<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Jan 24, 2017

Орчин үеийн интерьерийн 5 чиг хандлага

Цаг хугацааны аясаар өрөөний тохижилт, хувцас эдлэл, байшин барилгын хэв загвар, өнгө үзэмж хувьсан өөрчлөгдөх хэдий ч үнэ цэнээ алдахгүй байх нь бий. Орчин үед интерьер дизайнерууд дан нэг төрлийн загвараар туйлшрахгүйгээр өөрийн хүсэл сонирхолд нийцсэн энгийн хирнээ чамин эд зүйлсээр өрөөг тохижуулах нь донжтой харагдаж байна гэж үзэх болжээ. Тэгвэл сүүлийн үед тренд болж буй интерьерийн чиг хандлагуудыг хамтдаа сонирхъё.Цаг хугацааны аясаар өрөөний тохижилт, хувцас эдлэл, байшин барилгын хэв загвар, өнгө үзэмж хувьсан өөрчлөгдөх хэдий ч үнэ цэнээ алдахгүй байх нь бий. Орчин үед интерьер дизайнерууд дан нэг төрлийн загвараар туйлшрахгүйгээр өөрийн хүсэл сонирхолд нийцсэн энгийн хирнээ чамин эд зүйлсээр өрөөг тохижуулах нь донжтой харагдаж байна гэж үзэх болжээ. Тэгвэл сүүлийн үед тренд болж буй интерьерийн чиг хандлагуудыг хамтдаа сонирхъё.

 

1. Минималист

Минимализмийн гол тодорхойлох зүйл бол их гэрэл бага өнгө, маш энгийн бөгөөд  хэрэгцээг хангахуйц мебелиүдийг ашигладаг. Мөн аливаа зүйлсийг байж болох хамгийн жижиг авсаархан хэрэглэхэд хялбар болгосон байдаг. Харахад энгийн, товч тодорхой интерьерийн шийдэл юм. Түүний чамин хирнээ эмх цэгцтэй өрөөний шийдлүүдийг харцгаая. 

Минималист  Минимализмийн гол тодорхойлох зүйл бол их гэрэл бага өнгө, маш энгийн бөгөөд  хэрэгцээг хангахуйц мебелиүдийг ашигладаг. Мөн аливаа зүйлсийг байж болох хамгийн жижиг авсаархан хэрэглэхэд хялбар болгосон байдаг. Харахад энгийн, товч тодорхой интерьерийн шийдэл юм. Түүний чамин хирнээ эмх цэгцтэй өрөөний шийдлүүдийг харцгаая.

 

2. Арт Деко

Анх Францад дэлхийн I дайнаас өмнө үүссэн хэмээн үздэг. 1920-1930 онд ихэнх барилга байгууламж, гэр болон ажлын өрөөний интерьер шийдэл нь энэхүү хандлагаар өнгө төрхөө илэрхийлэх болсноор дэлхийд алдаршжээ. Ихэвчлэн геометрийн хурц хэлбэр дүрсийг тод өнгөний сонголтоор хослуулах нь тансаг зэрэглэлийн, угсаатны гарал зүйтэй харагдуулна. Энэхүү интерьерийн шийдэл нь орон зайг илүү уужим саруулхан харагдуулахыг зорьдог.

Арт Деко  Анх Францад дэлхийн I дайнаас өмнө үүссэн хэмээн үздэг. 1920-1930 онд ихэнх барилга байгууламж, гэр болон ажлын өрөөний интерьер шийдэл нь энэхүү хандлагаар өнгө төрхөө илэрхийлэх болсноор дэлхийд алдаршжээ. Ихэвчлэн геометрийн хурц хэлбэр дүрсийг тод өнгөний сонголтоор илэрхийлэх нь тансаг зэрэглэлийн, угсаатны гарал зүйтэй харагдуулна. Энэхүү 2 интерьерийн шийдэл дээрээ орон зайг илүү уужим саруулхан харагдуулахыг зоридог.

 

3. Итали хэв маягийн контемпорари дизайн

Орчин үеийн интерьерийн чиг хандлагыг италийн интерьер дизайнгүйгээр тодорхойлоход бэрх. Дизайны чамин хийцийг технологийн дэвшилтэй хослуулан бүтээснээрээ онцлог бөгөөд тавилгын шинэ чиг хандлагыг дизайнерууд материал болон өнгөний зохицолгоон дээр тод гаргаж, өрөөний зохион байгуулалт хийхэд хамгийн тохиромжтой байдлаар шийдэж өгсөн нь өрөөг орон зайн том хэмжээстэй харагдуулахад гол анхаарлаа хандуулан бүтээдгээрээ онцлог.

Итали дизайн  Орчин үеийн интерьерийн чиг хандлагыг италийн интерьер дизайнгүйгээр тодорхойлоход бэрх. Дизайны чамин хийцийг технологийн дэвшилтэй хослуулан бүтээснээрээ онцлог бөгөөд тавилгын шинэ чиг хандлагыг дизайнерууд материал болон өнгөний зохицолгоон дээр тод гаргаж, өрөөний зохион байгуулалт хийхэд хамгийн тохиромжтой байдлаар шийдэж өгсөн нь өрөөг орон зайн том хэмжээстэй харагдуулахад гол анхаарлаа хандуулан бүтээдгээрээ онцлог.

 

4. New Classic

Классик загварууд хэзээд өрөөг тансаг чамин харагдуулдаг. Тэгвэл энэхүү чиг хандлага нь интерьерийн уламжлалт байдлыг орчин үеийн шийдэлтэй гоёмсгоор хослуулсан байдгаараа онцлог, үзэмжтэй харагдана. Голчлон дулаан өнгөний сонголтуудаар илэрхийлэгдэх учир гэрт халуун дулаан уур амьсгалыг бий болгодог.

New Classic  Классик загварууд хэзээд өрөөг тансаг чамин харагдуулдаг. Тэгвэл энэхүү чиг хандлага нь интерьерийн уламжлалт байдлыг орчин үеийн шийдэлтэй гоёмсгоор хослуулсан байдгаараа онцлог, үзэмжтэй харагдана. Голчлон дулаан өнгөний сонголтуудаар илэрхийлэгдэх учир гэрт халуун дулаан уур амьсгалыг бий болгодог.

 

ХОЛБООТОЙ"River garden II" хотхоны интерьер дизайны шийдэл

 

5. Modern

Модерн загвараар өрөөгөө тохижуулсан айл өрх цаанаа л тансаг, үзэмжтэй харагдах нь цөөнгүй. Ихэнх загвар нь 20-р зууны өмнө зонхилж байсан сонгодог загвараас үүдэлтэй бөгөөд үүнийг орчин үеийн хэв маягаар илэрхийлсэн байдаг нь  илүү тансаг, шинэлэг, тохилог харагддаг билээ.

Modern  Модерн загвараар өрөөгөө тохижуулсан айл өрх цаанаа л тансаг, үзэмжтэй харагдах нь цөөнгүй. Ихэнх загвар нь 20-р зууны өмнө зонхилж байсан сонгодог загвараас үүдэлтэй бөгөөд үүнийг орчин үеийн хэв маягаар илэрхийлсэн байдаг нь  илүү тансаг, шинэлэг, тохилог харагддаг билээ.

 

"River Garden" хотхоны 2-р ээлж

Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Та дараахь холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.

River Garden