<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">

River garden 2 хотхонЫ 401-р барилга захиалга авч эхэллээ


“Ривер Гарден” 2 хотхон нь ХУД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэрт Маршалын гүүрний баруун талд "Ривер Гарден 1" хотхонтой залгаа баруун талд нь Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнэтэй, цэвэр агаартай бүсэд байрладаг. 

Уг хотхонууд нь урд хэсгээрээ гүйлт, дугуйн зам болон цэцэрлэгт хүрээлэнгээр холбогдсон бөгөөд нийт нутаг дэвсгэрийнхээ дийлэнх буюу 70 хувийг ногоон байгууламжаар тохижуулан, хөл бөмбөг, сагсан бөмбөг, газрын теннисний талбай, гүйлтийн болон дугуйн зам зэргийг хотхоны урд хэсэгт цогцоор нь бүтээн байгуулж хүний амьдрах хамгийн таатай орчинг бүрдүүлснээрээ онцлогтой. Мөн хотхоны дунд хэсэгт хадан хананаас буух хүрхрээ, цөөрөм, салхилан суух сандал, саравч, зөөлөн хучилттай хүүхдийн тоглоомын талбай зэргийг шийдэж өгсөн. Үүнээс гадна хотхоны хойд хэсгийг бүхэлд нь худалдаа үйлчилгээний гудамж болгон төлөвлөж сургууль цэцэрлэг, банк, эмийн сан, супермаркет, фитнесс, бассейн болон бусад хэрэгцээт үйлчилгээг цогцоор нь төвлөрүүлсэн.

River Garden Төлөвлөлт

"Ривер Гарден"  хотхоны 401- р барилга захиалга авч эхэлж байна. Иймээс та бүхэнд барилгын байршлын давуу талаас танилцуулъя. 


401-р барилгын байршлын давуу тал 

Уг барилга нь River Garden 1-р хотхонтой залгаа баруун талд байрлаж буй нь өглөө мандах нар, Их тэнгэрийн ам, уул усаа халхлах зүйлгүй шууд харахаас гадна, баруун, баруун урагшаа зүгрүү дэлгэмэл өнцгөөр харж хотхоны дотоод тохижилт, ногоон байгууламж, хүрхрээ, цөөрөм болон Зайсан толгой, Чингисийн хөрөг бүхий Богд-Хан уул, Хатан Туул гол, амьд байгалиа тольдон харах боломжтой. 

River Garden 401

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛRiver Garden хотхоныг сонгох 5 шалтгаан 

118м2 бүхий 4 өрөө орон сууц

Цонхны харц: Баруун, Баруун хойшоо, Хойшоо

Барилга хоорондын зай хол, хойд хэсэгт барилгажилт явагдахгүй тул цонхны харц хаагдаж сүүдэртэхгүйгээс гадна хотхоны хойно байрлах хөл бөмбөгийн талбай, ногоон байгууламж бүхий орчин тойрноо чөлөөтэй харна. Мөн айл бүр нь дунджаар өдөрт дунджаар 3-5 цаг нар үзэх боломжтой. 

Ривер Гарден хотхон нэгдсэн төлөвлөлт ногоон байгууламж 118М2

123м2 бүхий 4 өрөө орон сууц

Цонхны харц: Зүүн, Зүүн хойшоо, Хойшоо


River Garden 1-р ээлжийн хотхонтой залгаа зүүн талд байрлаж буй нь танд уг хотхонд амьдарч буй сэтгэгдлийг төрүүлэхээс гадна River Street худалдаа үйлчилгээний гудамж, өглөө мандах нар, Их тэнгэрийн ам, Цэцэрлэгт хүрээлэн зэргийг харах боломжтой.

Ривер Гарден хотхон нэгдсэн төлөвлөлт ногоон байгууламж 123М2

166м2 бүхий 4 өрөө орон сууц

Цонхны харц: Урагшаа, Баруун урагшаа, Баруун


Урагшаа, баруун урагшаа, баруун зүгрүү дэлгэмэл өнцгөөр Чингисийн Аватартай Богд Хан уул, Хатан туул гол, Зайсан толгой, хотхон доторх ногоон байгууламж, ландшафтын гайхалтай шийдэл бүхий тохижилт, хүрхрээ, цөөрөм зэргийг харна. Мөн айл бүр өдөрт дунджаар 10 цаг нар үзэх боломжтой.

Ривер Гарден хотхон нэгдсэн төлөвлөлт ногоон байгууламж 166М2

214м2 бүхий 5 өрөө орон сууц

Цонхны харц: Зүүн, Зүүн Урагшаа, Урагшаа, Баруун урагшаа

Барилгын зүүн болон зүүн урд River Garden 1 хотхон харагдах бөгөөд танд уг хотхонд амьдарч буй мэт сэтгэгдэл төрүүлэхээс гадна урагшаа Чингисийн Аватартай Богд Хан уул, Хатан туул гол, Зайсан толгой, хотхон доторх ногоон байгууламж, ландшафтын гайхалтай хослолыг тольдон харах боломж бүхий байрлалд төлөвлөгдсөн.

 Ривер Гарден хотхон нэгдсэн төлөвлөлт ногоон байгууламж 214М2


"River Garden" хотхоны 2-р ээлж

Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. 

Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.


 

Сүүлд нэмэгдсэн

Хэрэгжүүлсэн төсөл

Олон уншсан

Хэрэгжиж буй төсөл