<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Oct 4, 2019

КАСА ДА ВИНЧИ ГЭЖ НЭРЛЭСНИЙ УЧИР

Зуны нар хэвийхийн цагт алтан шаргал нарны туяа униартай сүлэлдэн толгодын дээгүүр хөнгөнхөн манан хөшилдөн, уулын нугад хаа нэг хундан цагаан хонь харагдана. Дов толгодын оройд орд харш лугаа адил шүрэн улаан дээвэртэй, чамин тансаг хийцтэй чулуун харш сүндэрлэнэ. Энэ л дүр зураг Итали улсын Флоренц хотын бүсийн Винчи тосгонд хэдэн зууны турш нам гүмийн дунд сүр жавхлантайгаар оршсоор…

Винчи тосгон

Хүн төрөлхтний урлаг, соёлын сэргэн мандалт, хөгжил дэвшлийн голомт эл Винчи тосгон нь зуунаас зуун дамжин цуу алдар нь цуурайтсан аугаа эрхэм Леонардо Да Винчигийн төрөлх нутаг билээ. Ийм л энгийн хэрнээ эгэлгүй байгаль эхийн энгэрээс энэ дэлхийн алдарт уран бүтээлүүд Леонардо Да Винчигийн мутраар дамжин бидэнд өвлөгдөн ирсэн биз.

Леонардо ди сэр Пиэро да Винчи нь (1452 оны 4 сарын 15 - 1519 оны 5 сарын 2) Итали  улсын сэргэн мандалтын үеийн суу билэгт эрдэмтэн, математикч, инженер, зохион бүтээгч, анатомич, зураач, сийлбэрч, уран барималч, архитектор, хөгжимчин, ба зохиолч байв. 

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Леонардо Да Винчигийн төрөлх нутаг Винчи тосгоны түүх

Алс тэртээх Итали улсын нэгэн тосгонг, тэр соёлын хүндэт төлөөлөгч Леонардо Да Винчигийн хамт энд онцлон дурдсаны учир эх нутагтаа ийм тансаг эрхэмсэг оршихуйд аж төрөн, амьдран суух боломжийг CASA DA VINCI хотхон бүрдүүлсэн юм.

72245998_2531753923548915_4382165349835997184_n

Casa Da Vinci хотхоныг бүтээн байгуулахдаа Дорнын сонгодог хэв маяг, Винчи тосгоны барилга байгууламжийн өвөрмөц өнгө төрхийг Өрнийн соёлтой сүлэлдүүлэн орчин үеийн шийдлээр Монгол, Итали Архитектор дизайнерууд ур ухаанаа хослуулан зөвхөн танд зориулан бүтээн байгуулж байгаагаараа онцлог юм. 

72679854_10214226140879555_1734890174510268416_n

Итали улсын Сэргэн мандалтын үеийн сүр хүч, хүчирхэг байдлыг илтгэх чулуун цамхаг, ханын элементийг орчин үеийн модерн хэв маягтай хослуулан хаусын экстерьер болон ногоон байгууламж, гадна тохижилт, интерьерт тусгаж өгсөн нь танд Архитектурын өлгий нутаг Итали улсыг санагдуулна. 

71941960_10214226144559647_3216783144376074240_n

Хотхоны нийт 23.3 га талбайн 12 га талбайд нь нийтийн эзэмшлийн ногоон байгууламж бүхий орчин бүрдүүлсэн бөгөөд  нийтийн эзэмшлийн талбайн төв хэсэгт Алдарт суу билигтэн Леонардо Да Винчигийн бүтээлүүдийн үзэл санааг Монголын нүүдэлчин соёлтой сүлэлдүүлж зогсолтгүй эргэх хүчийг бэлгэдсэн Цор ганц НҮҮДЭЛЧИН бүтээлийг урласан юм. 

71311097_2453996887971309_5766993557755789312_n

71552380_10214226143319616_5418813263582330880_n 71273720_10214226143639624_7137821121478393856_n

Борлуулалтын алба: 7577-7577

www.casa-davinci.mn    fb/ casa da vinci хотхон

Төслийн хаяг: ХУД 4-р хороо, Арцатын ам

NCD Group-ын дараагийн хэрэгжүүлж буй шинэ төсөл болох CASA DA VINCI хаусын хотхон нь ХУД-ийн 4-р хороо, Арцатын аманд нийт 23.3 га газрыг хамран байрлах бөгөөд Single house,Twin house, Town house - бүрдэх цөөн айлын өндөр зэрэглэлийн хотхон юм. Уг төсөл нь хэтийн төлөвлөлтийн А зэрэглэлийн шинэ суурьшлын бүсэд байрлалтай бөгөөд хотын аль ч цэгээс цаг алдалгүй ирэх зам харилцааны таатай бүсэд төлөвлөгдсөн. Вилла нь төв замаасаа зайдуу нам гүм тайван орчинд байрлалтай бөгөөд хотхонруу хүрч буй зам харгуй сайн, эрүүл цэнгэг агаарт амар тайван амьдрах бүхий л боломж нэг дор төвлөрсөн.

New Call-to-action

Нийтэлсэн Nomin construction