<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Aug 12, 2019

Ривер плаза бизнес зэрэглэлийн орон сууцны интерьер дизайны шийдэл

Хүмүүс бид хүрээлэн буй орчноосоо хамааралтай амьдарч, түүнээсээ өдөр тутам гоо зүйн мэдрэмж болоод эрч хүчийг авч байдаг билээ. Түүнчлэн интерьер дизайн гэдэг бидний сэтгэл санаа, амьдралын тав тух цаашилбал ажлын амжилтанд хамгийн ихээр нөлөөлөх үндэс болдог. Харин орчин үед барилга, орон сууцны интерьер дизайн бидний амьдралын хэв маягаас шалтгаалан цаг цагаар өөрчлөгдөн хувьссаар байна.

NCD группийн хэрэгжүүлж буй, өнөө үеийн амжилттай бизнесмэнүүдийн сонголт болсон Ривер Плаза бизнес зэрэглэлийн цогцолборын интерьерийн хувьд уламжлалт хэв маягийг эвдэж шинэ орчин үеийн хэв маягт хөрвүүлсэн шийдэлтэй бөгөөд завсрын зөөлөн өнгөний хослолыг ашигласнаар таны гэрийг илүү уужим саруул харагдуулан, тав тухтай уур амьсгалыг бүрдүүлэх юм.

7

Саарал, бор, хар, цагаан гэх мэт байгалийн өнгө дагуух өнгийг тавилга, шал, гэрлийн бүрхүүл болон бусад чимэглэлийн зүйлсэд ашиглах нь контемпорари хэв маягийг илтгэдэг. Мөн тавилган дах металл оруулгууд нь таны гэрт гэрэл нэмэх төдийгүй хээ, материалын шинж чанарыг ашиглан өөрийн төсөөллийг бодит болгох боломжийг контемпорари хэв маяг олгодог.

8

Ривер плаза төсөлд ашиглагдаж буй бүхий л материал байгальд орчин болон хүний эрүүл мэндэд ээлтэй, чанартай материалыг ашиглаж байгаагаараа онцлог билээ. Ирсэн зочдод хамгийн анхны сэтгэгдлийг төрүүлдэг хэсэг бол мэдээж тухайн барилгын лобби хэсэг юм. Ривер плаза төслийн лобби хэсэг нь мөн л өөрийн гэсэн дахин давтагдашгүй өнгө төрхийг шингээсэн бөгөөд Монгол Итали дизайнеруудын хамтран урласан FUTURISTIC хэв маягаар төлөвлөгдсөн. 

1

Экстерьерийн өнгө болон гэрлийн тусгалыг ашигтайгаар ашигласан 6 талст өнцөг бүхий дүрсийг лоббиноос эхлээд дотор засалд ч мөн шингээсэн. Өнгөний xугарал, органик бус геометрийн өнцөгт дүрс, тэгш бус xэлбэр, цэвэр цэмцгэр байдал нь завгүй, их хотын амьдралын хэв маягийг илэрхийлэх юм. Энэхүү олон төрлийн элементтэй интерьер дизайн нь xүний оюун уxааныг сэргэг байлгаж, идэвxитэй амьдралын xэв маягийг бүрдүүлэн, ажилч бүтээлч сэтгэлгээг улам өдөөж бизнес идэвxийг дээшлүүлэхэд нөлөөлдөг байна. Мөн ногоон байгууламжийг лоббины интерьерт төлөвлөсөн нь орчны агаарын чанар, дуу чимээг шингээx, тав тухыг мэдрүүлэх гэx мэт олон ашиг тустай.


"RIVER PLAZA" бизнес ангиллын орон сууц

RIVER PLAZA цогцолбор нь ХУД-ийн 11-р хороо, River garden хотхоны баруун талд талд байрлах доороо худалдаа үйлчилгээтэй, 23 давхар өндөр зэрэглэлийн 168 айлын орон сууц, худалдаа үйлчилгээний цогцолбор юм. Та уг танилцуулгыг татан авснаар хотхоны талаарх ерөнхий танилцуулга, өрөөний зохион байгуулалт зэргийг мэдэх боломжтой.

New Call-to-action

Нийтэлсэн Nomin construction