<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - May 22, 2019

Зөвхөн River Garden хотхоныг сонгосноор танд олгох 5 давуу тал

NCD группийн бүтээн байгуулж буй "River Garden-2" хотхон нь Маршалын гүүрний баруун талд хотын хамгийн цэвэр цэнгэг агаартай бүсэд байрладаг ба интерьер, экстерьерийн өвөрмөц загвар дизайн бүхий 380 айлын 7 орон сууцнаас бүрдсэн цогцолбор хороолол юм. "River Garden-2" хотхонд оршин суугчдын чөлөөт цаг, эрүүл мэндэд зориулагдсан дугуйн болон гүйлтийн зам, худалдаа үйлчилгээний нэгдсэн төв болон спорт комплекс талбай, авто машингүй ногоон байгууламжаар хүрээлэгдсэн хүүхдэд ээлтэй орчин зэрэг хүний амьдралыг аз жаргалтай болгох бүхий л бүтээн байгуулалт цогцоор хийгдсэний зэрэгцээ хотхоны гадна орчин болон дотор засалд байгаль орчин болоод хүний биед сөрөг нөлөөгүй техник технологи, эко материалыг ашиглаж бүтээн байгуулагдаж буй Монгол улсын орон сууцны зах зээлийг шинэ түвшинд хүргэсэн шилдэг төсөл юм. 

81865939_10214928006185749_8980795470842429440_o

1. Хүүхэд өсөж хүмүүжих таатай орчин

Хотхоны гол хэсэгт байрлах оршин суугчдын болон хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх нийтийн эзэмшлийн талбайг машины хөдөлгөөнөөс бүрэн тусгаарлаж нийт талбайн 70%-д ногоон байгууламж тарьж ургуулан, хүүхдийн нас насны онцлогт тохирсон тоглоомын талбай, олон төрлийн сторт талбайг бүтээн байгуулсан нь  бяцхан үрс маань эрүүл, тав тухтай орчинд өсөж торнихоос гадна гэр бүлийн гишүүн бүр цэвэр цэнгэг агаарт, тав тухтай эко ногоон орчинд амарч зугаалан гэр бүлээрээ үнэт цагаа хамтдаа өнгөрөөх боломжоор хангагдсан.  Мөн Монголд анх удаа River Garden 1, 2 хотхон, Time Square хотхоныг урд хэсгээр холбосон 1,5 км үргэлжлэх гүйлтийн замыг шийдсэн нь эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэх болсон өнөө үед оршин суугчдаа бодсон төлөвлөлт болсон юм. 

RIVER GARDEN ХОТХОНЫ ТАНД ОЛГОХ 4 ТАВ ТУХ 82892612_10214928017906042_6817175927064100864_o

2. Цэвэр агаар, үнэ цэнэтэй байршил

Орон сууц худалдан авахад хамгийн чухал нөлөөлөх хүчин зүйлсийн нэг бол байршил. Амьдралын өдөр тутмын хэв маягийг тань хөнгөвчлөх, цэвэр агаартай, зам харилцааны таатай бүсэд  байрлах орон сууц сонгох тийм ч амар биш билээ.  River Garden хотхоны хувьд Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд үзэсгэлэнт байгаль дунд байрлах бөгөөд Улаанбаатар хотын хамгийн цэвэр агаартай, дуу чимээнээс тусгаарлагдсан нам гүм тайван орчинд байршилтай. Үүнээс гадна амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Хүүхдийн парк,  Төв цэнгэлдэх хүрээлэн, Зайсан толгой, Sky Resort зэрэг газруудтай ойр бөгөөд хотын төвөөс 3 зм зайд зам харилцааны таатай бүсэд байрлалтай. 

RIVER GARDEN ХОТХОНЫ ТАНД ОЛГОХ 4 ТАВ ТУХ

3.Эко, тав тухтай орчин

Хотхоны нийт талбайн 70%-с багагүй талбайд 15 төрлийн мод, бут, сөөг, зүлгийн гайхалтай хослол бүхий ногоон байгууламжийг тарьж ургуулан хүний амьдрах хамгийн таатай орчныг бүрдүүлсэн. Учир нь ногоон байгууламж нь агаарт дэгдэх тоосонцрын хэмжээг бууруулан хүчил төрөгөөр хангаж, эрүүл цэвэр орчинг бүрдүүлдэг тул ногоон байгууламжийн ойр орчимд амьдарч буй хүмүүсийн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлж байдаг. Мөн хотхоны ногоон байгууламж, гадна тохижилтыг СӨХ-ны мэргэжлийн баг жилийн 4 улирлын турш арчлан, тордож хамгаалж байдаг. Жилийн 4 улирлын хүчил төрөгч үйлдвэрлэх ногоон байгууламж бүхий орчинд амьдарснаас таны эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөхөөс гадна бяцхан үрс тань эрүүл орчинд өсөж торних юм. 

 

RIVER GARDEN ХОТХОНЫ ТАНД ОЛГОХ 4 ТАВ ТУХ

4.Худалдаа үйлчилгээний нэгдсэн төвлөрөл  

Хотхоны хойд хэсэгт байрлах River Street гудамж нь хүний хэрэгцээт бүхий л бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг дор хангасан.Тухайлбал, супермаркет, банк, гоо сайхны салон, тавилгын дэлгүүр, гэр ахуйн нэгдсэн дэлгүүр, тоглоомын дэлгүүр, хүүхдийн хөгжил боловсрол, авъяас чадварыг хөгжүүлэх шатрын клуб, хөгжмийн сургууль, гадаад хэлний сургалтын төв зэргээс гадна ЖЕТ олон улсын сургууль, Эко киндергартен зэрэг боловсролын байгууллагууд хотхонд үйл ажиллагаагаа явуулж байна.

RIVER GARDEN ХОТХОНЫ ТАНД ОЛГОХ 4 ТАВ ТУХ

5. Үнэ цэнэ, сэтгэл ханамж 

“Хүн тансаг амьдарснаар бус тайван, сэтгэл хангалуун амьдарснаар аз жаргалтай байдаг” гэдэгчлэн энэхүү төслийг сонгосноор таны болон гэр бүлийн тань авч буй хамгийн чухал зүйл нь мөнгөөр үнэлэгдэлгүй сэтгэл ханамж, үнэ цэнэ юм. Амар амгалан, аз жаргалтай, эко амьдралын хэв маягийг цогцлоосон, орчин үеийн амьдралын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн энэхүү хотхоны  үнэ цэнэ үргэлж өсөн нэмэгдэж үеэс үед өвлөгдөн үлдэх үнэт хөрөнгө болох юм. 

ХОЛБОО БАРИХ: 7577-7577           facebook.com/RiverGardenVillage/               www.rivergarden.mn 


ШОУРҮҮМЭЭР ЗОЧЛОХ УУЛЗАЛТ ТОВЛОХ

Та River Garden хотхоны шоурүүм буюу загварын байранд өөрийн биеэр зочлохыг хүсвэл дараах холбоос дээр дарж уулзалт товлоно уу. Танд баярлалаа

Уулзалт товлох

Нийтэлсэн Nomin construction