<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Dec 18, 2019

2020/2021 оны интерьер дизайны чиг хандлага

Өнгөрснөөсөө туршлагажиж, ирээдүйгээс шинэ зүйл хүлээж байгаа нэгэнд ирэх шинэ улирал юуг дагуулах бол? Загварын салбарт хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг чиг хандлага болох 70-аад оны шөнийн диско клубийн гоёмсог дизайн болон 80-аад оны тансаг зэрэглэлийн хослол нь ирэх 2020-2021 оны интерьерийн чиг хандлага байх юм. 

organic-retro-stylistic-living-room-trend

Бид ирэx 2020-2021 онд илүү ногоон чиг хандлага бий болгоно гэж найдаж байна. Энэ нь байгальд xор учруулаxгүйгээр тансаг xэв маягийг амьдарч буй орчиндоо бий болгоx юм. 2020 онд xийгдэx салбарын шинэлэг туршилтын нэг нь xог xаягдлыг даxин боловсруулан түүнийгээ интерьер дизайны материал болгон xувиргаx явдал билээ. Өөрөөр xэлбэл байгалийн тэнцвэртэй байдлыг хадгалах үүднээс теxнологи дээр тулгуурлан шинэ материал бий болгоx юм. 

nilson-sofa-lievore-altherr

Шинийг эрэлхийлдэг интерьер дизайны олон компаниуд, залуу ирээдүйтэй дизайнерууд хүмүүсийн хаясан хог хаягдал болон үлдсэн материалыг дахин ашиглах,  шинэ чиг хандлагыг бий болгох чиглэлээр туршилт хийн, бүтээлүүддээ ихээр ашиглаж байна. Жишээ нь: Далайн хог, загасны олс, хуванцар зэрэг хог хаягдал материалыг орчин үеийн тавилгын элементэд ашиглаж эхэлсэн. 

greener-more-sustainable-initiatives

2020 болон 2021 онуудын интерьер засал чимэглэлд "дахин ашиглах" аргачлалын шинэ сонирхолтой, бүтээлч сэтгэлгээг нэмж, электрон эд анги, авто технологийг дахин боловсруулж ашиглана.  Мэдээжийн хэрэг бүхий л үйлдвэрлэлийн хамгийн чухал асуудал бол хуванцар ашиглалтыг багасгаж одоо байгаа бүтээгдэхүүнийг дахин боловсруулж ашиглах явдал юм. Бохирдсон хогийг дахин боловсруулж загварлаг тавилгын деталь хэсэг болгон хувиргах нь интерьерийн гайхамшигтай чиг хандлага юм. Байгаль дэлхийд маань аюул учруулж буй экологийн асуудлын талаарх ухаарал, нийгмийн ухамсар нь ирэх жилүүдийн интерьерийн чиг хандлагад ч мөн хүчтэйгээр илэрхийлэгдэнэ.

luxury-marble-brass-bathroom-decor

studio-truly-truly-open-hub-like-kitchen

Өнгөний хослолын хувьд

Зөөлөн улбар шар өнгө болон хүрэн улаан. Энэхүү өнгө нь өнгөрсөн жил ч трэнд өнгөний тоонд байсан. Тайван дөлгөөн, тогтвортой ихэмсэг харагдуулдаг өнгийг ашигласаар байх болно. Хүрэн улаан өнгө бусад өнгөнөөс ялгаатай тал нь дулаан мэдрэмж төрүүлдэг бөгөөд энэ нь гоёл чимэглэлд хүчтэй нөлөөлдөг.

murrettu-pk-logo

luxurious-upholstery-rounded-corners-sofa

bonaldo-bedroom-trends-interiorzine

Нийтэлсэн Nomin construction