<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Nov 13, 2020

Тогтвортой хөгжлийг хангах барилга

Барилга орон сууц зөвхөн хүний амьдрах хэрэгцээг хангахад чиглэхээ нэгэнт больсон. Ирээдүйд барилга орон сууц хүний амьдралын салшгүй хэсэг байх бөгөөд хүний эрүүл амьдрал, байгаль эх дэлхийд төдийчинээ их үүрэгтэй болсон. 

Ямар барилгыг тогтвортой хөгжлийг хангасан барилга гэх вэ?

Байгаль, хүрээлэн буй орчинд хамгийн бага нөлөөтэй байж болохоор зохион бүтээсэн барилгыг дэлхий даяар тогтвортой хөгжлийг хангахуйц гэж үзэж байгаа.

Ирээдүйд барилга байгууламж, орон сууцуудыг орчин үеийн технологийн дэвшлүүдийг ашигласан байхаас гадна байгаль орчин болон цаг уурын өөрчлөлтөд тэсэн гарах чадвартай, урт хугацаанд үнэ цэнээ алдахгүй байх талаас нь бодолцон төлөвлөх шаардлагатай болжээ.

sustainale 3

Тухайн барилга байгууламж тогтвортой хөгжлийг хангасан байх наад захын шалгуур үзүүлэлтүүдийг доорх байдлаар тодорхойлсон байна.

- Барилгыг аль болох бүх зүгт харсан байхаар төлөвлөх, хойшоо харсан хэсэгт цонх гаргаж эгц баруун болон зүүн тийш харсан хэсэгт аль болох цөөн цонх хийснээр үдээс хойш гарах хурц нарнаас байшинг хамгаална. Ингэснээр байшин бүхэл өдрийн турш байгалийн гэрэлтэй байж дотор агаар их халахаас сэргийлнэ.

- Цонхны сүүдрэвчийг хийснээр нарны шууд тусгалыг бууруулж байшингийн доторх тавилга хөшиг гэх мэт зүйлсийг нарны хурц гэрэлд гандах, элэгдэх, үжирсэх байдлаас хамгаална. Байгалийн гэрэлтэй гэхдээ доторх зүйлс элэгдэхгүй байх нөхцөлийг хангана.

sustainalble 1

- Байшинг хөндлөн гулд нэвт агаар солилцоо явагдах боломжоор хангахын тулд цонхыг баруун хойноосоо зүүн урагшаа чиглэлд онгойдог байхаар төлөвлөх

- Байшингийн дотор агаарын чанарыг сайжруулах, бага энерги дулаан зарцуулахын тулд аль болох ногоон байгууламжийг гэрийн дотор шийдэх. Жишээ нь ногоон ургамлаар бүтээсэн хана, ногоон ургамал, цэцэг олноор тарих гэх мэт.

- Таазны өндрийг 3 м орчим байхаар төлөвлөвөл дотор агаарын чанарт эерэг нөлөөтэй.

- Дотор агаарын чанар, агаар сэлгэлтийг сайжруулахын тулд нэгдсэн агаар цэвэршүүлэгчийг шийдсэн байх.

- Ус, дулаан, эрчим хүч зэргийг хэмнэлттэйгээр ашиглах чадамж бүхий тоног төхөөрөмжүүд суурилуулах

- Материалын чанар сайн байхаас гадна хүний биеийн эрүүл ахуйн наад захын шаардлагуудыг хангасан байх

 

Нийтэлсэн NCD Group