<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Jul 31, 2019

Таны завгүй амьдралыг хөнгөвчлөх технологийн шийдлүүд

Гэр бүл бидний хамгийн үнэ цэнэтэй зүйл. Гэвч нийгмийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахад биднээс хичээл зүтгэл, цаг зав харамгүй шаардах болсон. Үүнээс улбаалж өдрийн дийлэнх цагийг ажлын байран дээрээ өнгөрүүлж, гэр бүлдээ цаг зарцуулах, үргэлж өөрийн биеэр тэднийхээ аюулгүй байдалд анхаарлаа хандуулах нь улам бүр л хүндрэлтэй болсоор.

Тиймээс бид энэ удаагийн нийтлэлээрээ та, бидний завгүй амьдралыг хөнгөвчлөх технологийн шийдлүүдийг амьдралынхаа нэг хэсэг болгон дадах нь үнэт цагийг хэмнэх, ажил амьдралын олон асуудлыг нэг дор шийдэх ухаалаг шийдэл болох талаар дурдлаа.

Гэрийн автоматжуулалтын систем

Гэрийн автоматжуулалтын систем

Өдрийн турш ажилласан ажлын гэртээ орж ирээд л мартах боломжийг гэрийн автоматжуулалтын систем танд олгоно. Та гэрийнхээ бүхий л төхөөрөмжүүдийг гар утас, таблет, удирдлаганаасаа удирдан хөшгөө хааж нээх, өрөөний температурыг тохируулах, гэрлийн тохиргоог хийх гээд удирдах боломжтой бүхий л төхөөрөмжийг  автоматжуулж болно. 

Мөн гэрийн автоматжуулалтын систем нь орон сууцыг илүү тухтай, аюулгүй болгож өгдөг. Учир нь та ухаалаг төхөөрөмжийн тусламжтайгаар хаана ч байсан гэрийнхээ аюулгүй байдалд анхаарч, гэр бүлийнхээ гишүүдийн аюулгүй байдалд хяналт тавьж, гэрт гаднын биет нэвтэрсэн тохиолдолд хамгийн түрүүнд анхааруулах дохиог ухаалаг төхөөрөмж дээр хүлээн авах боломжтой юм.

ХОЛБООТОЙ: ГЭР БҮЛИЙНХЭЭ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХЭРХЭН БҮРДҮҮЛДЭГ ВЭ?

Дуу хоолойгоор удирдах төхөөрөмж

Дуу хоолойгоор удирдах төхөөрөмж

Бие даасан төхөөрөмжмийн тусламжтайгаар ажилладаг, үүлэн технологид суурилсан хөгжим тоглуулах, дуудлага хийх, сэрүүлэг тавих, цаг агаар, замын түгжрэлийн талаар мэдээлэх, таны төлөвлөгөөг сануулах гэх мэт таны дуу хоолойгоороо өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх боломжтой Amazon Echo, Google Home Hub, Wink Hub 2, Samsung SmartThings, Apple Homekit  гэх мэт төхөөрөмжүүд нь таны цаг завыг хэмнэх ухаалаг шийдэл юм.

  • Барилгын автоматжуулалтын систем

    Building Management-1

     

  • BMS (Building Management System) буюу барилгын автоматжуулалтын систем нь өндөр зэрэглэлийн хяналтын камерууд, хөдөлгөөн илрүүлэгч, гал утаа илрүүлэгч, хамгаалалтын систем, нэвтрэх эрх зэргийг бүгдийг холбож өгсөн байдаг тул, орон гэрийнхээ аюулгүй байдлыг нэг дороос хянах, удирдах боломжийг олгодог. 

  • Та барилгын BMS хэрхэн ажиллаж, та болон таны гэр бүл, эд хөрөнгийн аюулгүй байдлыг ханган ажилладгийг дээрх видеоноос үзээрэй.

"RIVER PLAZA" бизнес ангиллын орон сууц

RIVER PLAZA цогцолбор нь ХУД-ийн 11-р хороо, River garden хотхоны баруун талд талд байрлах доороо худалдаа үйлчилгээтэй, 23 давхар өндөр зэрэглэлийн 168 айлын орон сууц, худалдаа үйлчилгээний цогцолбор юм. Та уг танилцуулгыг татан авснаар хотхоны талаарх ерөнхий танилцуулга, өрөөний зохион байгуулалт зэргийг мэдэх боломжтой.

New Call-to-action

Нийтэлсэн Nomin construction