<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">

 

 

Мэдээ Мэдээлэл

CASA DA VINCI хаусын хотхон захиалга авч эхэллээ

Nomin construction

NCD Group-ын дараагийн хэрэгжүүлж буй шинэ төсөл болох CASA DA VINCI хаусын хотхон нь ХУД-ийн 4-р хороо, Арцатын аманд нийт 23.3 га газрыг хамран байрлах бөгөөд Single house,Twin house, Town house болон house хэлбэрийн 4 давхар цөөн айлын өндөр зэрэглэлийн орон сууцнаас бүрдэх 156 айлын хотхон юм.

CASA DA VINCI ХАУСЫН ХОТХОН ЗАХИАЛГА АВЧ ЭХЭЛЛЭЭ

Уг төсөл нь хэтийн төлөвлөлтийн А зэрэглэлийн шинэ суурьшлын бүсэд байрлалтай бөгөөд хотын аль ч цэгээс цаг алдалгүй ирэх зам харилцааны таатай бүсэд төлөвлөгдсөн. Вилла нь төв замаасаа зайдуу нам гүм тайван орчинд байрлалтай бөгөөд хотхонруу хүрч буй зам харгуй сайн, эрүүл цэнгэг агаарт амар тайван амьдрах бүхий л боломж нэг дор төвлөрсөн.

CASA DA VINCI ХАУСЫН ХОТХОН ЗАХИАЛГА АВЧ ЭХЭЛЛЭЭ

Архитектур төлөвлөлт 

Төслийн архитектур төлөвлөлтийг Итали улсын их Сэргэн мандалтын үед ажиллаж амьдарч байсан Дэлхийн Алдарт суу билэгт зураач, инженер, зохион бүтээгч, эрдэмтэн, математикч, анатомич, ургамал судлаач, хөгжимчин, философич уран барималч, архитектор Леонардо Да Винчигийн төрөлх нутаг Италийн Тоскани муж, Флоренц хот, Винчи тосгоны барилга байгууламжийн өвөрмөц өнгө төрх, Итали Архитектор дизайнерын ур ухааныг хослуулан бүтээн байгуулж байгаагаараа онцлог юм.

CASA DA VINCI ХАУСЫН ХОТХОН ЗАХИАЛГА АВЧ ЭХЭЛЛЭЭ

Экстерьер, хотхоны тохижилт 

Итали улсын Сэргэн мандалтын үеийн сүр хүч, хүчирхэг байдлыг илтгэх чулуун цамхаг, ханын элементийг орчин үеийн модерн хэв маягтай хослуулан хаусын экстерьер болон ногоон байгууламж, тохижилтод тусгаж өгсөн нь танд Архитектурын өлгий нутаг Итали улсыг санагдуулна.

CASA DA VINCI ХАУСЫН ХОТХОН ЗАХИАЛГА АВЧ ЭХЭЛЛЭЭ

Нэгдсэн төлөвлөлт

Хотхоны ерөнхий төлөвлөлтийг айл бүрийн хувийн орон зай, тав тухыг чухалчилж байгалийн нар үзэх, айл бүр ногоон байгууламж бүхий өөрийн эзэмшлийн эдэлбэр газартай байхаар төлөвлөсөн бөгөөд хотхоны гол хэсэгт оршин суугчдын амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх нийтийн эзэмшлийн ногоон байгууламж бүхий орчин, хиймэл нуур зэргийг төлөвлөсөн нь танд тав тух амар амгаланг мэдрүүлэх болно. Хотхоны хойд хэсэгт оршин суугчдад зориулсан хөл бөмбөг, сагсан бөмбөг, воллейболын талбай болон бизнес уулзалт, найз нөхдөөрөө цуглаж чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжоор хангагдсан CLUB HOUSE төлөвлөгдсөн болно.

Борлуулалтын алба: 7577-7577

www.casa-davinci.mn    fb/ casa da vinci хотхон

Төслийн хаяг: ХУД 4-р хороо, Арцатын ам


 "CASA DA VINCI" ХАУСНЫ ХОТХОН 

"CASA DA VINCI" хаусны хотхон нь ХУД-ын 4-р хороо, Арцатын аманд нийт 23,3 га газрыг хамран байрлах бөгөөд Single house, Twin house, Town house болон house-аас бүрдэх 156 айлын хотхон юм. Уг төсөл нь хотын А зэрэглэлийн шинэ суурьшлын бүсэд байрлалтай бөгөөд хотхоны ерөнхий төлөвлөлтийг айл бүрийн хувийн орон зай, тав тухыг чухалчилж байгалийн нар үзэх, айл бүр ногоон байгууламж бүхий өөрийн эзэмшлийн эдэлбэр газартай байхаар төлөвлөгдсөн.

Та хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл доорх холбоосоор зочлон  татаж авна уу. Баярлалаа.

Casa DaVinci хотхоны загварын байр үзэх уулзалт товлох

Борлуулалтын Албатай Холбогдох