<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
_DSC4556 copy-1.jpg

Нийтлэлүүд

Хүүхдийн амьдрах орчин ямар байх ёстой вэ?

Lorem ipsum dolor sit amet, consectetuer adipiscing elit, sed diam nonummy nibh euismod tincidunt ut laoreet dolore magna aliquam erat volutpat.
Nomin construction

Хүүхэд нас гэдэг хүн бүрийн хувьд хамгийн үнэ цэнэтэй, амьдралын бүхий л эхлэл, суурь хүмүүжил тавигддаг үе. Хүүхдийн амьдарч буй орчин нь /living condition/ тэдний эрүүл мэнд, сэтгэл зүй болоод ирээдүйд ямар хүн болж төлөвшихөд том нөлөө үзүүлдэг. Тиймээс гэр бүл бүр орон сууц, орчин нөхцөлийн стандартыг баримтлан хүүхдээ эрүүл аюулгүй, тохилог ногоон байгууламж, цэвэр цэнгэг агаар бүхий газар өсгөж торниулах нь бидний үүрэг болж байна. 

Шинээр орон сууц сонгохдоо эцэг эхчүүд хаана ямар тавилга тавьж, ажилдаа очиход хэдэн цаг зарцуулах тухай биш, харин хүүхдэд минь хэр ээлтэй орчин бүрдэх вэ? гэдгийг нэн түрүүнд өөрөөсөө асуудаг байх нь зүйтэй. 

Тиймээс "Таны хүүхдийн амьдрах орчин ямар байх ёстой вэ?" нийтлэлийг та бүхэнд хүргэж байна

Цэвэр агаар

5

Цэвэр агаар бол юугаар ч орлуулшгүй эм. Агаарын чанар хүний тэр дундаа хүүхдийн эрүүл мэндэд хамгийн чухал асуудал. Сүүлийн жилүүдэд агаарын бохирдлыг асуудал газар авсан энэ үед гэрийн гадна болон дотоод агаарын бохирдолд анхаарлаа хандуулж хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарах нь хамгийн чухал. 

Тиймээс эцэг эхчүүдийн хувьд амьдрах орчиндоо мод тарих, гэртээ ногоон ургамал байлгах, чийгтэй цэвэрлэгээ хийх, тоосоо арчих, агаар цэвэршүүлэгч ажиллуулах гэх зэрэг олон арга хэмжээ авч болох ч хамгийн тохиромжтой, үр дүнтэй арга бол байгалийн мод бут ихтэй, ногоо байгууламж бүхий орчинд хүүхдээ өсгөх юм. 

Авто замаас хол тоглоомын талбай

Хүүхдийн өсөх орчинд хамгийн чухал зүйл аюулгүй орчин. Авто тээврийн хяналтгүй урсгал, аюулгүй байдлыг хангаагүй гудамж талбай гээд энэ бүхэн бага насны хүүхдийн аюулгүй байдалд эрсдэл дагуулж байдаг. Эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ тоглох үед байнгын хараа хяналттай байх боломжгүй. Тиймээс хүүхдийн чөлөөтэй хөгжилдөх зам, тоглоомын /эрүүл ахуйн шаардлага хангасан, насны онцлогт тохирсон/ талбайг бүрдүүлсэн орчинг сонгох нь эцэг эхчүүдийн хүүхдийнхээ өмнө хүлээж буй хариуцлага юм.

ХОЛБООТОЙ: "Garden city" хотхон - хүүхдэд ээлтэй орчин

Сургууль, цэцэрлэг

555

Шинээр орон сууц худалдан авахад хүүхдийн сургууль, цэцэрлэгтэй ойр байршилтай эсэхийг нягтлах нь хамгийн чухал. Учир нь насанд хүрсэн хүмүүсийн хувьд ажил, гэр хоорондын зай хол байх нь тийм ч их анзаарагддаггүй ч хүүхдийн хувьд энэ нь эсрэгээрээ байдаг. Урт замд хүүхэд ядрах, сульдах, урвагар,  идэвхгүй болох гэх зэрэг сөрөг үйлдлийг бие болоод сэтгэл санааны хувьд илэрхийлж байдаг. Нөгөөтээгүүр сургууль, цэцэрлэгтэй ойр байх нь хүүхдийн аюулгүй байдлыг хангах, цаг завыг тань хэмнэх гол хүчин зүйл болдог. 

Гэр бүлийн орчин

Хүүхэд бага насандаа буюу хоёроос найман насандаа аливаа зүйлийг хамгийн хурдан сурдаг тиймээс өссөн орчныхоо уур амьсгал, харилцааг шууд хүлээж авдаг байна. Гэр бүл хүүхдийн хамгийн ойр хүрээлэл. Тэд гэр бүлийнхнээсээ юу мэдэрч өснө тэр мэдрэмж, нөлөөллөө бусдад гаргаж, харилцаж эхэлдэг. Үүний дараагаар хамт тоглох хүүхдүүд, хөршүүд гээд нөлөөлөх гаднын хүчин зүйлс олон тул хүүхдийн хүрээлэл тэдний зан төлөвшилд онгцой чухал.

Эрүүл сэтгэл зүй

55

Хүүхэд бол цав цагаан цаас, дэлбээгээ нээж буй цэцэг учир хүүхдийн хүмүүжил ямар байх нь эцэг эхчүүд биднээс шууд хамаарна. Өссөн орчин хүүхдийн ирээдүйн амжилтад нөлөөлөх гол үзүүлэлт байдаг тул эрүүл ахуйн шаардлага хангасан, хүүхдийн чөлөөтэй сэтгэх, өөрийгөө хөгжүүлэх боломжийг бүрэн бүрдүүлсэн орчинг сонгоход эцэг, эхчүүд онцгой анхаарах хэрэгтэй.   

ХОЛБООТОЙ"Garden city" хотхон - хүүхдэд ээлтэй орчин

 

"Garden City 2" хотхон захиалга авч байна

Хан-Уул дүүргийн "A" зэрэглэлийн бүс Яармагт нийт 4 га талбайг хамран сүндэрлэн босох "Garden City 2" хотхон нь ирээдүйд үнэ цэнэ нь өсөн нэмэгдэх, тав тухыг дээд зэргээр хангасан байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй технологийн дагуу, Евро стандартад нийцсэн материал тоноглолуудыг ашиглан шилдэг архитектур болон дизайны шийдлээр сүндэрлэж буй хотхон юм.

Та "Garden City 2" хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг дараах холбоосоор зочлон татаж аваарай. Баярлалаа.

New call-to-action

СҮҮЛД НЭМЭГДСЭН

New Call-to-action
span#hs_cos_wrapper_topcolumn { display: none; }