<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Oct 23, 2017

"NCD групп"- ийн хэрэгжүүлж буй төслүүд

NCD групп нь Монгол улсын үл хөдлөх хөрөнгийн салбарт орон сууцны шинэ техник технологи, инновацийг нэвтрүүлэн олон барилга байгууламжийн төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Бид орон сууцны хотхон хороолол бүтээн байгуулахдаа  ногоон ирээдүй, ногоон орчныг бүтээх зорилгыг эрхэмлэн байгальд ээлтэй,  хүний биед сөрөг нөлөөгүй эко материалыг түлхүү сонгон ашигладаг. Мөн оршин суугчдынхаа тав тухыг хангах, тэдний эрүүл мэндэд хөрөнгө оруулах зорилгоор хэрэгжүүлж буй төсөл бүр дээрээ Олон улсын стандарт шаардлагыг хангасан ногоон байгууламж бүхий орчныг бий болгохыг зорин ажиллахын сацуу хэрэглэгч, захиалагчиддаа ногоон сэтгэлгээтэй, ногоон амьдралын хэв маягтай байхыг сурталчилж, байгаль орчин эх дэлхийгээ хайрлан хамгаалахыг уриалсаар ирсэн билээ. 

Бид одоогийн байдлаар цэвэр цэнгэг агаартай бүсэд байршилтай "Ривер Гарден II" , “Тайм Скүэр”, "Гарден Сити"  орон сууцны хотхоны төслүүд дээр ажиллаж байгаа бөгөөд эдгээр төслүүдийн талаарх товч мэдээллийг танд хүргэж байна.

1. Монголын №1 ногоон байгууламж бүхий хотхон Ривер Гарден II

river garden 2

Ривер Гарден I хотхон нь цэвэр цэнгэг агаарт, ногоон байгууламж бүхий бүсэд хүний хэрэгцээг бүрэн хангах худалдаа үйлчилгээний төвүүдийг нэг дор төвлөрүүлж, гэр бүлийн гишүүдийн тав тухтай амьдралын хэв маягийг бий болгох зорилгоор бүтээн байгуулсан нь олон нийтэд хэдийнээ Монголын №1 ногоон хотхон нэрээр хүлээн зөвшөөрөгдсөн. Бид Ривер Гарден II хотхоны бүтээн байгуулалтад ч мөн энэхүү үзэл баримтлалаа барьж, гэр бүлийн тав тухтай, тохилог орчин бүхий орон сууцны хорооллыг бий болгохоор зорин ажиллаж байна. 

Байрлал:  Улаанбаатар хотын төвөөс 3 км - ийн зайд Богд Хан уулын бэлд, Туул голын хөвөө дагуу хотын хамгийн үнэ цэнэтэй бүсэд байрладаг.

Нийт айлын тоо: 5 га газрыг хамарсан 360 айлын орон сууц

Хотхоны давуу тал:

  • Авто зам дэд бүтцийн таатай бүсэд байрладаг
  • Амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх цогцолбор газруудтай ойр
  • Хүн амын нягтаршил бага, цэвэр агаартай, чимээ шуугиангүй тайван амгалан орчинтой
  • Хотхоны нийт талбайн 70%-с багагүй талбайд 15 төрлийн мод, бут, сөөг, зүлэг бүхий ногоон байгууламжтай
  • Орчин үеийн интерьерийн шийдлийг хослуулсан
  • Авто машины гадна болон ил зогсоолыг бүрэн шийдэж өгсөн
  • Хүүхдийн тоглох орчин машины хөл хөдөлгөөнөөс хол /Хүүхдийн эрүүл, аюулгүй өсөж торних орчинг бүрдүүлсэн/
  • Чөлөөт цагаа өнгөрүүлэх спорт цогцолбор
ХОЛБООТОЙ:  "RiverGarden" хотхоныг сонгох 5 шалтгаан

Шинэ үеийн шилдэг төсөл Тайм Скүэр 

Time square

Байрлал

Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнэтэй бүсэд “Pивер Гарден” хотхоны баруун талд байрладаг.

Нийт айлын тоо: 4,8 газрыг хамарсан нийт 350 айлын орон сууц

Хотхоны давуу тал:

  • Нийт талбайн 50%-д ногоон байгууламжтай
  • Авто зам дэд бүтцийн таатай бүсэд байрладаг
  • Амралт чөлөөт  цагаа өнгөрүүлэх цогцолбор газруудтай ойр
  • Цэвэр агаартай
  • Авто машины зогсоолыг  хангалттай хүрэлцээтэй байхаар шийдэж өгсөн
  • Хүүхдэд , хөгшчүүл, залуус амарч зугаалах, салхилах таатай орчинг бүрдүүлсэн
  • Хотхондоо хүүхдийн сургууль, цэцэрлэгтэй
ХОЛБООТОЙ: Time Square хотхонд 360 виртуал аялал хийцгээе

Шинэ суурьшлын бүс Яармагт сүндэрлэх Гарден Сити

Garden city

Байрлал: Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт шинэ суурьшлын “А” зэрэглэлийн бүс Яармагт Бритиш олон улсын сургуулийн баруун талд  байрлана.

Нийт айлын тоо: Нийт 13,3 га газрыг хамарсан

Хотхоны давуу тал: 

  • Хотын шинэ суурьшлын бүс болох Яармагт байрлалтай
  • Хотын аль ч хэсгээс холбогдох авто замын төлөвлөлт бүхий байршил
  • Гэр бүлийн хэрэгцээг хангах томоохон худалдаа үйлчилгээний төвүүдтэй ойр /Хүннү малл, Encanto, Сансар худалдааны төв, Фермерүүд зах гэх мэт
  • Нэгдсэн эмнэлэгтэй ойр
  • Хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх зам, талбайг шийдэж өгсөн
  • Сургууль, цэцэрлэгтэй ойр
  • Шинэлэг интерьерийн шийдэл
 ХОЛБООТОЙ: Гарден Сити хотхоныг сонгох 5 шалтгаан 

Хэрвээ та манай хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, урамшууллын талаар цаг алдалгүй мэдээлэл авахыг хүсвэл NCD group ийн фэйсбүүк хаягийг дагаарай. Баярлалаа


"Garden City" хотхон

Хан-Уул дүүргийн "A" зэрэглэлийн бүс Яармагт нийт 13,3 га талбайг хамран сүндэрлэн босох "Garden City" хотхон нь ирээдүйд үнэ цэнэ нь өсөн нэмэгдэх, тав тухыг дээд зэргээр хангасан байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй технологийн дагуу, Евро стандартад нийцсэн материал тоноглолуудыг ашиглан шилдэг архитектур болон дизайны шийдлээр сүндэрлэж буй хотхон юм.

Та Garden City хотхоны талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон, танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.

New Call-to-action