<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">

Уоррен Баффет: Даруу зан таныг баян болгоно

Дэлхийн хамгийн амжилттай хөрөнгө оруулагч, алдартай санхүүгийн зөвлөгч, хөрөнгө оруулалтын “Berkshire Hathaway” компанийн үүсгэн байгуулагч, тэрбумтан, буяны үйлстэн Уоррен Баффетын даруу зан таныг хэрхэн баян болоход туслах зөвлөгөөг хүргэж байна. 

WB.jpg

 "Амьдрал дээр илүү баялагтай хүн л хамгийн сайныг хүртэж чаддаг. Ялангуяа мөнгөтэй байх нь хөрөнгө оруулалтын бизнест маш ашигтай том давуу тал болно" гэдэгт олон хүмүүс итгэдэг. Гэвч хөрөнгө оруулалтын эцэг гэгддэг Уоррен Баффет үүнийг ариа өөр өнцгөөс харж байгаа юм. Тэрээр бусдад олон жилийн турш үргэлж хамгийн хямд бөгөөд энгийн зүйлст хөрөнгө оруулахыг зөвлөсөөр ирсэн. Ингэснээрээ тэр хүн бүр бага зардлаар хөрөнгийн зах зээлийг удирдаж, хянах боломжтой хэмээн үздэг. Харин энэ жил Баффет жил бүр болдог хувьцаа эзэмшигчдийн хурал дээр "Зөвхөн энгийн хөрөнгө оруулагчид л уг зөвлөмжийг дагаж мөрдөх хандлагатай байна. Харин маш их хэмжээний хөрөнгөтэй хувь хүн, сангууд болон байгууллагууд миний хэлсэн зөвлөмжийг дагахыг хүсдэггүй. Үүний оронд тэд надад эелдгээр талархаад өөр санхүүгийн зөвлөх хайхаар явдаг" хэмээн дурьдлаа. Тэрээр үнэндээ бол даруу зантай байж, бага зардлыг гаргаснаараа энгийн хөрөнгө оруулагчид хөрөнгийн зах зээлээс илүү ашиг хүртдэг болохыг онцолсон. Сангууд болон мөнгөтэй хүмүүс үргэлж үнэтэй томоохон хөрөнгө оруулалт хийхийг зорьдог. Гэвч хөрөнгө оруулалтын 2%-ийг болон хөрөнгө оруулалтаар олох мөнгөний 20%-ийг сангийн удирдлагууд суутгал хэмээн авдаг. Энэ нь тэдэнд сайхан боломж хэдий ч хөрөнгө оруулагчдад тийм ч таатай санагдахгүй нь тодорхой. Хэдийгээр та бүхэн ямар нэгэн ашиг олж байгаа ч таныг өөрийн оруулж буй хөрөнгө оруулалт тутмын 1000 доллар бүрээс 20 долларыг нь санд төлж байх зуур Fidelity, Vanguard, Schwab зэрэгт ердөө 1$ болон түүнээс доош хөрөнгө оруулсан хүмүүсийн хувьцаа аажмаар өссөөр байдаг. Харин цаг хугацаа өнгөрөх тусам эдгээр бага хураамж төлсөн хөрөнгө оруулагчид томоохон өөрчлөлтийг хийж чадна. Гэсэн ч үнэтэй хөрөнгө оруулагчид алдаж буй стратегиа үргэлжлүүлэн тоглосоор л байх нь бий. Санхүүгийн элитүүд хэдхэн мянган долларын санхүүгийн бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээнд хөрөнгө зарахын оронд "Илүү баялагтай байх тусам илүү үнэ цэнэтэй сонголт хийх шаардлагатай" хэмээн буруу боддогт учир нь байгаа юм. Тэгэхээр та хямдхан хувьцаагаар өөрийн гэсэн талбарыг бий болгон даруу байж, тууштай хичээснээр саятан болох боломжтой. Харин саятан болсон хойноо ч уг стратегиа өөрчлөх хэрэггүй юм гэдгийг хөрөнгө оруулагчдын эцэг Баффет танд зөвлөж байна.

ХОЛБООТОЙ: 2017 оны дэлхийн хамгийн аз жаргалтай орнууд  

"River Garden" хотхоны 2-р ээлж

 Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа. 

 

Сүүлд нэмэгдсэн

Хэрэгжүүлсэн төсөл

Олон уншсан

Хэрэгжиж буй төсөл