<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - May 2, 2019

Барилга, байгууламж бүтээн байгуулахад хэв хашмал ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

Хэв хашмал нь бетон зуурмагийг зураг төсөлд заасан хэлбэр хэмжээнд хашаж бэхжүүлэх, гадна цаг агаарын нөлөөллөөс хийцийг хамгаалах түр хийц юм.

4-40

 

Хэв бүтээцийн чанарт дараах үүрэг байдлаар нөлөөлнө:

  • Бетон Зуурмаг бэхжиж, бүтээцийн төслийн хэлбэр дүрсийг бий болгох
  • Бетон хийцийг бэхжих хугацаанд гадны нөлөөллөөс хамгаалах
  • Бетонон бүтээцийг нарийвчлалтай хийх
  • Арматурын хамгаалалтын үеийн зузааныг баталгаажуулах бат бөх чанарыг бий болгох
  • Бетоны гадаргуугийн өнгөн талын шаардлагатай үзэмжийг хангах

Хэв хашмал нь жижиг самбарт хэв (Euro Form), Том самбарт хэв (Ягорь), Хөнгөн цагаан хэв (Aluminum Form), Mодон хэв (Gang Form), Систем хэв (Alwood Form) гэх мэт төрлүүдтэй.

 

Эдгээрээс байгаль орчинд ээлтэй, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий хэв хашмал нь хөнгөн цагаан хэв хашмал бөгөөд NCD Group хэрэгжүүлж буй төслүүддээ ашиглаж байна.

Хөнгөн цагаан хэв хашмал нь дараах давуу талуудтай:

  • Ажиллах хүчний орон тоог хэмнэнэ
  • Заавал нарийн мэргэшсэн, туршлагатай мэргэжилтнийг шаарддаггүй бөгөөд дурын хүмүүсийг богино хугацаанд сургаад ажиллуулах боломжтой
  • Ажлын бүтээмж маш өндөр бөгөөд материал, цаг хугацаа, эдийн засгийн хувьд хэмнэлттэй.
  • 300 хүртэлх удаа ашиглах боломжтой, байгаль орчинд ээлтэй шийдэл
  • Уламжлалт аргыг бодвол тулаас хоорондын алхам 2 дахин хол байдаг тул чөлөөтэй, ажилчдыг хөдөлмөр хамгаалал хангагдсан орчинд ажиллах нөхцлийг хангаж өгнө.
  • Угсралтын ажлын явцад хамгийн их алдаа гаргадаг цонхны проём болон шатны марш таны зургийн дагуу, хэмжээгээрээ алдаагүй бүрэн гарах боломжтой буюу бүтээц чанартай болох боломжтой. Ингэснээр цутгалтын дараа хийгддэг алдаа засах ажилбар эрс багасна.

 

Нийтэлсэн Nomin construction