<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Jul 31, 2019

Үл хөдлөх хөрөнгө хүрээлэн буй орчинд ээлтэй байхын ач холбогдол

Үл хөдлөх хөрөнгө хүрээлэн буй орчинд ээлтэй байхын ач холбогдол

Ногоон бизнесийн үзэл баримтлал нь бүхий л бизнесийн чиг хандлагад шинэ хувьсал, өөрчлөлт авчрах болсны нэг бол барилгын салбар юм. Барилгын салбарын хувьд ногоон барилгын чиг хандлага 1990 ээд оны эхэн үеэс эхлэлтэй бөгөөд 10 жилийн дараагаас л илүү өргөн хүрээг хамарч чадсан. /www.forbes.com/ Ногоон байгууламж, тогтвортой хөгжил нь өнгөрсөн жилүүдийн турш салбарын тогтвортой хөгжлийн чиг хандлага байсаар ирсэн бөгөөд нийгэм, эдийн засаг, соёлын нийтлэг өөрчлөлтийг авч үзэхэд чухал ач холбогдолтой байсаар байна. 

Мөн дэлхийн улс орон бүр дэлхийн цаг уурын өөрчлөлтөд барилгын салбарын нөлөөлөл томоохон байр суурийг эзэлж байгаатай санал нийлэн ногоон үзэл баримтлалыг дэмжин өөр өөрийн хууль, дүрэм журмыг батлуулан дагаж мөрдөх болсон.

ХОЛБООТОЙ: УЛС ОРНУУДЫН НОГООН БАРИЛГУУДЫН ТАЛААР БАРИМТАЛЖ БУЙ ЗАРЧИМ

Ногоон барилга нь хүрээлэн буй орчинд ямар ач холбогдолтой вэ? 

Ногоон барилга нь хүрээлэн буй орчинд ямар ач холбогдолтой вэ? 

Барилгын салбар бусад салбарыг бодвол хүлэмжийн хийн ялгарлыг мэдэгдэхүйц бууруулах хамгийн том нөөц юм. Учир нь ногоон технологийг барилгын салбарт нэвтрүүлэлгүй цаашид энэ хэвээрээ үргэлжилбэл 2050 он гэхэд эрчим хүчний зарцуулалтыг 50% -иар нэмэгдүүлэх боломжтой бөгөөд энэ нь дэлхийн температурыг 2°C (үйлдвэрлэлийн өмнөх түвшингээс дээш) хүртэл өсгөж чадахуйц сөрөг нөлөөтэй.

Тиймээс барилга барихад ашиглаж байгаа инженерчлэлийн арга, хэрэглэж байгаа түүхий эд, материалууд нь хүний бие, эдийн засаг, байгаль орчны хувьд сөрөг нөлөө багатай, хэмнэлттэй байх гарц бол ногоон барилгын элементийг нэвтрүүлэх явдал юм.

Нөгөөтэйгүүр ногоон барилгын эрэлт хэрэгцээг бий болгоход үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулагчид болон одоогийн байгаа орон сууцаа солих, шинэчлэл хийхээр сонирхож байгаа хүмүүс хамгийн чухал нөлөөтэй. Nielsen - ийн хийсэн саяхны судалгаагаар дэлхий даяар хэрэглэгчдийн 81% нь компаниуд хүрээлэн буй орчинд биет байдлаар сайжруулалт хийх ёстой талаар хүчтэй санал, сэтгэгдэлтэй байгааг харуулсан. Энэ ч утгаараа хөрөнгө оруулагчид тухайн орон сууц, оффисын барилга нь байгальд ээлтэй шийдлийг тусгаж өгсөн байхыг илүүд үзэн хөрөнгө оруулалт хийх нь ихэссэн байна.

Барилгын үндэсний ассоциацаас мэдүүлж байгаагаар орон сууц худалдан авч байгаа хүмүүсийн дийлэнх нь байгальд ээлтэй зүйлс жишээ нь: эрчим хүчний хэмнэлттэй хэрэгслүүд, агаарын чанарыг сайжруулахад чиглэсэн цонх гэх мэт үзүүлэлтүүдийг түлхүү хүсч, илүү үнэ төлөхөд бэлэн байгаа талаар дурджээ. Учир нь ногоон технологийг ашигласан барилга эсвэл ногоон технологийг ашиглан нөхөн засварласан байшин, барилгууд энгийн байшин, барилгатай харьцуулахад үнэ цэнэ нь 7%-иар өндөр байдаг байна.


"RIVER GARDEN" хотхоны 2-р ээлж

Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “RIVER GARDEN” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид RIVER Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа. 

New Call-to-action

Нийтэлсэн Nomin construction