдэх боломжтой.

New Call-to-action

 

 

 

Нийтэлсэн Nomin construction