<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Jul 18, 2019

Хэрхэн байгальд ээлтэй амьдрах вэ?

Эко амьдрал, органик, хог хаягдалгүй амьдрах гэх зэрэг үгс бидэнд хэдийнээ танил болоод байгаа билээ. Үр хүүхэд, хойч үе минь үлдэх хорвоо гэж бодохоор хүн бүр байгаль дэлхийгээ хайрлан, хамгаалж амьдрахыг хүсэх нь дамжиггүй. Бид байгаль дэлхийгээ хайрлахын тулд өөрийн өдөр тутмын амьдралын хэв маяг, худалдан авч, эдэлж хэрэглэж буй зүйлсдээ онцгой ач холбогдол өгөх нь зүйтэй юм. 

Эко, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэхэд нэг өдөр хангалтгүй тул аажмаар суралцан, гэр бүлийн гишүүддээ үлгэрлэн таниулах, хэрхэн урт хугацаанд байгальд ээлтэй сонголт хийх боломжтой талаар энэ удаагийн нийтлэлдээ дурдлаа.

Байгальд ээлтэй амьдралын хэв маягт суралцах

Хэрхэн байгальд ээлтэй амьдрах вэ?

Байгальд ээлтэй байх нь энгийн зүйлээс эхэлнэ. Эргэн тойрныхоо ногоон ургамлыг хайрлан хамгаалж, орчноо тохижуулан мод тарих гэх мэт хүрээлэн буй орчныхоо мод, бутыг хайрлан хамгаалахаас эхлэх. Учир нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулахад ой мод хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг төдийгүй агаарын чийгшлийг 4-7% нэмэгдүүлж, дуу чимээг намсгаж, зуны улиралд шороо тоосны 50% өвлийн улиралд 40% -ийг өөртөө шингээж агаар цэвэрлэх зэрэг олон ач тустай зүйл билээ.

Түүнээс гадна ирээдүй болсон бяцхан үрсдээ багаас нь байгаль дэлхийтэй хэрхэн зөв зохистой харьцах талаар хүмүүжил олгох нь нэн чухал. Учир нь багадаа сурсан зүйл хүний насан туршийн зан төлөвт шингэж, дадал зуршил болон үлддэг гэсэн эрдэмтдийн судалгаа бий.

Байгальд ээлтэй эд зүйлд хөрөнгө оруулалт хийх

  1.  

Байгальд ээлтэй эд зүйлд хөрөнгө оруулалт хийхБидний өдөр тутмын хэрэглээнд хуванцар эд зүйлс дийлэнх хувийг эзэлдэг. Бүр цаашлаад бидний өмсдөг хувцсанд хүртэл хуванцар агуулагдах нь бий. Тиймээс аажмаар гэр доторх хуванцар эдлэлээ багасган, шил, мод, даавуу, олс, таар, хөвөн гэх мэт байгалийн гаралтай, удаан эдэлгээтэй материалаар хийгдсэн эд зүйлсэд хөрөнгө оруулалт хийх нь санхүүгийн хувьд ч хэмнэлттэй шийдэл юм.

Ногоон бизнесийн чиг хандлагыг дэмжицгээе!

Ногоон бизнесийн чиг хандлагыг дэмжицгээе!

Дэлхийн улс орнууд цаг уурын өөрчлөлтөд дуу хоолойгоо хүргэн хөгжлийнхөө чиг хандлагыг “Ногоон” хөгжилд нийцүүлэхийг илүүд үзэх болсон. Ялангуяа бизнес эрхлэгчдэд байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаагаа явуулахыг цаг үе нь шаардаж байна. Тиймдээ ч ногоон бизнесийн үйл ажиллагааг дэмжин байгальд ээлтэй сонголт хийх нь бидний бас нэг томоохон үүрэг юм. Үүний гол жишээ нь ногоон барилга. 

Барилгын салбар бусад салбарыг бодвол хүлэмжийн хийн ялгарлыг мэдэгдэхүйц бууруулах хамгийн том нөөц бололцоо учир ногоон барилга байгууламж нь дэлхийн цаг агаар, байгаль орчинд эерэгээр нөлөөлдөг. Ногоон байгууламж нь эрчим хүчний хэрэглээг багасгах, нарны зайн хураагуур ашиглан дотоод эрчим хүчээ шийдэх, байгальд ээлтэй барилгын материал ашиглах, технологитой хослуулан үргүй зардлыг бууруулах гэх мэт замаар байгаль орчинд үүсээд байгаа сөрөг нөлөөллүүдийг багасгаад зогсохгүй ихэнх тохиолдолд байгальд эерэг буюу барилга байгууламж болон хот төлөвлөлтөд ихээхэн ач холбогдолтой байна.

ХОЛБООТОЙ: Дэлхий дээрх ШИЛДЭГ ногоон барилгуудын жишээ


"Garden City 2" хотхон

Хан-Уул дүүргийн "A" зэрэглэлийн бүс Яармагт нийт 4 га талбайг хамран сүндэрлэн босох "Garden City 2" хотхон нь ирээдүйд үнэ цэнэ нь өсөн нэмэгдэх, тав тухыг дээд зэргээр хангасан байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй технологийн дагуу, Евро стандартад нийцсэн материал тоноглолуудыг ашиглан шилдэг архитектур болон дизайны шийдлээр сүндэрлэж буй хотхон юм.

Та "GARDEN CITY 2" ХОТХОНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ ТАНИЛЦУУЛГЫГ ДАРААХ ХОЛБООСООР ЗОЧЛОН ТАТАЖ аваарай. Баярлалаа.

New call-to-action

Нийтэлсэн Nomin construction