<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - May 3, 2019

2019 онд трэнд болж байгаа болон трэндээс гарч байгаа интерьерийн шийдэл

Интерьер бол бидний амьдралын чухал хэсэг. Ажлын бүтээмж, бүтээлч хандлага, тайван байдал зэрэг олон хүчин зүйлсэд интерьер бидэнд эерэг, сөргөөр нөлөөлж байдаг. Жил бүр загварын шинэ коллекцууд төрөн гарч нэг нь трэнд болж байхад нөгөө нь трэндээс хасагдаж байдаг. Яг үүнтэй адилаар интерьерийн өнгө, загвар  дизайнууд шинэчлэгдэж өөр өөрийн онцлог өнгө төрөхийг бий болгон шинэ тренд өнгө, загвар дизайнууд гарсаар байдаг билээ. Өөрийн болон гэр бүлийн гишүүдийн тав тухтай орчинг интерьерийн шийдлээр тохижуулахад тань туслах 2019 онд трэнд болж буй болон трэндээс гарч буй интерьерийн шийдлүүдийг танилцуулж байна.  

In: Цэцгэн хээтэй ханын цаас

fffg

Уламжлалт гоо үзэсгэлэнг харуулсан цэцгэн хээтэй ханын цаас нь сонгодог хэв маягийг илэрхийлэх бөгөөд цэцэг, навч ургамлын хээт загварыг интерьерт ашигласнаараа онцлог юм. Цэцгэн ханын цаас нь энгийн өнгө төрхийг байгалийн хэв маягтай хослуулснаараа нэг хэвийн, уйтгартай орчинг бүхэлд нь сэтгэлийн амар амгалан, баяр хөөрийг мэдрүүлэх тав тухтай орчин болгон хувиргах чадалтай.

Out: Ухаа саарал өнгө

ухаа саарал

Энэ жилийн трендээс гарч буй гол өнгөнд ухаа саарал өнгө багтах бөгөөд саарал, хул зэрэг саармаг өнгөнүүд нь өрөөг илүү том цэлгэр харагдуулдаг хэдий ч тус өнгө нь хэт хүйтэн эсвэл хэт дулаан уур амьсгалыг бий болгодоггүй төвийг сахисан өнгө юм.

In: Эмэгтэйлэг дүр төрх

жжжж

2019 онд интерьерт хамгийн их хэрэглэгдэх өнгө бол улаа бутарсан хацрын улаан, ягаан /dusty pink/ болон наранд борлосон мэт бронз өнгөнүүд. Эмэгтэй хүнийг санагдуулам зөөлөн, байгалийн мэт эдгээр өнгөнүүд нь нэгэн хэвийн, төвийг сахисан интерьерийн шийдлийг бүрэн өөрчлөх чадалтай.

Out: Утсан урлаг

rrr

Сүлжмэл бүтээлүүд энд тэндгүй болсон одоо цагт буюу 2019 онд интерьерээс түр завсарлага авах трэндийн нэг бол утсан урлаг. Сайн чанар, загвар дизайнтай сүлжмэл бүтээгдэхүүн нь интерьерт бохеми өнгө аяс оруулдаг ч энэ нь одоогоор ханалтын цэг дээрээ ирсэн байгаа хэмээн интерьер дизайнерууд үзэж байна. 

In: Цомхон байх нь илүү тогтвортой

tttt

Худалдан авах зүйл оновчтой тодорхой байхын тулд  түүний талаарх мэдээлэл болон гол бүтцийн талаарх мэдээлэл өндөр байх хэрэгтэй. Үүний тулд та эдгээр асуултад хариулаарай. Таны худалдан авч байгаа зүйл танд хэр үнэ цэнэтэй вэ? Бүтээгдэхүүний хувьд ямар төрлийн материал ашигласан вэ? Бид эдэлж хэрэглэж байгаа зүйлсийнхээ материалын чанарт анхаарлаа хандуулах цаг хэдийнээ ирсэн бөгөөд үнэ цэнэтэй, урт хугацаанд бат бэх байх материал ашиглах нь санхүүгийн ашигтай, гэртээ сэтгэл хангалуун байхад тань туслах хөрөнгө оруулалт байх болно.

Out: Цулгуй өрөөний бүтэц

ggg

Өрөө нэг хэвийн дизайнтай байх нь уйтгартай. Энэ нь эргээд таны сэтгэл санааны байдалд нөлөөлж байдаг. Тиймээс орчиноо өөрчлөн шинэчилж /ханын цаас, жижиг хэрэглэлүүд, бүтээлэг гэх мэт/ сольж байгаарай. Ингэхдээ интерьерийн төрлүүдийг хооронд нь хослуулан, байгалийн дулаан уур амьсгал төрүүлэх өнгөнүүдийг сонгоорой. 

In: Байгальд ээлтэй гар хийц

Untitled-1

2019 онд гар хийцийн  материал болох тааран олс, цагаан будааны цаас болон шавар зэрэг нь энэ  оны онцлох материал болоод байна. Байгалийн амьд мэдрэмжийг мэдрэх, түүнтэй холбоотой мэдрэмж төрүүлэхийн тулд байгалийн гаралтай материал ашигласан эд зүйлсийг бид гэртээ түлхүү хэрэглэхийг зөвлөж байна.

Эх сурвалж: www.elledecor.com 


"River Garden" хотхоны 2-р ээлж

Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа. 

River Garden