<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Jun 19, 2019

Хүүхдийн амьдарч буй орчин эрүүл мэндэд нь хэрхэн нөлөөлдөг вэ?

Өнөөдөр дэлхий нийтийг хамарсан төдийгүй нэн тулгамдаж буй нэгэн асуудал бол экологи, хүрээлэн буй орчин юм. Хотжилт, аж үйлдвэржилт, технологийн хурдтай хөгжил тодорхой сөрөг үр дагавруудыг байгаль орчинд үзүүлэх болсны нэгээхэн төлөөс нь бидний эрүүл мэнд болжээ.

Ялангуяа хүүхдүүд хүрээлэн буй орчны тааламжгүй хүчин зүйлс, үйлчлэлд хамгийн их мэдрэг байдаг тул эм, эмийн бүтээгдэхүүнээс хараат байдал ирээдүйд бий болохыг үгүйсгэхгүй. 

Хүүхдийн амьдрах орчин ба эрүүл мэнд

Хүрээлэн буй орчин болон хүүхдийн эрүүл мэнд шууд хамааралтай. Орчин цэвэр, эрүүл, аюулгүй байх тусам хүүхдийн өвчлөл болон бусад эрсдэлд өртөх магадлал буурдаг.

Тоос шороо, агаарын бохирдол багатай үед өсч торнисон үеийнхэн өнөөдрийн Улаанбаатар хотын утаа, тоосжилт, шарилжнаас үүдэн хүүхэд залуусын дунд түгээмэл болсон эмгэгүүдтэй тэгтлээ танил байсангүй. 

ОХУ-ын Анагаах ухааны академийн харьяа “Хүүхдийн өвчин судлалын хүрээлэн”-ээс хийсэн судалгааны зарим статистик үзүүлэлтийг авч үзвэл:

  • Агаар болон орчны бохирдлын зэргээр өндөрт эрэмбэлэгдэх хотын хүүхдүүд харшлын өвчний хүнд хэлбэр, ялангуяа амьсгалын замын харшлаар бага насандаа өвчилж байгаа нь хүүхдийн өвчлөл агаарын бохирдлын хооронд шууд хамааралтайг тогтоосон. 
  • Экологийн тааламжгүй орчинд амьдардаг хүүхдүүд нь эрүүл мэндийн индексээр доогуур буюу байнга өвчилдөг хүүхдийн тоо 1.5-2 дахин илүү байна.
  • Орчны тааламжгүй нөхцөл нь зөвхөн өвчлөл нэмэгдэх шалтгаан болохоос гадна бие бялдрын өсөлт хөгжлийн үзүүлэлтийг мэдэгдэхүйц муудахад хүргэж улмаар бие бялдрын хувьд өв тэгш бус болгоход хүргэж байна гэх мэт олон сэтгэл эмзэглэм үр дүнгүүдийг дурдаж болно.

Тэгвэл хүн амын хэт нягтшилтай, агаарын болоод хөрсний бохирдол ихтэй энэ орчинд хүүхдээ хэрхэн эрүүл саруул өсгөж хүмүүжүүлэх вэ гэсэн асуудалтай эцэг эх бүр л нүүр тулж байна. 

ХОЛБООТОЙ: Хүүхдийн амьдрах орчин ямар байх ёстой вэ?

Экологи хүрээлэн буй орчны асуудал нь улс, нийгэм, төр засгийн бодлого гээд өргөн том хүрээг хамрах сэдэв хэдий ч гэр бүлийнхээ хүрээнд эцэг эхчүүд бид юу хийж чадах вэ?

  • Хүүхдэдээ аль болох эрүүл чанартай шинэ хүнс хэрэглүүлж занших
  • Хүүхдийн бие бялдрыг чийрэгжүүлэх спортоор хичээллүүлэх, тогтмол хөдөлгөөн хийлгэж байх
  • Технологитой харьцах хугацааг аль болох багасган харин салхи агаарт аль болох цагийг өнгөрүүлэх
  • Амьдрах хүрээлэн буй орчноо хүүхдэд ээлтэй зохион байгуулалт дэд бүтэц сайтай, агаарын болон хөрсний бохирдолгүй аль болох байгаль экологитой ойр орчныг сонгох
  • Хамтдаа цагийг үнэ цэнэтэй өнгөрөөх дадал, соёлыг гэр бүлдээ бий болгон эрүүл, спортлог өнгөрүүлэх гэх мэт арга замууд бий. 

Хүүхдийн амьдрах орчин

Бид хүүхдэдээ хамгийн сайхан бүхнийг хүсдэг. Хүүхэд эрүүл чийрэг, сайн хүн болж өсөхөд гэр бүл эрүүл сайхан харилцаатай байхаас гадна хүрээлэн буй орчны эрүүл ахуй, аюулгүй байдал чухал гэдгийг уг нийтлэлээр хүргэхийг зорилоо. 


"River Garden" хотхоны 2-р ээлж

Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа. 

River Garden