<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Sep 24, 2018

2019 оны интерьерийн чиг хандлага

Интерьер дэх чиг хандлага жил ирэх тусам хувьсан шинэчлэгдэж бидний мэдэхгүй нэр томьёо, материал, өнгөний сонголтууд бий болсон байдаг. Тав тухтай орчинд амьдарч, орчин үеийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхахыг зорьдог хэн бүхэн сүүлийн үеийн чиг хандлага, өнгө аяс аль талруугаа хувьсаж байгааг мэдэхийг хүсдэг. Тиймээс бид энэ удаагийн нийтлэлээрээ 2019 оны интерьерийн чиг хандлагыг хүргэж байна.

2019 ОНЫ ИНТЕРЬЕРИЙН ЧИГ ХАНДЛАГА

Байгалийн элементүүд нь ямар ч тохижилт, тавилгатай зохицдог учир дизайнер, архитектуруудын ирэх жилийн интерьерийн чиг хандлагад зонхилж байна. Ирэх жил олон чиг хандлага гарч ирнэ.

Дизайнерууд уян хатан, динамик хэсгүүдийг түлхүү интерьерт оруулахаар байгаа бөгөөд уран бүтээлчид пластик болон био пластик материалыг ашиглан комтемпорари хэв маяг интерьерт зонхилохыг хэлж байна. 

Үүнээс гадна мод, шил, чулуу зэрэг уламжлалт хэв маягийн органик материалууд үнэ цэнэтэй хэвээр байна. Мөн бат бөх, эдэлгээ даах инновацийн материалууд зонхилох бөгөөд хиймэл чулуу, гантиг нь материалын шинэ чиг хандлагад чухал нөлөө үзүүлсэн хэвээр байх болно.

Рэтро хэв маяг ирэх жил тренд хэвээр байх бөгөөд ихэнх дизайнерууд Рэтро хэв маягийн дулаан, зөөлөн, дисконы гэмээр гялтганасан мэдрэмж төрүүлэх өнгө аясыг интерьертээ тусгасаар байна.

Интерьер дизайны хамгийн сүүлийн үеийн чиг хандлага:

Интернетийн дизайны хамгийн сүүлийн үеийн чиг хандлага

Энэхүү интерьерээс байгалиас санаа авч тохижуулсан хүчтэй комтемпорари болон рэтро хэв маягийн зохицолыг харах болно.

2019 ОНЫ ИНТЕРЬЕРИЙН ЧИГ ХАНДЛАГА

Энэ зургаас дараа жилийн чиг хандлагыг харах боломжтой. Гантиг чулуун шал нь энэ интерьерийг улам гайхалтай болгох бөгөөд өнгөт шилэн хэсгүүд энэхүү интерьерийн гол хүчийг нэмэгдүүлж байна.

2019 ОНЫ ИНТЕРЬЕРИЙН ЧИГ ХАНДЛАГА

Энэхүү интерьерт байгалийн чулуун элементийг хүчтэй тод өнгөтэй зохицуулсан нь  контемпорари хэв маягийг гайхалтай илэрхийлэх бөгөөд сонгосон том тавилганууд нь контемпорари хэв маягийг улам илүү тодотгож байна.

2019 ОНЫ ИНТЕРЬЕРИЙН ЧИГ ХАНДЛАГА

Өнгөний ялгаатай байдал нь дулаан мэдрэмж, гоёл чимэглэлд хүчтэй нөлөөлдөг. Зоригтой тод өнгөний шийдэл нь дахин давтагдашгүй мэдрэмжийг хайгч хүмүүсээс илүү зөөлөн, энгийн хэв маягийг эрэлхийлэгч хүмүүст илүү таалагдана.

2019 ОНЫ ИНТЕРЬЕРИЙН ЧИГ ХАНДЛАГА

Энэхүү интерьер дизайны ногоон өнгө нь орчин үеийн мэдрэмжийг илэрхийлж байна. Кофены ширээнүүд өвөрмөц онцлог бүхий олон төрлийн загвартайгаар дараа жилийн чиг хандлагад ажиглагдаж байна.

2019 ОНЫ ИНТЕРЬЕРИЙН ЧИГ ХАНДЛАГА

Гантиг ширээ нь трэнд байх ба тансаг материалыг илүү энгийн тавилгануудтай хослуулах шийдлүүд зонхилно.

ХОЛБООТОЙ:  Контемпорари хэв маяг ба түүний онцлог

Дараах өнгөнүүд нь ирэх жил интерьерт трэнд болох төлөвтэй байна.

2019 ОНЫ ИНТЕРЬЕРИЙН ЧИГ ХАНДЛАГА


"RIVER PLAZA" бизнес ангиллын орон сууц

RIVER PLAZA цогцолбор нь ХУД-ийн 11-р хороо, River garden хотхоны баруун талд TIME SQUARE хотхоны хойд талд байрлах доороо худалдаа үйлчилгээтэй, 23 давхар өндөр зэрэглэлийн 230 айлын орон сууц, худалдаа үйлчилгээний цогцолбор юм. Та уг танилцуулгыг татан авснаар хотхоны талаарх ерөнхий танилцуулга, өрөөний зохион байгуулалт зэргийг мэдэх боломжтой.

New Call-to-action

Нийтэлсэн Nomin construction