<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">

ТАНЫ ХҮҮХЭД ХУВЬСАН ӨӨРЧЛӨГДӨЖ БУЙ НИЙГЭМД ХӨЛӨӨ ОЛОХОД ТУСЛАХ 7 УР ЧАДВАР

Ирээдүйд бэлэн байх гол бэлтгэл бол мэдлэг боловсрол. Гэвч “Сургууль хэдий тэргүүний заах аргатай байлаа ч амьдралд нэн чухал ур чадварыг зааж үл чадна” хэмээн нэгэн боловсрол судлаач өгүүлжээ. Харвардын Өөрчлөлт манлайллын группийн захирал Доктор Тони Вагнер “Өнөөгийн сурагчдын сургуулиас олж авч буй мэдлэг амьдралд эзэмшвэл зохих ур чадваруудтай огт уялдахгүй байна. Үүнийг “Амжилтын түгээмэл зөрчилдөөн” гэдэг юм” хэмээжээ.

Энэхүү зөрчилдөөнийг улам лавшруулж буй хоёр хүчин зүйлийн нэг нь эдийн засаг аж үйлдвэрээс мэдлэгт суурилсан эдийн засаг руу шилжсэн явдал, хоёрт орчин цагийн хүүхдүүд юунаас сурах эрмэлзлээ авдаг тухай асуудал юм.

Иймд Доктор Вагнер “Амжилтын түгээмэл зөрчилдөөн” номондоо ирээдүйд улам бүр хувьсан өөрчлөгдөх нийгэмд эзэмшвэл зохих амин чухал 7 ур чадварыг тодорхойлжээ.

НЭГ: ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ, АСУУДЛЫН УЧРЫГ ОЛОХ

Компаниуд өрсөлдөөнд тунаж үлдэхийн тулд бүтээгдэхүүн, үйл ажиллагаа, үйлчилгээгээ цаг үргэлж шинэчлэн сайжруулж байх ёстой. Ингэхийн тулд тэдэнд тулгарч буй асуудлын уг үндсийг олох, хамгийн зөв шийдвэрийг богино хугацаанд гаргах чадвартай, зөв асуулт тавьж чаддаг, зөвийг таньж чаддаг ур чадвартай ажилтан хэрэгтэй болно.

ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ, АСУУДЛЫН УЧРЫГ ОЛОХ

 

ХОЁР: ХЭНТЭЙ Ч ХАМТРАН АЖИЛЛАХ, НӨЛӨӨЛӨН УДИРДАХ УР ЧАДВАР

“Connected world” буюу дэлхийн хүмүүс, бизнесүүд ер нь бүгд хоорондоо өдөр ирэх бүр улам холбогдож байна. Үүн дээр суурилсан бизнест бусдадаа нөлөөлөх замаар багаа манлайлан удирдах, чиглүүлэх ур чадвар нэн тэргүүнд тавигдах болжээ. Тэгвэл хэрхэн сайн удирдагч болох вэ? “Танд шаардлагатай хоёр чадвар бий. Бүтээлчээр асуудлыг шийдэх ба ёс суртахууны зөв хандлага” хэмээн Вагнер хэлсэн байна.

ХЭНТЭЙ Ч ХАМТРАН АЖИЛЛАХ, НӨЛӨӨЛӨН УДИРДАХ УР ЧАДВАР

 

ГУРАВ: ГҮЙЛГЭЭ УХААН БА ДАСАН ЗОХИЦОХ ЧАДВАР

Аливаад хурдан дасан зохицож, шинэ ур чадварыг богино хугацаанд эзэмших нь амжилтын амин сүнс ажээ. Асуудлыг олон салаа арга, техникээр шийдэж чаддаг ажилтантай байхыг захирал болгон хүсч байна. Тиймээс ирээдүйд ажил горилогч хэн бүхэн эзэмшвэл зохих ур чадваруудын нэг юм. 

ГҮЙЛГЭЭ УХААН БА ДАСАН ЗОХИЦОХ ЧАДВАР 

ДӨРӨВ: ШИНИЙГ САНААЧЛАХ БА ШИНИЙГ ЭХЛҮҮЛЭХ

Туршаад үзэхэд буруудах юм гэж байдаггүй. Ихэнх хүмүүс болон компаниуд эрсдэлээс зайлсхийх хандлагаасаа болж хохирол амсах нь элбэг. Эрсдэлгүй 5 зүйл туршиж үзээд тавууланд нь амжилт гаргаснаас эрсдэлтэй ч гэсэн 10 туршиж үзээд, 8 нь амжилт олсон нь хавь илүү шүү.

 ШИНИЙГ САНААЧЛАХ БА ШИНИЙГ ЭХЛҮҮЛЭХ

 

ТАВ: АМАН БОЛОН БИЧГИЙН ХАРИЛЦААНЫ УР ЧАДВАР

Вагнер номоо бичихээр судалгаа хийх явцдаа бизнесийн удирдагчдаас сонссон хамгийн түгээмэл гомдол нь ажил горилогчдын үзэл бодлоо цэгцтэй зөв илэрхийлж чадахгүй байдал, ул суурьгүй бодол, хандлага байсан хэмээжээ. Энэ нь залуусын дунд түгээмэл байдаг зөв бичих ур чадвараас гадна цэгцтэй зөв ярих тухай асуудал юм. “Чамд мянга агуу санаа байлаа гээд түүнийгээ илэрхийлж чадахгүй бол чи ялагдсанаас өөрцгүй” хэмээн Вагнер өгүүлжээ.

 АМАН БОЛОН БИЧГИЙН ХАРИЛЦААНЫ УР ЧАДВАР

 

ЗУРГАА: МЭДЭЭЛЭЛ ОЛЖ АВАХ БА ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ

Орчин үеийн компанийн ажилтнууд өдөр тутамдаа олон мэдээ мэдээлэлтэй харьцах шаардлагатай болдог. Тэдгээрээс шүүн тунгааж, хэрэгтэйгээ олж илрүүлнэ гэдэг чамгүй ур чадвар шаардана. Тэр тусмаа мэдээ мэдээллүүд секундийн зөрүүтэй өөрчлөгдөн, шинэчлэгдэж байгаа өнөө цагт.

 МЭДЭЭЛЭЛ ОЛЖ АВАХ БА ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ

 

ДОЛОО: СОНИУЧ ЗАН БА ТӨСӨӨЛӨЛ

Сониуч зан, төсөөлөл хоёроос шинэ санаа урган гарч, улмаар асуудлыг шийдэх гарц нээгддэг. “Бид бүгдэд сониуч, бүтээлч, мөрөөдөмтгий зан чанар заяагдсан байг. Дөрвөн настай хүүхэд өдөрт зуу гаруй асуулт асуудаг бол, арван нас хүрээд сайн асуулт асуухаас илүүтэй хичээл дээрээ зөв хариултыг олоход л анхаардаг болчихдог” хэмээн Вагнер хэлжээ. Багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүд бидний үүрэг бол хүүхдэд төрөхөөс заяагдсан сониуч зан, төсөөллийг их ч бай, бага ч бай, бөхөөлгүй асааж байх явдал юм.

Уншигч та хүүхдүүдээ хамруулах дамжаа, дугуйлан сонгохдоо дээрх ур чадваруудыг нэг санаарай.

https://www.youtube.com/watch?v=NS2PqTTxFFc

 

СОНИУЧ ЗАН БА ТӨСӨӨЛӨЛ

ХОЛБООТОЙ"Ривер гарден" хотхоны ногоон орчин

 


 

"River Garden" хотхоны 2-р ээлж

 Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа. 

New Call-to-action