<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Aug 31, 2020

Ус чандмань эрдэнэ

Амьд организмын чухал хэрэгцээ болох усны асуудал ирээдүйд санаа зовоосон сэдэв болж байгаа. Усгүйгээр хүн амьтан, ургамал байгаль дэлхий төсөөлөх боломжгүй.

Технологи хөгжиж, хотжилт хүн амын суурьшил нягтрах тусам ус болон бусад байгалийн нөхөн сэргээгдэх болон нөхөн сэргээгдэхгүй нөөцүүдийн хэрэглээ ихсэж, ирээдүйд нөөц барагдах, хомстох нөхцөл байдал үүсээд байгаа билээ.

Иймд дэлхий нийтээр энэхүү нөөцүүдийн хомстолд анхаарлаа төвлөрүүлж олон улсын хэмжээнд дэс дараатайгаар богино, дунд, урт хугацааны төлөвлөгөө гарган олон улсын сангууд хөтөлбөрүүд ажилладаг.Усны нийт хэрэглээ  гэдэг ойлголтод хүний ахуйн усны хэрэглээ тодорхой хувийг эзэлнэ.

Энэхүү ахуйн усыг хэмнэх, зохистой хэрэглэхэд хүний амьдарч буй байр орон сууцны төлөвлөлт болон ашигласан материал тоног төхөөрөмж чухал үүрэгтэйгээс хүмүүсийн байгаль дэлхийгээ хаирлах сэтгэл, боловсрол чухал юм. 

Save water

Дундаж хэрэглээтэй энгийн хаусанд УС аа хэмнэх 6 боломж байдаг байна.

- Байшингийн дотор хэрэглэх ахуйн хэрэглээний усыг хэмнэхийн тулд усны хэмнэлттэй шүршүүр, жорлон, холигч гэх мэт тоног төхөөрөмжийг суурилуулсан байх шаардлагатай. Байшингийн гадна хэрэглээний усыг хэмнэхийн тулд аль болох ус бага хэрэглэдэг тухайн орчинд ургах боломжтой ургамлыг сонгох.

  1. - Байшингийн эргэн тойронд аль болох бага талбайг цардсан байх.Цардмал талбай их байх тусам дулаан тархах болон ус үр ашиггүй урсан боломжийг нэмэгдүүлнэ. Машин болон унадаг дугуйг аль болох зүлэг дээр угаавал хэрэглэсэн ус зүлгийг усална.

  2. - Явган замыг даралттай усаар шүршихийн оронд аль болох шүүрдэж цэвэрлэх

  3. - Аль болох саарал усаа дахин ашиглах, крантнаас хэрэглэх шаардлагагүй усны хэрэглээгээ саарал усаар шийдэх. Жишээ нь борооны усыг тосож хураан зүлэг болон ургамлаа услах гэх мэт.

  4. Олон улсад усны хэмнэлттэй тоног төхөөрөмжийг үнэлэх WELS системийг ашигладаг бөгөөд энэхүү систем нь тухайн тоног төхөөрөмж усанд хир зэрэг хэмнэлттэй гэдгээр оджуулж баталгаажуулдаг систем юм.

WELS системийг Австрали улсын стандарт кодоор баталгааждаг бөгөөд одоогоор угаалгын өрөөний шүршүүр, жорлон, холигч, угаалгын машин зэрэгт усны хэмнэлтийг оджуулж баталгаажуулсан байна .

Save water Certificate

ШҮРШҮҮР:

Усыг хэмнэх хамгийн боломжтой тоног төхөөрөмж байдаг. Усны хэмнэлтгүй шүршүүр 1 минутад 15-25 литр ус хэрэглэдэг бол усны хэмнэлттэй шүршүүр 1 минутад 5 литр ус хэрэглэх боломжтой бөгөөд энэ нь WELS системийн 3 одтой тоног төхөөрөмж юм.

Тухайн шүршүүрийн модел загвараас хамаарч орчин үед массаж хийдэг, өөрийгөө цэвэрлэдэг нэмэлт функцуудтэй болсон байна.

Усны хэмнэлттэй шүршүүр жилд 2 хүн амьдардаг хаусны усны хэрэглээнд төлөх зардлыг 160$ -р хэмнэсэн гэсэн тоон үзүүлэлт ч байна.

Халуун усны энэхүү хэмнэлт нь мөн усыг халаах дулаан эрчим хүчийг тэр хэмжээгээр хэмнэж байна гэсэн үг юм.

Халаах зардал бага байна гэдэг нь мөн тэр хэмжээгээр агаарт дэгдэх хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулж байгаа гэсэн үг юм.

ЖОРЛОН:

Усны хэмнэлтийг хийх боломжтой тоног төхөөрөмж юм. Доорх хэдэн байдлаар усны хэмнэлтийг шийдсэн байна.

-          Хагас даралт бүхий ус татагч суурилуулсан байх

-          Ус татагчаас гарах усны хэмжээнд тохируулга хийж болно

-          Ус хуримтлуулагчид мөн нөөц усны тохируулга хийх гэх мэтээр шийдэж болдог.

Орчин үед усны хэмнэлттэй ухаалаг жорлонгууд үйлдвэрлэгдэх болсон бөгөөд эдгээр нь суурилуулалт болон анхны үнэ харьцангуй өндөр боловч хэрэглэхэд урт хугацаанд усны хэрэглээг хэмнэсэн маш ухаалаг хөрөнгө оруулалт болдог.

4 ам бүлтэй айл жилд усны тохируулгагүй ус татагч бүхий жорлон ашигласнаас WELS системийн 6 одтой 4.5/2.2 литр бүхий ус татагчтай жорлонг ашиглавал жилд дунджаар 60,000 литр усыг хэмнэх боломжтой гэсэн тооцоолол гарсан байна.

ХОЛИГЧ

Усны хэмнэлт хийх боломжтой бас нэгэн тоног төхөөрөмж юм. Хэрэв усны хэмнэлтгүй, гоождог холигч суурилуулбал жилдээ 12,000 литрээс ч их усыг үрэх боломжтой. Боломжтой бол аль болох сүүлийн үеийн усны хэмнэлттэй холигчийг сонгох нь урт хугацаанд усаа хэмнэх, зардлаа хэмнэх сонголт болно.

Холигчийнхоо хошууг солигддог байдлаар шийдвэл усанд хэмнэлттэй. Хэрэв таны холигч шүршүүр болон энгийн хошуутай нөхцөлд та саладны навчаа угаахдаа боломжийн усыг хэмнэнэ.

УГААЛГЫН МАШИН

Ус хэмнэх гайхамшигтай шийдэл бөгөөд таны саарал усаа ашиглах бас нэгэн боломж байх болно. Юмаа угаахдаа усаа хэмнэх доорх хэдэн аргууд байна.

-          Угаах зүйлийн хэмжээнээс хамаарч усны хэмжээг тохируулах. Орчин үеийн  автомат машинууд ихэвчлэн ийм тохируулгатай байгаа. Аль болох угаалгын машиныг дүүргэн экономик тохиргоог ашиглах

-          Боломжтой бол хөөс хуримтлуулагчтай угаалгын машин сонгоорой.

-          Аль болох эрчим хүч хэмнэх зорилгоор хүйтэн усны горимыг ашиглах.

WELS системийн олон одтой үнэлгээ бүхий усны хэмнэлттэй угаалгын машин хэрэглэснээр 1 угаалганаас 50 литр хүртэл усыг хэмнэх боломжтой. Дээрх тоног төхөөрөмжүүдээс усыг хэмнэхээс гадна борооны ус нь маш том хэмнэлт болдог. Гадна зориулалтын усны хэрэглээ, хөрс, зүлэг, ногоо тарих гээд нэлээд хэдэн усны хэрэглээгээ энэ нөөцөөс шийдэх боломжтой.

 

Нөөцүүдийг хэмнэн эх дэлхийгээ аваръя.

 

NCD Ногоон ирээдүйг бүтээнэ.

Нийтэлсэн NCD Group