<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">

Үл хөдлөх худалдан авахад гаргадаг 3 алдаа

Үл хөдлөх худалдан авахын тулд нэлээд хугацааны турш үнэ болоод чанарын судалгаа, харьцуулалт хийж, ирээдүйд бий болох төлөвлөлт зэргийг анхаарч үзэх нь чухал.  Судалгаанаас үзэхэд ихэнх хүмүүс үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа дараах нийтлэг алдаануудыг гаргадаг байна. Тиймээс та бүхэн аливаа барилга, байгууламжийг худалдан авах гэж буй бол доорх алдаануудыг гаргахаас болгоомжлоорой.

1. Байршлыг анзаарахгүй байх

Байршил бол үл хөдлөхийн үнэд нөлөөлдөг хамгийн чухал хүчин зүйл. Ялангуяа манай улс нь өвөлдөө хүйтэн, утаатай, замын түгжрэл ихтэй зэрэг олон асуу.jpg

Байршил бол үл хөдлөхийн үнэд нөлөөлдөг хамгийн чухал хүчин зүйл. Ялангуяа манай улс нь өвөлдөө хүйтэн, утаатай, замын түгжрэл ихтэй зэрэг олон асуудалтай тул одоо хаана үл хөдлөх худалдан авбал ирээдүйд үнэ цэнэ нь өсөх талаар бодож үзэх нь зүйтэй. 

2. Хөршүүдийн талаар судлахгүй байх

Ялангуяа орон сууц болон үйлчилгээний зориулалтаар үл хөдлөх худалдан авах гэж буй бол та хажуу зэргэлдээх айлуудыг судалж, бичил хэмжээний хөршийн судалгаа хийх хэрэгтэй. Шаардлагатай гэж үзвэл хөршүүдийн уулз.jpg

Ялангуяа орон сууц болон үйлчилгээний зориулалтаар үл хөдлөх худалдан авах гэж буй бол та хажуу зэргэлдээх айлуудыг судалж, бичил хэмжээний хөршийн судалгаа хийх хэрэгтэй. Шаардлагатай гэж үзвэл хөршүүдийн уулзалт, орон сууцны хурал зэрэгт суугаад бусад хүмүүсийн юу хэлж ярьж буйг ажиглаад үзэхэд гэмгүй. Энэ нь таныг тухайн байршилд амжилттай худалдаа үйлчилгээг явуулж чадах эсэх, эсвэл амар тайван элдэв асуудалгүй амьдарч чадах эсэхэд маш том нөлөө үзүүлэх болно гэдгийг мартаж болохгүй.

3. Ирээдүйн талаар тооцоолж бодохгүй байх

Ирээдүй.jpg

Ямар нэгэн үл хөдлөхийг худалдан авахад ирээдүйг урьдчилан харж, харьцуулалт судалгаан дээр үндэслэсэн таамаглалыг дэвшүүлэх нь чухал.

Тухайн үл хөдлөхийн ирээдүй ямар байхыг таамаглахын тулд дараах асуултуудад хариулт олох шаардлагатай. Үүнд:

  • Ойрын хэдэн жилд тухайн барилгын ойролцоо ямар барилга, байгууламж баригдах талаар судлах
  • Баригдах барилга байгууламж нь авто машины зогсоолтой эсэхийг мэдэж авах 
  • Сонгосон үл хөдлөхийн тань ойролцоох авто зам хэр түгжрэл үүсгэх талаар таамаглах
  • Ойрын 5 жилд тухайн барилгын ойр хавьд томоохон үйлдвэрлэл, үйлчилгээний төв байх эсэх
  • Ойрын хугацаанд тухайн үл хөдлөхөд элдэв асуудал үүсэх эсэх /хөрсний ус, бохирын систем гэх мэт/ 
  • Ирээдүйд барилга орчимд шинэ сургууль цэцэрлэг бий болох эсэх
  • Ойрын 3-5 жилд тухайн барилгын ойролцоо шинэ гүүр баригдах эсэх зэргийг сайтар нягтлан судалсны үндсэн дээр шийдвэрээ гаргаарай. 


"River Garden" хотхоны 2-р ээлж

 Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа. 

 

Сүүлд нэмэгдсэн

Хэрэгжүүлсэн төсөл

Олон уншсан

Хэрэгжиж буй төсөл