<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Jun 12, 2020

1% -н ДҮРЭМ гэж юу вэ ?

Хот хөгжиж тэлэхийн хирээр  хүн ам шигүү суурьшиж үүнтэй холбоотойгоор хотын замын түгжрэлүүд,  агаарын бохирдол, 1 хүнд оногдох ногоон байгууламжийн хүрэлцээ муу зэрэг олон хүчин зүйлүүд нь хүний эрүүл аж төрөх амар тайван стрессгүй амьдрах  боломжийг  хязгаарлагдмал болгож байна.  Энэхүү шалтгааны улмаас хүмүүс төвөөс алслагдмал байгалийн сайханд зуслангийн болон амины орон сууцанд амьдрах хандлага сүүлийн жилүүдэд нэмэгдэх болсон. Ялангуяа бага насны хүүхдүүд, ахмад насны хүмүүст цэвэр агаар, хүн байгалийн холбоо ямар их хэрэгтэй байгааг сүүлийн үеийн хүн амын эрүүл мэнд, өвчлөлийн  талаархи олон судалгаа, статистикууд харуулсаар байгаа.

Гэтэл төвөөс алслагдмал, амьд байгальтай ойр байх тэрхүү үзэсгэлэнт газруудад амины орон сууц, хаус барьж байгуулахад газрын төлбөр, барилга барьж байгуулах зардал зэрэг нь барилгын нийт өртөгийг бүрдүүлэхээс гадна бас нэг анхаарах, урьдчилж тооцоолох шаардлагатай зүйл бол АШИГЛАЛТЫН ЗАРДАЛ юм. 

Ашиглалтын зардал

Энэхүү зардлыг урьдчилж тооцоолох нь тэр бүр боломжгүй байдаг бөгөөд хөгжилтэй орнуудад ч энэ зардлыг нарийн тооцоолох боломжгүй гэж үздэг байна.

Тиймээс хөгжилтэй орнуудад энэ зардлыг урьдчилан тооцоолоход нь зориулж 1% ИЙН ДҮРЭМ гэдгийг мөрддөг байна.

1% ийн ДҮРЭМ гэдэг нь

Та өөрийнхөө барьж байгаа амины орон сууцныхаа нийт өртөгийн 1% тай тэнцэх хэмжээний зардлыг АШИГЛАЛТЫН ЗАРДАЛ гэж тооцох арга юм.

Өөрөөр хэлбэл: таны байшингийн өртөг 300.000 ам.доллар болсон гэвэл та жилд 3000 ам. долларыг АШИГЛАЛТЫН ЗАРДАЛ –д төлнө гэж төсөвлөх хэрэгтэй гэсэн үг юм. Энэ нь сард 250 ам.доллар гэсэн үг.

Нөгөө талаар та АШИГЛАЛТЫН ЗАРДАЛ – аа байшингийнхаа нийт өртөгийн 1% иас хэтрүүлэхгүй байхаар төсөвлөвөл зохистой харьцаа гэсэн үг юм.

Манай орны хувьд хотын ойролцоо үзэсгэлэнт газрууд элбэг боловч газрын төлбөр хот орчмын үзэсгэлэнт газруудад өндөр хэвээр байгаа. Энэ нь нийт барилгын өртөгийн нэлээдгүй хэсгийг бүрдүүлдэг хэвээр байна. Үүн дээр, таны байшин төвийн инжинерийн дэд бүтцэд холбогдоогүй бол худаг, цахилгаан бойлер, цахилгаан халаалтын систем зэрэгтэй холбоотой зардал таны байшингийн НИЙТ ӨРТӨГ ийг төдий хэмжээгээр нэмэгдүүлнэ. Төвийн нэгдсэн дэд бүтцэд холбогдоогүй инженерийн шийдлийн ашиглалтыг өөрөө хариуцан авч явах нь таны АШИГЛАЛТЫН ЗАРДАЛ –г нэмэгдүүлж байгаа юм.

Иймд сүүлийн үед хүмүүс буцаад инженерингийн дэд бүтцэд холбогдсон хаус хотхонуудыг сонгох хандлага их байна. Нэгдсэн төлөвлөлттэй, харуул хамгаалалт, орчны тохижилт үйлчилгээ, инженерийн дэд бүтэц нь шийдэгдсэн хаус хотхонд амьдрах нь зөвхөн зардал талаасаа хэмжигдэхүйц давуу тал болохоос гадна нийгмийн харилцаа, хөршийн холбоо, хүүхдийн хүмүүжил , эрүүл мэндийн гэх мэт мөнгөөр үл хэмжигдэхүйц нийгмийн давуу талыг эдлэх боломж бололцоог олгож байдаг.

Мөнгө болон мөнгө бусаар илэрхийлэгдэх өгөөжүүдийг тооцоолж хаус хотхоныг сонгох нь таны урт хугацаанд үнэ цэнээ алдахгүй УХААЛАГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ болно.

Нийтэлсэн NCD Group