<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Mar 29, 2018

"Ривер гарден" хотхоны ногоон орчин

Үл хөдлөх хөрөнгө сонгоход хамгийн чухал үнэ цэнэ нэмэгдүүлж байдаг зүйл бол ногоон орчин. Нэгдсэн төлөвлөлт бүхий хотхоныг барьж байгуулах үндсэн шалгуур, чухал үзүүлэлт ногоон байгууламж байдаг бөгөөд " NCD GROUP" - ийн хувьд бүтээн байгуулж буй орон сууцны хотхон бүртээ ногоон байгуулаж бий болгохоор зорин ажилладаг.

Ногоон байгууламж яагаад чухал вэ?

ногоон байгууламж

Байгаль орчны тэнцвэрт байдал, амьд бие организм оршин тогтноход ногоон орчин мод, бут чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэгвэл хотжилт бий болсон энэ цаг үед бидний амьдарч буй орчинд ногоон байгууламж яагаад чухал болсоор байна вэ? 

  • Ганцхан ширхэг мод жилд 120 гаруй кг нүүрстөрөгчийг шингээн авч, 104кг хүчилтөрөгч үйлдвэрлэдэг. Энэ бол дөрвөн хүнтэй нэг ам бүл бүтэн жил амьсгалахад хангалттай хүрэлцэх цэвэр агаар юм.
  • Мод нь зуны улиралд орчныхоо шороо тоосны 37%-50%-ийг өөртөө шингээж агаарын чийгийг 15-20% ихэсгэж нарны хэт төөнөлтийг 10-15 дахин бууруулдаг.
  • Навчит модны титэм дуу шуугианы 26%-ийг шингээж, 74%-ийг ойлгож сарниулахаас гадна орчны
    дуу шуугианыг 10-20 дицибеллээр бууруулдаг байна.

ХОЛБООТОЙ: Таны гэрт ямар төрлийн ногоон ургамал байх нь зохистой вэ?

"Ривер гарден" хотхоны ногоон байгууламжийн танилцуулга

ногоон байгууламж

Хан Уул дүүрэг Богдхан уулын бэлд байрлах Ривер гарден I, Ривер гарден II хотхон нь Монголын хамгийн том ногоон орчинг бий болгосон. Энэхүү ногоон орчинг бүрдүүлж буй мод, бут, сөөгийг мод үржүүлгийн газраас авчран ургуулдаг ба Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх тал дээр онцгойлон анхааран ажиллаж 2011-2016 онд нийт 51’000 ширхэг мод, бут сөөг тарьж ургуулан 60’000 м2 талбайг зүлэгжүүлэх ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

RIVER GARDEN хотхоны ногоон байгууламжийг хэрхэн арчилдаг вэ?

NCD ГРУПП - ын "Ногоон байгууламжийн алба" алба нь:

  • Тарилт
  • Арчилгаа

гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Одоогийн байдлаар Тайм Скүэр, Ривер гарден, Ривер гарден II, Цэцээ гүн гэх 4 газар ногоон байгууламжийн ажил явагдаж байна. 

Ривер гарден хотхонд Монос, Улиас, Агч, Монгол гацуур, Цэнхэр гацуур, Үрэл  зэрэг дараах 7 төрлийн мод бут тариалсан. Шинээр тарьж байгаа модны хувьд эхний жилдээ өөрийнхөө инерцээр ургадаг бол дараагийн жилээс арчилгаа шаардаж эхэлдэг. Тиймээс жилийн турш тарилтын багийн тарьж ургуулсан ногоон байгууламжид шаардлагтай арчилгааг арчилгааны баг хамт олон хотхоны СӨХ - тэй хамтран 100% - ийн гүйцэтгэлтэй ургуулахаар зорин ажилладаг.

Өвлийн улиралд модны суурь хэсэгт хучилт хийн байгалийн усыг ашиглан хөрсөнд шим тэжээл, эрдсийг өгдөг бол урь орохтой зэрэгцэн механик буюу шаланкан усалгааг хийх ба явц дундаа хаврын бордоо хийж, хэлбэржүүлэлт тайралтыг хийснээр модны ургалтад сайнаар нөлөөлдөг төдийгүй хотхоны өнгө үзэмжийг нэмдэг.

Үүнээс гадна био тэжээлийн дутагдалтай болон ургалт тааруу байгаа модонд шингэн бордоо дуслаар хийн ургалтыг дэмждэг. Мөн ногоон байгууламжийг арчилж, хамгаалах тал дээр олон улсын жишигт нийцсэн олон арга, /аргачиллыг/ нэвтрүүлэн хотхоны ногоон байгууламжийг ажилд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн олон төрлийн бордоог туршиж, үйл ажиллагаандаа нэврүүлсээр байна.

Ногоон байгууламжийн алба, ногоон байгууламжийн инженер:

Түмэндэмбэрэл

Бямбасүрэн


"River Garden" хотхоны 2-р ээлж

Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. 

Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.

River Garden