<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">

Ривер гарден хотхонд байрлах сургууль, цэцэрлэг, өдөр өнжүүлэх төвүүд

Хүүхдийн суурь хүмүүжлийг аль болох багаас нь зөв тавьж өгөх нь тэдний ирээдүйд тустай гэдгийг олон эрдэмтэн судлаачид онцолсон байдаг. Сургууль, цэцэрлэг нь хүүхэд багачуудыг  ирээдүйд хэрхэн хувь хүн болж хүмүүжихийн суурийг тавьдаг хамгийн чухал үүрэгтэй газар. Сүүлийн үеийн боловсролын байгууллагуудын орчин нөхцөл харьцангуй эрүүл ахуйн стандарт шаардлага хангасан байхын зэрэгцээ бусдаасаа ялгарах олон сургалт хөтөлбөрүүдийг бий болгосоор байна. Ялангуяа цэцэрлэг бол хүүхдийн суурь хүмүүжлээ олж авах хамгийн чухал байгууллага. Тийм учраас эцэг эхчүүд хүүхдээ чанартай, тохилог цэцэрлэгт явуулахыг зорьдог. Өнөөдрийн нийтлэлээрээ Ривер Гарден, Тайм Скүэр хотхонд байрлах цэцэрлэг, сургуулийн талаар танд танилцуулъя.

1. "Eco Kintergarten" цэцэрлэг

Ecoo-1.jpg

"Эко Киндергартен" цэцэрлэг нь дотоод анги танхимдаа тохилог, тав тухтай уур амьсгалыг бүрдүүлсэн төдийгүй хүүхдийн боловсрол хүмүүжлийг дэмжих сургалтын хөтөлбөр, эко тоглоом, найрсаг дотно уур амьсгал бүхий орчин зэрэг олон давуу талуудтай. Тус цэцэрлэгийн чадварлаг багш, сурган хүмүүжүүлэгчид дуу дуулах, бүжиглэх зэрэг үндсэн хөтөлбөрүүдийн хажуугаар хүүхдүүдэд багаас нь байгаль дэлхийтэйгээ ойр байж, эко ногоон сэтгэлгээг төлөвшүүлэхийг зорьж ажилладаг. Тиймээс хүүхдүүдийн тарьж, арчилж ургуулдаг олон цэцэг ургамлууд тус цэцэрлэгт бий. 

Холбоо барих утасны дугаар:  8808- 4446 

Байршил: Ривер Гарден хотхон 501 байр

ХОЛБООТОЙ: Эко киндергартен цэцэрлэгийг сонгох 5 шалтгаан

2. "Сакура" япон хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болон өдөр өнжүүлэх төв

Математик, япон хэлний гүнзгийрүүлсэн сургалттай "Сакура" бүрэн дунд сургууль нь 1999 онд "Сутай" бага сургууль нэртэйгээр байгуулагдаж улмаар 2004 онд "Сакура" бүрэн дунд сургууль  болж өргөжсөн билээ. "Хүүхдүүдэд гэрэл гэгээтэй ирээдүйг авчрах" уриан доор 1999 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй Япон сургалтын хөтөлбөртэй Sakura бүрэн дунд сургууль болон түүний харьяа "Сакура" өдөр өнжүүлэх төв нь "Тайм Скүэр" хотхонд  үйл ажиллагаагаа явуулж  байна. Тус сургууль нь ерөнхий эрдмийг стандартаас дээгүүр эзэмшүүлэх тусгай хөтөлбөр хэрэгжүүлдэг  байна. 

Холбоо барих утасны дугаар: 8955-8955

Байршил: "River Garden-2" хотхоны баруун талд байрлах "Тайм Скүэр" хотхон 505б байр

3.  Ривер Гарден хотхонд байрлах өдөр өнжүүлэх төвүүд

 MB.jpg

2014 оноос хойш  үйл ажиллагаагаа явуулж, эцэг эхчүүдийн итгэлийг хүлээсэн "Мэргэн Бөөдий" өдөр өнжүүлэх төв Ривер Гарден хотхонд байрлаж байна. 

Тус төвд доорх насны хүүхдүүдийг элсүүлж байна. Үүнд:

  • 5-6 настай хүүхдүүд - Сургуулийн бэлтгэл ангийн хүүхдийг элсүүлэн Монгол хэл, Математик, Шатар зэрэг үндсэн хичээлүүдийг зааж байна.
  • 1-5 дугаар ангийн сурагчид- Бага ангийн сурагчдад зориулан хоцрогдол арилгах, түвшин ахиулах, англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 

Үүнээс гадна хөгжим, IQ, зураг урлал зэрэг хичээлүүдийг программдаа тусгаж өгсөн.

Холбоо барих утасны дугаар: 9928-7474

Байршил: "River Garde-2" хотхоны баруун талд байрлах "Тайм Скүэр" хотхон 505б байр

Мөн "Мандал" өдөр өнжүүлэх төв нь манай хотхонд үйл ажиллагаагаа явуулж байна.

Ривер Гарден хотхонд хүүхдийн сургалт, хүмүүжилд санаа зовохгүй байхад тань туслах дээрх нэр хүнд бүхий сургууль, цэцэрлэг, өдөр өнжүүлэх төвүүд үйл ажиллагаа явуулж буй тул эрхэм оршин суугчид та бүхний алтан цагийг хэмнэнэ гэдэгт бид итгэж байна.


"River Garden" хотхоны 2-р ээлж

Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.

 

Сүүлд нэмэгдсэн

Хэрэгжүүлсэн төсөл

Олон уншсан

Хэрэгжиж буй төсөл