<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Dec 10, 2019

2020 оны трэнд болж буй өнгөний сонголт нь ирэх арван жилийн интерьер дэх өнгийг тодорхойлно

Өнгө нь дотоод засал чимэглэлд чухал үүрэг гүйцэтгэдэг. Өнгөний тусламжтай хүнд эерэг болон сөрөг нөлөө үзүүлэх боломжтой. Тухайн орчинг та ямар өнгөөр бүрдүүлснээс хамааран хүний бүтээмж, сэтгэл санааны байдал өөрчлөгддөг. Мөн орон зайг хуурамчаар том харагдуулах эсвэл орон зайг хэмжээнээсээ арай жижиг мэт харагдуулах боломжтой. Өнгө, материал, хийцлэл зэргийг багтаасан интерьер дизайны ихэнх чиг хандлага нь дэлхийн загварын нийслэл Миланаас гаргасан загварын чиг хандлагад тулгуурладаг.

Тэгвэл танд 2020 оны трэнд болж буй өнгийг танилцуулж байна.

2020 оны трэнд болж буй өнгө

 Ногоон өнгө нь:  Зөөлөн, дулаан уур амьсгалыг мэдрүүлнэ. Энэхүү өнгө нь сэтгэл, санаа тайвшруулахын зэрэгцээ гэрийг гаднах орчинтойгоо холбож өгдөг. Энэхүү өнгө нь таныг байгальд ойртуулахад тусална.

jotun_lady-8546-local-green-2020jotun_lady-8546-local-green_details

Саарал шаргал өнгө нь:  Эргэцүүлэмж, тодорхойгүй байдлын билэгдэл, сайн өнгөний нэг юм. Энэ өнгө нь хүний нүдийг бага ядраадаг. Байгалийн шинж чанартай өнгө тул дасан зохицох чадвар сайтай бөгөөд бусад гүн хурц өнгөтэй илүү зохицно.

jotun_lady-minerals-11174-curious-mind_-ladypc11174-2020jotun-lady-11174-curious-elegant-graa-skifer-1jotun_lady-11173-humble-yellow_-2-web (1)

Хүрэн бор өнгө нь: Даруу байх нь хүч чадлыг илэрхийлнэ. Дулаан, тохь тухтай байх мэдрэмжийг авчирна. Саарал, цайвар ягаан, элсэн цагаан, цайвар шаргал өнгөтэй илүү зохицно.

jotun_lady-20142-daydream-1-web (1)jotun_lady-20142-daydream_4638549020145-webjotun-lady-20142-daydream-1_2020

Цэнхэр өнгө нь:  Хүч чадал, хувийн шинж чанараар дүүрэн өнгө. Цэнхэр өнгө нь зоримог шинж, өөртөө итгэх итгэлийг бий болгодог. Маш их энерги өгч, гэрт сэтгэл хөдлөм дүр төрхийг нэмж өнгө.

jotun-lady-4863-statement-blue-2020

jotun_lady-4863-statement-blue-2-web

Бор өнгө нь: Мэргэн ухаан, гоёмсог ид шидийг илэрхийлнэ. Хоолны өрөө, ажлын өрөө эсвэл номын санд илүү тохиромжтой. 

jotun-lady-20145-wisdom-2-2020

Улбар шар өнгө нь: Бие даасан байдал, шинэ сэргэг байдлыг илтгэдэг. Дулаахан бөгөөд чамин уур амьсгалыг бүрдүүлэх бөгөөд гүн бор, цагаан, цайвар шаргал, үнсэн саарал өнгөтэй хосолно.

jotun_lady-11175-adventure-1-web

jotun_lady-11175-adventure_11174-curious-mind-1-web

Цайвар зөөлөн ногоон өнгө нь: Нам гүм байдал, тайван байдлыг уриалж, тохь тухтай уур амьсгалыг бүрдүүлнэ. Энэхүү илэрхийлэл нь сэрүүн мэдрэмж болон тайван уур амьсгалыг бий болгоно. Та тайвширч, амрах газрыг бий болгохыг хүсч байвал сонгох сайхан өнгө.

jotun_lady-7637-exhale_lady-20142-daydream-tabl-web (1)

Улаан өнгө нь:  Аюулгүй, дулаан уур амьсгалыг хүсдэг хүмүүст зориулсан маш сайн өнгөний сонголт. Бор, цагаан, цайвар шаргал, кремэн цагаан өнгөнд илүү тохиромжтой.  

jotun-lady-20144-grounded-red-3-web

jotun-lady-20144-grounded-red-2-web