<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Nov 1, 2018

CASA DA VINCI хотхонд таныг урьж байна

Зуны нар хэвийхийн цагт алтан шаргал нарны туяа униартай сүлэлдэн толгодын дээгүүр хөнгөнхөн манан хөшилдөн, уулын нугад хаа нэг хундан цагаан хонь харагдана. Дов толгодын оройд орд харш лугаа адил шүрэн улаан дээвэртэй, чамин тансаг хийцтэй чулуун харш сүндэрлэнэ. Энэ л дүр зураг Итали улсын Тоскани бүсийн Винчи тосгонд хэдэн зууны турш нам гүмийн дунд сүр жавхлантайгаар оршсоор… Хүн төрөлхтний урлаг, соёлын сэргэн мандалт, хөгжил дэвшлийн голомт эл Винчи тосгон нь зуунаас зуун дамжин цуу алдар нь цуурайтсан аугаа эрхэм Леонардо Да Винчигийн төрөлх нутаг билээ. Ийм л энгийн хэрнээ эгэлгүй байгаль эхийн энгэрээс энэ дэлхийн алдарт уран бүтээлүүд Леонардо Да Винчигийн мутраар дамжин бидэнд өвлөгдөн ирсэн биз...

 Алс тэртээх Итали улсын нэгэн тосгонг, тэр соёлын хүндэт төлөөлөгч Леонардо Да Винчигийн хамт энд онцлон дурдсаны учир эх нутагтаа ийм тансаг эрхэмсэг оршихуйд аж төрөн, амьдран суух боломжийг CASA DA VINCI хотхон бүрдүүлсэн юм.

CASA DA VINCI ХОТХОНД ТАНЫГ УРЬЖ БАЙНА

Европын сонгодог хэв маягийг эх орныхоо байгалийн үзэсгэлэнтэй хослуулж, аниргүй, нам гүмийн дунд айл бүрийн хувийн орон зайг чухалчилсан төлөвлөлт, цэлгэр цонх, саруул терасс, хувийн эдэлбэр газар нь хотхоны ерөнхий төлөвлөлтийн гол онцлог бөгөөд нийт 23.3 га газрыг хамран байрлах Single house, Twin house, Town house-аас бүрдэх 156 айлын хотхон юм.

CASA DA VINCI ХОТХОНД ТАНЫГ УРЬЖ БАЙНА

CASA DA VINCI ХАУСЫН ХОТХОН ЗАХИАЛГА АВЧ ЭХЭЛЛЭЭ

Архитектур дизайны өлгий нутаг, хүн төрөлхтөний урлаг, соёлын сэргэн мандалт, хөгжил дэвшлийн нэг илэрхийлэл Тоскани муж, Флоренц хот, Винчи тосгоны барилга байгууламжийн өвөрмөц өнгө төрхийг Монгол орны хосгүй тансаг байгалийн үзэсгэлэнтэй сүлэлдүүлэн, хүн байгалийн уялдаа холбоог эрхэмлэж Монгол, Итали архитектор дизайнерын ур ухааныг шингээн бүтээн байгуулж буйд CASA DA VINCI хотхоны онцлог оршиж байгаа юм. 

 

Холбоотой нийтлэл: Casa Da Vinci хотхон захиалга авч эхэллээ

 

Борлуулалтын алба: 7577-7577

www.casa-davinci.mn    fb/ casa da vinci хотхон

Төслийн хаяг: ХУД 4-р хороо, Арцатын ам


 "CASA DA VINCI" ХАУСНЫ ХОТХОН 

"CASA DA VINCI" хаусны хотхон нь ХУД-ын 4-р хороо, Арцатын аманд нийт 23,3 га газрыг хамран байрлах бөгөөд Single house, Twin house, Town house болон house-аас бүрдэх 156 айлын хотхон юм. Уг төсөл нь хотын А зэрэглэлийн шинэ суурьшлын бүсэд байрлалтай бөгөөд хотхоны ерөнхий төлөвлөлтийг айл бүрийн хувийн орон зай, тав тухыг чухалчилж байгалийн нар үзэх, айл бүр ногоон байгууламж бүхий өөрийн эзэмшлийн эдэлбэр газартай байхаар төлөвлөгдсөн.

Та хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл доорх холбоосоор зочлон  татаж авна уу. Баярлалаа.

New Call-to-action