<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Aug 14, 2019

Хүүхдийг байгальд ойр өсгөх нь ямар давуу талтай вэ?

Хүүхдийн хөгжил, төлөвшил гэдэг нь тэдний бие махбод, танин мэдэхүй, нийгэмшилд гарч байгаа өөрчлөлтийн цогц хэлбэр хэмээн тайлбарладаг. Харин хүүхдийн хүрээлэн буй орчин хүүхдийн өсөлт, хөгжилд маш ихээр нөлөө үзүүлж байдаг.

Улаанбаатар хотын агаар усны бохирдол нэмэгдэхийн хэрээр бидний хүрээлэн буй орчны чанар муудан улмаар хөрсний бохирдол үүсч, энэ нь бидний өдөр тутамдаа хэрэглэж буй ундны усаар дамжин биед орж орчны физик хүчин зүйлтэй хавсран сөрөг нөлөөлдөг. Үүнтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд хүрээлэн буй орчны бохирдол нь улс орны гол асуудлуудын нэг болоод байна. Тийм учраас хүүхдийг эрүүл саруул, чийрэг нэгэн болгохын тулд байгальд ойр өсгөх нь чухал.

1. Эко орчин:

close-up-cultivation-ecology-421999

Экологийн тааламжгүй орчинд амьдардаг хүүхдүүд эрүүл мэндийн индексээр доогуур байдаг ба тааламжит орчинд өсч буй хүүхдүүдтэй харьцуулахад байнга өвчилдөг хүүхдийн тоо 1.5-2 дахин илүү байх хандлагатай. Орчны тааламжгүй нөхцөл байдал нь өвчлөл нэмэгдэх шалтгаан болдог төдийгүй, дархлаа сул, бие бялдрын өсөлт, оюуны хөгжлийн хувьд ч хоцрогдолд хүргэдэг сул талтай.

2. Хувь хүний хүмүүжил төлөвшил:

Байгальд ойр өссөн хүүхэд багаасаа л эх дэлхийгээ хайрлан хамгаалах ухамсарт суралцдаг. “Байгаль бол бидний ЭЭЖ” гэдэг ойлголтыг эцэг эхчүүд хүүхэддээ багаас нь зааж сургах нь эргээд хүүхэд байгальд хайртай, зөв хүмүүжил, зөв бодолтой хүн болгон төлөвшихөд чухал ач холбогдолтой юм.

 

girl

 

3. Амар тайван орчин:

Байгаль бол үгээр илэрхийлэмгүй үзэсгэлэнтэй, хүний оролцоогүй бүтээгдсэн гайхамшиг юм. Түүнийг хүн болгон таашааж, амар амгаланг мэдэрдэг шүү дээ. Тиймээс сүүлийн жилүүдэд хотын завгүй хэмнэл дунд суурин амьдарч буй иргэд байгальтайгаа аль болох ойр байхаар тэмүүлэх болсон. Аюулгүй, амар тайван, цэвэр цэнгэг агаартай орчинд өсч хүмүүжих нь сэтгэл санааны байдал цаашлаад сэтгэн бодох чадварт хүртэл  нөлөөлдөг байна.

 

kids

 

Нийтэлсэн Nomin construction