<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Jun 2, 2017

INTERNATIONAL PROPERTY аwards НЬ КИНОГООР БОЛ ОСКАР ЮМ

IPA буюу Олон улсын үл хөдлөх хөрөнгийн Дээд шагнал хэмээн орчуулж болох International Property Awards-г дэлхийн үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэгчдээс, тодруулбал, архитектур, интерьер дизайн, орон сууцны төсөл, үл хөдлөх хөрөнгийн зуучлал гэсэн 4 үндсэн төрлөөр шилдгийг шалгаруулдаг. Энэ шагнал үл хөдлөх хөрөнгийн салбартаа хамгийн нэр хүндтэй, олон улсад танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн нь юм.

Шагналтнуудыг Африк, Ази Номхон Далай, Араб, Канад, Карибын тэнгис, Төв болон Өмнөд Америк, Европ, Их Британи, АНУ гэсэн 9 бүс нутагт шалгаруулдаг бөгөөд шагналд нэрээ дэвшүүлэгчид үл хөдлөх хөрөнгийн нарийн бөгөөд олон тооны зарчмуудын дагуу дүн шинжилгээ ба үнэлгээ хийдэг, арвин туршлагатай 70 гаруй экспертүүдээс бүрдэх шүүгчид (https://propertyawards.net/judges/)-ийн багын шүүлтүүрээр ордог. Ялагчаар тодорсон компаниуд International Property Awards-н нэр хүндтэй логог маркетингдаа ашиглах эрхтэй болдог.

           Шалгаруулалт хийхдээ шүүгчдийн баг тухайн төслийн талаарх тусгай мэргэжилтнүүдийн бэлтгэсэн тайлан, хэрэглэгчид ба худалдан авагчдын сэтгэгдэл, тухайн төслийн тухай орон нутгийн үндэсний хэмжээний хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд байршиж, цацагдсан мэдээ, мэдээллийн мониторинг болон төслийн ажилтан, албан хаагчдын ёс зүйн түвшин зэрэг хүчин зүйлүүдэд үндэслэдэг.

International Property Awards.jpg

            Анхны International Property Awards шагналыг 1995 онд үл хөдлөх хөрөнгийн 10 төрөлд гардуулж байжээ. Ёслолын арга хэмжээг тухайн үед Англидаа төдийгүй дэлхийд алдартай Лондонгийн Парк Лэйн зочид буудалд зохион байгуулж байсан бол 1998 онд Их Британы парламентын доод танхим болон House of Commons-д болсон нь хэвлэл мэдээлэл болон олон нийтийн анхаарлыг ихэд татаж, тэр хэмжээгээр оролцогчдын тоо болон бүс нутгийн цар хүрээ нэмэгдсэн аж. Тэр цагаас хойш International Property Awards нь үл хөдлөх хөрөнгийн салбарт нэр хүндтэй, шударга шагнал хэмээн танигдаж, салбарынхны хуанлид онцгойлон тэмдэглэгддэг арга хэмжээ болсон юм.

International Property Award

       

         International Property Awards-н ялагчдыг хараат бус шүүгчид тодруулдаг. Шүүгчдийг International Property Awards-г зохион байгуулагчдаас үл хөдлөх хөрөнгийн дизайн, хөгжүүлэлт, хэрэгжүүлэлт болон маркетинг гэх мэт салбар, чиглэлүүдэд мэргэшсэн байдлыг нь харгалзан сонгодог. Тэдний дунд Их Британы Лордын танхимын хоёр гишүүн, аристократ цол хэргэмтнүүд багтдаг. Шагналыг нь үл хөдлөх хөрөнгийн төслийн дизайн, интерьер, архитекторын шийдэл, хэрэгжүүлэлтийн чанар болон маркетингийн оновчтой, бүтээлч байдал зэрэгт дүн шинжилгээ хийж олгодог. Арга хэмжээний ивээн тэтгэгч болон шүүгчдийн нөлөө сонгон шалгаруулалтад нөлөөлдөггүй гэдгийг зохион байгуулагчид ам бардам баталдаг бөгөөд тиймдээ ч энэ шагнал 22 жил нэр хүндээ алдалгүй оршсоор байгаа биз.

AsiaPacific2015.jpg

           Ази, Номхон далайн бүс нутгийн шалгаруулалт нь жил бүр хамгийн их өрсөлдөөнтэй болдог. Учир нь Япон, Австрали, Сингапур, Хонгконг, БНХАУ зэрэг барилгын салбар эрчимтэй өндөр хөгжсөн улс орнууд энэ бүсэд багтдагийн зэрэгцээ нэг жилд хэрэгждэг шинэ төслийн тоогоороо бусдаас давдаг. Энэ нь жил бүр энэ бүсэд 25 орны 800 гаруй төсөл өрсөлддөгөөр батлагдана. Тэднээс нэг төрөлд зөвхөн нэг шилдгийг шалгаруулдаг.

         Жил бүрийн хавар шилдгээ тодруулдаг International Property Awards-с Монголын цөөн хэдэн төслүүд шагнал хүртсэн байдаг. Тэдний нэг нь Номин Констракшн Девелопмент ХХК-н Ривер Гарден хотхон юм. Тус төсөл 2016 онд International Property Awards-с “Five Star Best Residential Development” буюу “Таван Одтой Шилдэг Орон Сууцны Төсөл”-өөр шалгарч байсан юм.

River Garden хотхон шилдэг

          

 


"River Garden" хотхоны 2-р ээлж

 Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа. 

River Garden